Х.Алтангэрэл "Төгсгөлгүй" танго балет

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Wednesday, 08 February 2017 02:05

УДБЭТ-ын 2014 оны шинэ бүтээл "Төгсгөлгүй" танго-балет нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан билээ. Танго нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын илэрхийлэл болдог бүжиг бөгөөд залуусын сэтгэлийг татах цоглог хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнийг агуулдаг.

                                                                                                  tugsgulgui1

УДБЭТ-ын 2014 оны шинэ бүтээл "Төгсгөлгүй" танго-балет нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан билээ. Танго нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын илэрхийлэл болдог бүжиг бөгөөд залуусын сэтгэлийг татах цоглог хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнийг агуулдаг. Тиймээс танго бүжгийн элементийг, сонгодог балетын онцлогтой нийцүүлэн өвөрмөц тавилт бүхий бүтээл туурвисан нь урын сангийн хувьд цоо шинэ бүтээл болохын зэрэгцээ залуу үеийнхнийг сонгодог урлагт дуртай болгох, цаашид өвөрмөц шийдэл бүхий уран бүтээл илүү их хийхийн эхлэл болсон.

УДБЭТ залуу уран бүтээлчдийг дэмжин УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА Э.Эрдэнэжаргал найруулан тавьж, залуу хөгжмийн зохиолч СТА Х.Алтангэрэл хөгжмийг бичсэн байна. Цомнолыг СТА Ч.Мөнхзул бичиж, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар ажиллан өнөөгийн хотын өнгө төрхийг харуулсан сонирхолтой тайз заслыг бий болгожээ. Балетын удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд ажилласан юм.

Үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх ба гол дүрүүд нь урлагийн гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийг танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулжээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр