УДБЭТеатрын уран бүтээлчид БНСУ-ын Тэжу хотод Ж.Бизе “Кармен” дуурийг тоглон

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Friday, 23 September 2016 06:40

УДБЭТ-ын хамт олон 2014 оноос БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсанаар 11 удаагийн дуурь, концерт болон бусад  тоглолтонд амжилттай хамтран  ажиллаж байна.  

 

Манай уран бүтээлчид хамтын ажиллагааны хүрээнд 4 дахь удаагаа БНСУ-д хамтарсан тоглолтоо хийх гэж байна.

Энэ удаад УДБЭТ-ын гоцлол дуучин болон найрал дуучдаас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ж. Бизе “Кармен” дуурийг  тоглох юм.

Тус  тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд  БНСУ-ын Тэжун дуурийн байгууллагын хормейстер Рю Хан Пэл  2016 оны 08-р сарын 29-нөөс 09-р сарын 01-ны хооронд Монгол улсад  ирж  манай  найрал дуучидтай хамтарсан сургуулилтыг хийсэн.

Ийнхүү УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог дуурийг эгшиглүүлхээр 2016 оны 09-р сарын 16, 23-ны өдрүүдэд БНСУ-ыг зорих гэж байна.

Ж.Бизе “Кармен” дуурийг БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагын уран бүтээлчидтэй хамтран тус театрын тайзнаа 10 сарын 06-09-ны хооронд тоглох юм.

УДБЭТ-ын хамт олон 54 дахь тоглолтын улиралд гадаад харилцаа хамтын ажиллагааны    томоохон ажлуудыг төлөвлөсний нэг нь тус тоглолт юм.

Ийнхүү  бидний 2016-2017 оны тоглолтын улиралийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны тоглолтууд  “Кармен” дууриар эхлэж байна. 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр