Wednesday, 19 June 2013 03:57

Б.Сэргэлэн: “Цөмөөхэй”-г гүйцэх бүтээл хүн төрөлхтөнд одоохондоо бүтээгдээгүй байна

 

Шинэ жилийн багт наадмын тансаг үдшийн цэнгүүнд хүүхэд бүхний хүндэтгэн хайрладаг Дроссельмейер нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан бөөн бөөн бэлэгтэй иржээ. Хүүхэд багачууд зөвхөн түүнийг л хүлээсэн аятай бүчин авч, бэлгээ задлахыг хүсэн шуугилдах. Хүүхэлдэйн алдарт мастер өөрийн урласан гайхамшигт хүүхэлдэйнүүдээ тэдэнд дэлгэн үзүүлэв. Дроссельмейер алаг хувцастай алиа салбадай, улаан даашинзтай хайр татам хүүхэлдэй, өргөн өмдтэй өхөөрдөм бүжигчинг танхимд нэг нэгээр нь оруулж ирэн үлгэрийн шидтэн мэт амилуулан бүжиглүүлэв. Хөөрөн баясах хүүхдүүд тоглоом бүрийг нь ихэд сонирхоно. Алдарт хүүхэлдэй урлаач бэлэг болгохоор бяцхан модон самар цөмөгч хүүхэлдэйг мөн авчирчээ. Гэвч “Цөмөөхэй” хүүгийн зэрэмдэг дүр төрх хүүхдүүдэд таалагдсангүй. Бүгд түүнийг эс анзааран тойрон хөгжилдөнө. Харин яагаад ч юм бяцхан Маша охинд энэ хүүхэлдэй их дотно санагдав. Тиймдээ ч тэр Цөмөөхэйг их сэтгэл хангалуун энхрийлж эхэллээ. Сонирхолтой хөөрхөн тоглоомтой болсон Маша тун сэтгэл хангалуун байх ахуйд Машагийн ах “Цөмөөхөй”-г булаалдаж гарлаа. Гэхдээ түүний нүүр царайны байдал тэрхүү хүүхэлдэйд татагдсан бус харин эрэмдэг дүр төрх нь зэвүүцлийг нь хүргэсэн нь илт. Хэсэг булаалдсан тэд хөөрхий хүүхэлдэйг толгой биеэр нь салгаж орхих нь тэр. Хоёр хэсэг болсон хүүхэлдэйгээ харан гуниглан уйлах Маша охиныг харсан Дроссельмейер өнөөх самар цөмөгч хүүхэлдэйг засч бүтэн болгож өглөө. Ийнхүү нэгэн өдөр өнгөрч үдэш орой болж ирсэн зочид гэр гэрийн зүг явцгаалаа… Энэ бол П.И. Чайковскийн “Шелкунчик” балетын нэгдүгээр бүлгийн үйл явдал. Хэрвээ та энэ сарын 23-25-ны өдрүүдэд ДБЭТ-ыг зорьсон бол энэхүү бүжгэн жүжгийн үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхийн мэдэж буй. Бүжигчин хүнээс асар их техник, ур чадвар шаарддаг энэхүү бүжгэн жүжгийн талаар ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнтэй ярилцлаа.

-“Шелкунчик” хэмээх балет Монголын тайзан дээр анх хэдэн онд тавигдаж хүүхэд багачуудын хүртээл болж байсан юм бэ?

-П.И.Чайковский амьдралдаа маш олон давтагдашгүй сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг хүн төрөлхтөнд өв болгон үлдээсэн. Түүний нэг нь “Шелкунчик” хэмээх энэ балет. Балетын нэрээр нэрлэгдсэн энэ модон хүүхэлдэй самар цөмөгч хүүхэлдэй. Тийм учраас монголчууд үүнийг “Цөмөөхэй” гэж нэрлэсэн. Анх 1982 оны тавдугаар сард ДБЭТ-ын тайзнаа энэхүү балет тоглогдсон. Түүнээс хойш 30 жил болж байна. Энэ балетыг <span style="font-family: "Arial","sans-

511 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр