Э.Чойдог МӨНХИЙН НӨХӨРЛӨЛ

Үнэлэмж
(0 үнэлгээ)

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Э.Чойдог
  • Цомнол: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Удирдаач: Ц.Баатаржав УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Ерөнхий зураач: Б.Сосорбарам
  • Анх тайзнаа: 1968-03-01
  • Манай тайзнаа: 1989-7-14

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

Долгор /Нутгийн хүүхэн/

Дулмаа /Долгорын ээж/

Дорлиг /Цэргийн өндөр залуу/

Пунцаг /Цэргийн намхан залуу/

Валя /Зөвлөлтийн санитар хүүхэн/

 

1939 он.   Халх голын хөвөө. Хаврын сайхан улирал, голын хөвөө ногоорон тунгалаг ус нь мэлтэлзэн   харагдах нь үнэхээр сэтгэл хөдөлгөн  тайван цагийг итгэнэ. Дэнж дээр нэгэн гэр     харагдах нь хүнгүй хоосон мэт ажээ. Голын эргээс залуу байлдагч гарч ирэн гэрийн зүг сэм  сэм алхах нь Дорлиг гэгч өндөр нуруутай наранд түлэгдсэн хүрэн бор царайтай хөдөөний маягийн  эр байлаа. Тэрээр сэм алхсаар гэрийн  тотгоор харан нааш цааш явах нь нэг л  чухал юм эрээд байгаа мэт.  Арга нь барагдсан тэр байлдагч өврөөсөө цаас гарган жижиг зурвас бичээд гэрийн цавагт хийж  орхиод явав.

Удсан чүгүй бас нэг намхан нуруутай   байлдагч Пунцаг гэгч цэцгийн баглаа барин гарч  ирээд хайртай хүүхэн Долгорыгоо гэртээ байхгүйг мэдэж баглаа цэцгээ гэрийн бүслүүрт хавчуулаад явна. Пунцагийг дөнгөж явмагц Долгор ирэв. Тэр хүүхэн гэрийн бүслүүрт байсан баглаа цэцгийг авч   ихэд гайхан чухам хэн өгснийг тааж ядна. Энэ лав Пунцаг өгсөн байх хэмээн бодно. Гэртээ орох гэтэл эмгэн ээж нь гарч ирэн охиноо эрхлүүлнэ.

Эмгэн ээжийнхээ занг нь сайн мэддэг Долгор   цэцгийн баглааг   гэрийн бүслүүрт  хавчуулсан   байсныг ээждээ хэлэв.Эмгэн   хүүхэн хоёр гэртээ орлоо. Удсангүй байлдагч Дорлиг гэрийн гадаа ирэв. Захидлыг нь аваагүй, харин цэцэг тавьсан байхыг харж ихэд гайхав. Долгор гэрээс гарч ирэхэд Дорлиг Пунцагийн баглаа цэцгийг авч Долгорт өгөв. Энэ үеэр Пунцаг гарч ирж, Дорлиг Пунцаг  хоёр муудалцахад Долгор салган инээд тохуу болголоо. Долгор тэр хоёртой ээлжлэн бүжиглэх нь чухам хэнд ньсэтгэлтэй болохыг таахад хэцүү билээ. Яг энэ үед нутгийн залуус ирж хөгжилтэй наадам эхлэн бүжицгээнэ.

Гэнэт тэнгэр харанхуйлан их чимээ гарч, харийн дайсны онгоц харагдан бөмбөг дэлбэрэв. Тэнгэр бүрхэж, голын ус булингартан түүний дэнжээр эх орноо хамгаалах ариун үйлст жагсан яваа цэргүүд харагдана.Тэдний дунд нутгийн залуус ч хүндэт үүргээ биелүүлэхээр яваа ажээ. Долгор гэрийн үүдэнд тэднийг харан сэтгэл түгшин зогсоход Дорлиг, Пунцаг хоёр жагсаалаас гаран түүнтэй уулзаж салан явахад Долгор чухам хэнд нь сэтгэлтэй болохоо бас хэлсэнгүй нулимс дуслуулан үлдэв.

 

Эрэг жалга газар, тулалдааны завсарлага

Дайсны хориглолтыг сэтлэхээр баатарлаг тэмцэлд олон хүн амь алджээ. Энэ үед Зөвлөлтийн арми орж ирэн Монгол цэргүүдтэй хүч хамсран ах дүүгийн ёсоор мөр зэрэгцэн тулалдана.

Санитар   хүүхэн   Валя, Дорлиг хоёр дотно танилцсаны учрыг их тэмцлийн дунд хэн ч мэдсэнгүй. Байлдаан түр завсарлав. Монгол Зөвлөлтийн цэргүүд харилцан бүжиглэж хөгжилдөнө. Бүжиглэж байгаа цэргүүдийн дунд  Долгор гарч ирэв. Тэрээр цэргийн санитар хувцас өмсөж сайн дураараа цэрэгт ирсэн нь тодорхой. Долгор , Пунцаг хоёр хайр сэтгэлээ илчилнэ.  Гэнэт дайсны онгоц дахин бөмбөгдөв. Зөвлөлт Монголын баатарлаг цэргүүд дараагийн тулаанд орно.Гар гараасаа барилцан давшиж байгаа ах дүү цэргүүдийн түрүүнд Валя, Долгор,  Дорлиг, Пунцаг дөрөв мөр зэрэгцэн зогсоно. Санамсаргүй хажуунаас гарч ирсэн танкнаас нөхдөө хамгаалахаар Дорлигийг  гүйхэд түүний араас  Валя  гүйж  тэр хоёр амь үрэгдэв.

Дайснаа дарсан   ах дүү армиудын мөнхийн нөхөрлөл бэхжиж, амь үрэгдэгсдэд зориулсан сүрлэг хөшөө сүндэрлэнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр