УДБЭТеатрын тайз наа нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн тоглолт тоглогдоно

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Tuesday, 06 September 2016 11:02

БСШУЯамнаас гаргасан удирдамжийн дагуу байгууллага бүр нийгэмрүү чиглэсэн хүмүүнлэгийн  нэг үйл ажиллагааг зохион байгуулах зорилго тавьсан.

Тус зорилгынхоо хүрээнд УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог болон Монголын  шилдэг бүтээлүүдээс бүрдсэн  “Сонгодог  концерт”-ийг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 2016 оны 09-р сарын 07-ны 15:00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж  байна. Тус тоглолтоор дамжуулан нийгмийн эмзэг бүлгийнхэнд урам зориг өгөх, тэднийг нийгэмшихэд нь туслах зорилготой юм.

  Өнгөрсөн 8-р сард УДБЭТеатр орчин үеийн стандарт бүхий, театрын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар шинэчилсэн билээ. Ийнхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулсан “Сонгодог концерт”-оо шинэ зөөлөн хөшигтэйгээр тоглох гэж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг УДБЭТеатраар ямар нэгэн асуудалгүй үйлчлүүлэх боломжийг  нээж өгөх зорилгоор АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Тэргэнцэртэй иргэдийн газрын зураг”  төслийн хүрээнд, УДБЭТеатр, “Би Чадна эм эн нэгдэл” төрийн байгууллагатай хамтран театрын гадна хэсэгт тэргэнцэртэй иргэдэд зориулсан  тусгай шат, мөн театрын үзэгчдийн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд зориулсан тусгай бариул зэргийг хийсэн.

УДБЭТ-ын хамт олон  нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн тоглолтоо үзэгч та бүхэндээ толилуулахад бэлэн болоод байна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр