Ж.Бизе "КАРМЕН" дуурь

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Wednesday, 08 February 2017 01:57

Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг энэхүү бүтээл нь анх 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон билээ. 

Carmen 2 E3XJVjs

Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг энэхүү бүтээл нь анх 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон билээ. П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл "Кармен хүүхэн" зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг "Кармен" дуурь бий болсон түүхтэй. Хувь зохиол нь ч, зан араншин нь ч халуухан, эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа "Кармен" дуурь гайхалтай юм. Уг дуурьт гардаг аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид, 19-р зууны Севиль хотыг бодитоор нь бүтээдэг юм.

УДБЭТ-ын тайзнаа энэхүү бүтээл анх монгол хэлээр тавигдаж 1985 оны 04 сарын 05-ны өдөр тоглогдсон түүхтэй. Түүний дараа буюу бүтээснээс нь 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, франц хэл дээр, анхны эхээр нь тавьсан юм. Найруулагчаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж, тайзны зураг чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцас хэрэглэлийг СТА Г.Оюун нар хийсэн.


Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр