Wednesday, 19 June 2013 03:57

Б.Эрдэнэтуяа: Би шунадаггүй, харин мөрөөдлөө мэрж урагшилдаг

\Ж.Солонго\

Тэр бол япон охин. Үнэнч хайрынхаа төлөө гэр бүлийнхэн болон шашнаасаа нүүр буруулсан зоригт бүсгүй. Тэр бас Этиоп гүнж. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө, дурлалт залуугаа золиосолж дайны нууцыг мэдсэн эх оронч эмэгтэй. Ж.Пуччини, Ж.Верди гээд дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг Монголын төдийгүй Италийн тайзнаа амилуулж, тэр дүрээрээ мөнхөрч байгаа авьяаслаг дуучин Б.Эрдэнэтуяатай ярилцлаа. Түүний тайзнаа бүтээсэн дүр, уянгалаг хоолойг нь сонсож биширдэг хэрнээ “Италид консерватори төгссөн дуучин бүсгүй” гэхээс өөрийг мэдэхгүй явжээ.

Хун болж ниссэн нугасны муухай дэгдээхэй

-Дуурийн дуучин бүр Италид сурахыг мөрөөддөг байх. Харин та аль хэдийнэ тэднээс нэг алхам түрүүлжээ. Анх хэзээ, яаж дуулж эхлэв. Ийм ирээдүй таныг хүлээж байгаа гэдэгт итгэдэг байсан уу?

-Миний аав физикч, математикч хүн. Намайг таван настай байхад аав ЗХУ-ын Дубна хотод Цөмийн институтэд урилгаар ажиллах болсон учраас манайх тийшээ нүүсэн. Бид арванхоёрдугаар сард Дубнад очсон, харин би ирэх есдүгээр сард нь сургуульд орох байлаа. Тиймээс бага насны хүүхдэд түргэн орос хэл сургах ямар арга байгааг аав, ээж хоёр маань хайж үзээд намайг цэцэрлэгт явуулахаас гадна хүүхдийн найрал дууны дугуйланд  оруулахаар шийдсэн юм билээ. Бага насны хүүхдийн авьяасыг тодорхойлох амаргүй болохоор монголчууд угаасаа хөгжимд дуртай, дуучин ард түмэн гэсэн дүгнэлтээр л ийн сонгосон хэрэг. Нэг жил хүүхдийн найрал дууны дугуйланд хичээллээд сургуульд орлоо. Орос багш нар дуу хөгжмийн хичээл орж байхдаа нэг онцгой хоолой сонсвол хэн дуулсныг нь хөөсөөр байгаад олдог. Тэгээд дунд сургуулийнхаа найрал дуунд дуулж байгаад монголд ирлээ...

-Хэддүгээр ангид байхдаа Монголд ирсэн билээ?

-Наймдугаар ангид байхдаа ирээд зөвлөлтийн есдүгээр сургуульд орсон. Ирснийхээ дараа би дуулахаа болъё гэж бодлоо. Математикчийн гэр бүлээс гаралтай учраас ирээдүйд тийм л мэргэжил сонгоно гэж бодсон хэрэг. Тэгсэн нэг удаа, манай сургуулийн дуу хөгжмийн багш орос эмэгтэй хичээл орж байхдаа чих нь сортолзоод явчихлаа. Дахин дахин дуулуулж байснаа, хүүхдүүдийг хэсэг хэсгээр нь дуулууллаа. Тэгээд хамгийн доод талын эгнээнд сууж байсан намайг олоод “Чи заавал дуулах ёстой хүүхэд байна” гэж хэлсэн. Би “Манай аав, ээж дуучин болгох дургүй, би дуулахгүй” гэтэл сургуулийн захиргаанд мэдэгдэж, эцэг, эхтэй нь ярилцах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Ээж минь ганц охиноо эмч болгоно гэдэг байсан учраас нэлээд эсэргүүцсэн. Аав болохоор “Миний охин найм, ес, аравдугаар ангидаа математик сонгон хичээллээрээй. Аав нь өөр юу ч шаардахгүй” гэсэн. 17 нас арай хүрээгүй байхдаа арваннэгдүгээр ангиа төгсөн, СУИС-д шалгалт өгөөд орж байлаа.

-Арав биш арваннэгдүгээр анги төгсдөг байсан юм уу?

өвлөлтийн сургуулиуд арваннэгдүгээр анги төгсгөдөг байсан юм. СУИС-д орсны дараа Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай намайг дагуулаад их сайхан зэгзгэр биетэй эмэгтэй дээр аваачсан нь М.Найдалмаа багш байлаа. “Энэ хүүхэд бараг монгол хэлгүй юм байна. Та хоёр тохирох байх. Чи энэ хүүхдийг ав” гэсэн. Тухайн үед би монголд ирээд удаагүй байсан учраас монголоор тааруу ярьдаг бас урлагийнхныг таньдаггүй байжээ. М.Найдалмаа багш “Нугасны муухай дэгдээхэй чамайг би хун шувуу

700 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр