“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРИЙН ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ТАЛБАЙ ДАХЬ ТОГЛОЛТЫН ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Thursday, 23 June 2016 03:44

Сонгон шалгаруулалтын зорилго:
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох тоглолтын гол дүрүүдийг шилдэг уран бүтээлчдээр бүтээлгэх, нийт дуучид уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах, шилдэг бүтээлээр үзэгчид, жуулчдад үйлчлэхэд сонгон шалгаруулалтын зорилго оршино. 

Сонгон шалгаруулалтын хугацаа, тавигдах шаардлага:
Чингис хааны нэрэмжит талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа гэсэн гол дүрүүдэд тоглох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна. 

Оролцохыг хүсэгчид 2016 оны 6-р сарын 27-29-ны өдрүүдийн 10.00-18.00 цагийн хооронд УДБЭТеатрын байранд, Урын сангийн эрхлэгчийн өрөөнд /№404/ ирж бүртгүүлж, мэдүүлэгийг өөрийн гараар бөглөж өгнө.
Оролцох уран бүтээлчид дараах шаардлагыг хангасан байна. 
- Дуурийн мэргэжлийн дуучин байна.
- 23-40 настай байна. 
- “Учиртай гурван толгой” бүтээлийг хөгжмийн болон тоглолтын хувьд бүрэн дүүрэн хийсэн байна. 
- “Учиртай гурван толгой” бүтээлд урд өмнө нь гол дүрд тоглосон туршлагатай байна.
- 2015 оны 7-р сарын 1-нээс 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод байх боломжтой байна.
- Бусадтай хамтран ажиллах, өгсөн даалгаврыг богино хугацаанд биелүүлж, түргэн суралцах чадвартай байна.
- Хувийн танилцуулга, 6 х 9 см багагүй хэмжээний нэг хувь гэрэл зураг авчирна. 
- Шалгаруулалтанд дуулахдаа хувийн хувцастай, нүүр будгийг өөрөө хийсэн байна. 


Шалгаруулах журам
- Сонгон шалгаруулалтыг 2016 оны 6-р сарын 30-ны өдөр 11.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа зохион явуулна. 
- Оролцогчдыг шүүгчдийн саналын дагуу бүрэлдэхүүн, бүрэлдэхүүнээр нь хувааж, 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс сонсож шалгаруулна. Комисст тухайн тоглолтын найруулагч, удирдаач, продюсер, мэргэжлийн дуучин-багш, санхүүжүүлэгчийн төлөөлөл тус тус багтана

- Дуурийг төгөлдөр хууртай бүтэн тоглуулах зарчмаар, хөгжмийн хувьд бүтээлийг бүрэн сурсан байдал, дуулах ур чадвар, жүжигчний уран чадвар, тайзан дээр биеэ авч яваа байдал, найруулагчийн даалгаврыг тухай бүрт биелүүлэх чадвар болон бусад шалгуурын дагуу сонгон шалгаруулна. 

- Заасан хугацаанаас хоцорсон хүмүүсийг бүртгэхгүй, сонгон шалгаруулалтанд оруулахгүй. 


УДБЭТ, Нийслэлийн ЗДТГ
УТАС 91141538, 99152803

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр