Ф.Херольд "Дэггүй Лиз" шинэ балет

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Wednesday, 10 May 2017 06:01

Хөгжмийн зохиолч: Ф.Герольд
Цомнол:Жан Доберваль
Анхны балетмейстер: Жан Доберваль
Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА
Шинэчлэн найруулах балетмейстер: Ц.Чинзориг
Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
Хувцасны зураач: Г.Оюун СТА
Үргэлжлэх хугацаа: 120 минут

Францын нэрт балетмейстер Жан Доберваль 1789 онд анх Франц ардын аялгуун дээр зохиомжлон бүжгэн жүжиг туурвиж байжээ. Харин хөгжмийн зохиолч Л.Герольд нь 1828 онд энэхүү балетд зориулан хөгжим бичсэнээр өнөө цаг хүртэл урлагийн тайзнаа амьдарсаар иржээ. "Дэггүй Лиз" балет нь өнөө цагт дэлхийн бүхий л их театруудад тоглогддог, хүн төрөлхтний бахархам бүтээлүүдийг нэг юм.

Үйл явдал.

Зохиолын үйл явдлаас цухас дурдвал тариачин хатагтай Марцелина ганц охинтойгоо амьдардаг. Үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Марцелина хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Никез-д дургүй байх бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентайгаа гэр бүл болохыг мөрөөднө. Марцелина хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө...

Гол дүрүүд
Марцелина /тариачин эмэгтэй/
Лиза /Марцелинагийн охин/
Колен /тариачин залуу/
Мишо /барьцаалан зээлдэх газрын эзэн/
Никез /Мишогийн хүү

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр