Ж.Бизе "КАРМЕН"

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Monday, 10 October 2016 14:13

  1820-иод оны үед Севиль хотод үйл явдал өрнөнө. Севиль хотын талбай түүний ойролцоо тамхины үйлдвэр байх бөгөөд хажууханд нь харуулын байр байна. Энэ талбай дээр Севиль хотын дордос, дээдэс, цэргийн дарга нар гуйлгачин хүүхдүүд, тамхичин хүүхнүүд янаг хайртнуудыг харж болох ажээ. 

     Харуулын байрны өмнө Хозегийн сүйт бүсгүй Микаэла ирнэ.Харуулчид, түүний захирал цунига нар Микаэлаг шохоорхон шалиглаж зугаацан цэнгэхийг хүсэх боловч Микаэла татгалзаж, гагцхүү хайртай хүнтэйгээ уулзахаар ирснээ хэлээд явж одно. Харуулд гаргахаар ирсэн Хозе сүйт бүсгүй Микаэла нь ирснийг мэдээд баясан хөөрч байна.

     Тамхины үйлдвэрийн цайны цаг болжээ. Ажилчин хүүхнүүдийн дунд үзэсгэлэнт сайхан Кармен гарч ирнэ. Тэрээр ааль зан нь шазруун, үзэсгэлэн гоодоо эрдүүн, зоримог, эрх зоргоор учраас эрчүүдийн сэтгэлийг ихэд дэврээн дүрэлзүүлдэг ажээ. Түүнийгээ Кармен <<Хабанера>> гэдэг дуугаараа илэрхийлнэ. Энэ бол эрх чөлөөт хайр сэтгэл, тэмүүлэл эрмэлзлийн дуу юм.

 Кармен хүүхэн номой түрүүч Хозег олны өмнө тохуурхан дооглож нэгэн цэцэг шидэж өгсөн нь Хозед ид шид, илбийн юм шиг санагджээ. Энэ цэцгээс жүжгийн хамаг өрнөл зөрчил үүснэ. 

 

    Энэ цэцгийг авчихаад байх үед Хозегийн сүйт бүсгүй Микаэла буцан ирж түүний ээж, төрөлх сайхан нутгийн тухай хүүрнэхэд Хозегийн сэтгэл догдолж Микаэлатай хуримлах, эхдээ эргэж очих тухай бодолд автагдана. Микаэла гэртээ буцаж Хозе харуулын албаа гүйцэтгэхээр үлдлээ. Гэтэл дахиад л түүний тайван албыг Кармен эвдлээ. Тамхины үйлдвэрийн хүүхнүүдийн дунд танхай явдал гарчээ. Түүнийг мөнөөх Кармен үүсгэжээ. Ахмад Цунига уг явдлын учрыг олуулахаар түрүүч Хозег явуулна. Гэтэл цыган хүүхний шидэт цэцэг, илбэт үгэнд автсан Хозе Карменийг суллаж явуулна. Үүний өр төлөөсөнд өөрөө шоронд суух боллоо... 

УДБЭТеатрын тоглолтын 54 улирлын Дуурийн нээлт Жорж Бизе "Кармен" дууриар нээх тул та цааш хэрхэн үргэлжил хийг 10-р сарын 15, 16  хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.     

Ерөнхий найруулагч, удирдаач: Ж.Бүрэнбэх /УГЗ/

Ерөнхий зураач: Г.Ганбаатар /СТА/

Хувцас зураач: Г.Оюун /СТА/

Ерөнхий хормейстер: Н.Дашбямба /СТА/ 

Бүхиг дэглэсэн: Х.Гэрэлчимэг /ГЖ/

Найруулагч: Е.Сарантуяа /УГЗ/

Хөтлөх найруулагч: Б.Цэрэндаваа

Оролцох уран бүтээлчид:

Кармен- М.Дариймаа/СТА/ ;Р.Доржхорлоо/СТА/ 

Хозе- Б.Батжаргал; Д.Эрдэнэ-Очир  

 Эскамило- Ч.Энхтайван/СТА/ 

Данкайро- А.Сайнбаяр/СТА/; Э.Анхбаяр/СТА/ 

Ремендадо- Г.Шижирболд/СТА/; М.Даваадорж

Цунига- О.Хүрэлбаатар /СТА/; Б.Алтанхуяг /СТА/  

Моралес- Л.Бүүвэйбаатар;

Микаэло- С.Мөнгөнцэцэг /МУГЖ/ Б.Энхнаран

Фраскита- Э.Адьясүрэн

Мерседес- Ш.Наранчимэг /СТА/ 

Офицерууд, цэргүүд, тамхины үйлдвэрийн ажилчид, тореадорууд, гудамжны хүүхдүүдэд УДБЭТ -н найрал дуучид, балетын жүжигчид ХБК-ын сурагчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө. 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр