Wednesday, 19 June 2013 03:57

Хэвлэлийн тойм:Вольфганг Амадей Моцарт- 255 жил

Европын цуутай хөгжимчин Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 255 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэх гэж байна. Түүнийг дэлхийн хүн гэдгийг тансаг бүтээлүүд нь баталдаг. Түүний бүтээлүүд онол мэргэжлийн талаасаа гайхалтай нарийн зохиомжтой юм.

 УДБЭТеатрын хамт олон В.А.Моцартын мэндэлсний – 255 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөөд байна.

 Энэ ажлын хүрээнд В.А.Моцартын эх нутгаас ирсэн дуучин “Отто Рич” багш УДБЭТеатрын уран бүтээлчдэд “Увидаст лимбэ” “Дон Жуан “ дууриудаар мастер класс хийн ажиллаж байна.

 Мөн В.А.Моцартын ойн томоохон ажлын нэг нь “Улаанбаатар хот байгуулагдсаны - 371 жилийн ойн” өдөр тоглох гэж буй “Монгол – Германы уран бүтээлчид”-ийн хамтарсан тоглолт юм.

 Германы элчин сайдын яам, Дортмундын “Hugo Miebach” компани, МSM/ “Mongolian star Melchers”/ компани зэрэг байгууллагуудын ивээл дор Амадеусын нэрэмжит Дортмундын камерны оркестор-ын хамт олон, УДБЭТеатрын уран бүтээлчидтэй хамтран Моцартын шилдэг бүтээлүүдийг толилуулахаар энэ сарын 20-30-ны өдрүүдэд монголд зочилж байна.

 Тус оркестрийн хоёр уран бүтээлч 2011 оны 1 сард тоглосон “Увидаст лимбэ” дуурьт хамтран ажилласан ба Моцартын бүтээлийг 2011 оны 10 сарын 28-ны өдөр тоглохоор удирдаач, гоцлол 4 хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй ирээд байна.

  Ийнхүү Дэлхийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын шидэт хөгжмүүд УДБЭТеатрын тайзнаа эгшиглэх гэж байна. Үзэгч Та бүхэн энэ үдэш театрт зочлоорой.

Ивээн тэтгэгч байгууллагууд: “Mongolian cashmere house”, “Mongolian star Melchers” компани, Дуурийн Анд нөхдийн холбооны монгол дахь салбар

<!--[if gte mso 9]> <w:LsdException Locked="false" Priority="66" SemiHidden="false" UnhideWhenUsed="false" Name="Medium Lis

561 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр