С.Гончигсумлаа ХОШУУ НААДАМ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
С.Гончигсумлаа ХОШУУ НААДАМ

 2 бүлэг, 3 үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: С.Гончигсумлаа
  • Цомнол: Б.Ширэндэв
  • Удирдаач: Ц.Намсрайжав АЖ, ТШ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Ерөнхий зураач: Ц.Доржпалам
  • Анх тайзнаа: 1965-11-14

 

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл

Чулуун /Ноёны охин/

Ноён

Хатан

Хайдар /ядуу ард/

Захирагч

Шарав/лам/

Шавь

Бөө

Ноёны бөх

Засуулууд

Тахарууд

 

Харц ядуу Хайдар, ноёны охин Чулуунтай уулзаж сэтгэл зүрхний үгээ хэлэлцэхээр завдан байх зуур Чулууны эх, эцэг ирэхэд арга буюу Хайдар явав. Тэдний хойноос ноёны охинд хайртай Захирагч өөрийн шадар лам Шаравын хамт гарч ирэн, ноёны охиныг гэргийгээ болгон авах арга сүвэгчлэн бодолхийнэ.

 

 

Ноёны ордны цэцэрлэг, өнгийн эрвээхэйнүүд гуа үзэсгэлэн, ертөнцийн тансаг сайхныг бахдан бүжнэ. Хайдар ирж, сэтгэл зүрхний хүн Чулуунтай энд уулзахаар болзжээ. Чулуун ч ирнэ. Тэр хоёр харилцан бүжиглэлээрээ хайр сэтгэлээ илэрхийлэн ирээдүйн сайхан бүхнийг хүсэмжилнэ.

Гэнэт харгис Захирагч тахруудын хамт ирэн учрыг эс тайлан Хайдарыг баривчлан авч явлаа. Чулуун ганцаар үлджээ...

 

Хошуу наадам хийж, ноёд, хатан, дээд лам нар, захирагч зэрэг хүмүүс сууцгаан, нутгийн ардууд тэнд цугларчээ. Хайдар ч наадамд оролцохоор ирсэн байв. Идэр бөхчүүд барилдан Хайдар ноёны бөхийг унагаахад ноёд лам нар хэрүүл шуугиан дэгдээж наадам тараав.Ноён өөрийн бөхийг хүчин чадал оруулан ариутгахаар ламд мөргүүлэн бөө буулгана. Тэд дахин барилдав. Ардын хүү Хайдар ноёны бөхийг дахин дийлж, ялалтаа дуудуулан дэвэхэд ноёд лам нар уурлан хашгирч дахин наадам тараав. Харгис Захирагч өөрийн шадар ламтай хуйвалдаж Хайдарыг хорлохоор шийдлээ.

 

 

Хээр тал нутагт идэр залуус цугларан наргицгааж байна. Тэдний найз Хайдар ч ирлээ. Тэнд Шарав лам шавийн хамт суух нь нүдэнд зэвүүн бөгөөд чухам юуны учир суугаа нь үл ойлгогдоно. Залуус сур харвах бэлтгэл хийн бүжиглэн, ламыг урьлаа.

Хорон санаагаа биелүүлэх завшаан олдсонд баярласан лам бушуухан бүжиглэх хооронд нь шавь нь айрагт нь хор найруулж, Шарав лам түүнийг Хайдарт өглөө. Хайдар хариугүй уух зуур Чулуун ирэв. Учрыг мэдээгүй Хайдар өөрийн сэтгэл зүрхний хүн Чулууныгаа хүндэтгэн айргаа өгөхөд Чулуун түүнийг уун үхлийн аюулд учрав.Учрыг тайлсан ард түмэн зэвсгээ барьж харгис ноёд, лам нарын эсрэг эрх чөлөөнийхөө тэмцэлд босцгоов.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр