П.И.Чайжовский "Хунт нуур" дэлхийн сонгодог балет

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Thursday, 20 October 2016 09:08

П.И.Чайжовский "Хунт нуур" дэлхийн сонгодог балет УДБЭТеатрын тайзнаа 2016.10.23 -нд 17цагт 

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл "Хунт нуур" балетыг УДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож УДБЭТ-ын хамт олон 2015 оны 6-р сард үзэгч олон та бүхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

"Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл бол

сон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Гол дүрүүд: 
ОДЕТТА - Б.Саруул /СТА/
ОДИЛЛИЯ - Б.Саруул /СТА/
ФРИНЦ - М.Од /СТА/ 
РОТБАРТ - А.Өлзий- Орших /СТА/
ПА-де-труа - Г.Батчимэг /СТА/, О.Анужин /СТА/, А.Эрдэнэболд /СТА/  

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр