Б.Дамдинсүрэн НУУРЫН ДОМОГ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Дамдинсүрэн НУУРЫН ДОМОГ

3 бүлэг, 6 үзэгдэлт балет

 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Дамдинсүрэн
  • Цомнол: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Удирдаач: М.Санжмятав
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
  • Анх тайзнаа: 1968-10-26

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Данзан

Цэрмаа

Сүрэн /Тайж/

 

 

Хангайн үзэсгэлэнт модорхог уулын хаяанд байдаг нэгэн өндөр хясааны дэргэд гүн цэнхэр нуур цэлийн харагдана.

Тэр хясаан дээр урлан зурсан бурхны дүр тодхон харагдах нь хэн нэгэн хүн түүнийг арчилж хамгаалж байдаг бололтой. Геологи хайгуулын хэдэн хүн нуурын хөвөөгөөр зураг авч, эх орны ирээдүйн сайхныг зөгнөн ярьцгаана. Тэднийг сонирхон нутгийн залуус, охид, хүүхдүүд ч ажилд нь тусалцгаана.

Бурхны дүр бүхий хадан хясаанд байсан нэгэн сонирхолтой чулууг хайгуулчид харж түүнийг авч бурхны дүрийг хөндөхөөр болов. Гэтэл олны дундаас нэгэн охин гарч ирэн хайгуулын хүнд очиж энэ бурхны дүрийг эвдэхгүй байхыг гуйна.

Учрыг асуувал энэ миний өвгөн аавын шүтдэг бурхан тул тэр гомдоно шүү гэж  охин хэлэв. Хайгуулчид охины үгийг тоосонгүй харилцан бүжиглэж хөгжилдөцгөөнө. Тэгж  байтал охин өвгөн аав Данзанг хөтөлсөөр ирэв.

Данзан өвгөн хайгуулчдад хандан савдагт энэ хясааны бурхныг тун ч  хөдөлгөж болохгүй хэмээн хэлэв.Хайгуулчид өвгөний үгийг төдий  л анзаарахгүй  байдалтай  байхад  нь Данзан толгой сэгсэрч нуурын  зүг  гараараа зааж дуугүй болов.Нуурын ус долгилж гүн давалгаан залуухан гоо бүсгүйн  дүр байн байн тодрон даллах шиг болж,  Данзан өвгөний  нүдэнд  харагдана.

Долгио  улам  ихсэж, нуурын дундаас гоо бүсгүйн дүр улам тодорно.

 

Нуурын орчим нутагладаг хөдөөний залуу охид, хад модтой үзэсгэлэнт уулын хажуу дахь булгаас дашмагандаа ус авч, Цэрмаа Данзан хоёрын тухай шивэр авир хийж байна.

Тэнд зуны чимэг болсон өнгө өнгийн цэцэг дэлгэрч найгах нь байгаль залуу үеийнхэнд талархаж  буйн билэг тэмдэг мэт. Цэрмаа болон бусад охид ч ирцгээв. Тэнд уужирсан, охид хүүхнүүд дэлбээлэн найгах цэцгийг аялдан дагах мэт бүжиглэнэ.Цэрмаа  ч гоцлон бүжиглэнэ. Гэнэт морины төвөргөөн сонсогдон нутгийн залуу Данзан морио булгиулсаар ирээд яг хүүхнүүдийн хажууд мориноосоо унав. Зарим  хүүхнүүд Данзанг муу эр гэж шоолон бүжиглэцгээнэ. Данзан эр чадлаа үзүүлэн эмнэг булгиулах бүжиг хийхэд хүүхнүүд түүнийг нэгэнт  мориноосоо  унахыг үзсэн болохоор улам шоолж, толгой руу нь хувинтай  уснаасаа цацна. Энэ үед Данзангийн морийг хөтөлсөн залуус ирцгээж бүгд нийлэн хөгжилтэйгээр бүжиглэв. Данзан Цэрмаад сэтгэлтэйгээ илэрхийлнэ. Ингэж байтал нуурын орчим нутагладаг залуу тайж Сүрэн хэсэг хамжлага  дагуулан зугаацаж байгаад, ус авч байсан дээрх залуустай гэнэт тохиолдов.

Ус авч бүжиг хийж байсан залуус Сүрэн тайжид сөгдөн ёсолж, айн эмээж зам зайлахаар дашмагтай  усаа авч цувран явцгаана.

Шалиг зантай Сүрэн тайж бусдын дундаас суман зангийн ганц охин Цэрмаа бүсгүйг ажин зогсож, эелдэг зөөлнөөр ярьж эхэлнэ. Залуу тайж Сүрэнгийн тэр анхааралд сэтгэл нь хөдөлсөн Цэрмаа ч дуртайяа саатан хоцров. Сүрэн тайж Цэрмааг элдвээр оролдож байхад сэтгэл нь зовсон Данзан гарч ирмэгц Сүрэн тайжийн дагуулууд даруй түүнийг буцаан хөөв.

 

Ойн хаяан дахь байгалийн үзэсгэлэнт газар тэнгэрт сар мэлтийнэ. Ойн захад Сүрэнгийн унаж явсан морины эмээл тохом харагдах бөгөөд түүний хажууд Цэрмаа, Сүрэн хоёр зугаацан бүжиглэх  нь Цэрмаагийн сэтгэлд онцын тааламжтай  нь илт.

Шөнийг жаргалтай өнгөрүүлээд үүр цайж байтал Сүрэн, Цэрмаагаас түргэн салахыг хичээнэ. Цэрмаа хориглох боловч Сүрэн учир зовлон тоочиж байгаад чулуун шигтгээтэй бөгжөө өгөөд явав. Цэрмаа Сүрэнгийн ингэж түргэн явсны учрыг олж ядан бодолд автагдан сууж байтал, түүнийг  эрж  явсан Данзан гэнэт ирж, гэртээ харихыг зөвлөн хайртай дуртайгаа илэрхийлнэ.

Цэрмаа Данзанг үл тоомсорлосон байдлаар тоглоом тохуу хийж, харин ч залуу тайжтай учиртай болсноо  гайхуулаад гүйж одоход, хөөрхий Данзан хойноос  нь хараад хоцров. Энэ ойд зүйл бүрийн шувуу эгшиглэхэд хоёр  хөхөө дуу дуугаа авалцан донгодох нь Цэрмаад хайр сэтгэлтэй болсон Данзангийн зүрхийг бүр ч шаналгана.

 

Занги Бадрахын охин хуримандаа бэлтгэж,  эцэг эхийн хамт хөгжилтэй бүжиглэцгээнэ. Гэтэл хүүхнийд  сүй бэлэг тавихаар Сүрэн тайж  дагуулуудтайгаа ирнэ. Бүгд ёсоо гүйцэтгэн гэрт ороход, Сүрэн шинэ хүүхэнтэйгээ хайр сэтгэлийн бүжгээ өргөж гэрт орно. Сүрэнгийн тухай муу юм сонссон Цэрмаа гарч ирэв. Сүрэн ч гарч ирнэ. Сэтгэл нь хувирсан Сүрэн, хоёр хүүхний дунд сандран нэгэн үе уурлах боловч биеэ барьж Цэрмааг харангуутаа худал төрх үзүүлнэ.

Цэрмаа  хайртай дуртайгаа илэрхийлэн ирээдүйн  сайхан амьдралыг зөгнөн ярина. Шинэ хүүхнээ  гарч ирэхээс болгоомжилсон Сүрэн тайж Цэрмааг явуулах арга сүвэгчилэн хүзүүнийхээ  гууг бэлэглэж, залилан Цэрмааг явуулав. Хашаан дээгүүр өнгийн харж байсан Данзан бүх учрыг ойлгон Цэрмаад хэлэхээр гүйж  очно.

 

Хурим хийхээр нуурын дэнж дээр барьсан халзтай гэрт Сүрэнгийн гэргий болох бүсгүй, хуучин цагийн эхнэр гоёлын хувцсаа өмсөж, дагалдагсдын хамт ирнэ.

Тэгээд тэр бүсгүй Сүрэнгийн  эх эцгийн голомтонд мөргөхөд найрын ёслол эхэлнэ.

Тайжийн хамаатан мөн энд цугларсан баячууд бүгд бүжиглэнэ. Сүрэн ч шинэхэн амрагтайгаа үүрд жаргалтай амьдрахыг тангараглан сүртэйгээр бүжнэ.

Бүжиг наадам үргэлжилнэ. Найр ингэж ид өрнөж байхад Цэрмаа бүсгүй ёс алдаж гэнэт гүйн орж ирээд урьд Сүрэн тайжаас түүнд бэлэглэсэн бөгжийг гараасаа суга татан авч Сүрэн тайжийн зүг шидээд хадан хясаа өөд гүйлээ.

Данзанг хадан хясаа өөд авирах зуур Цэрмаа хясаанаас хальж нууранд орж үхнэ. Данзан ханилах байтугай харж  явах  хүнгүй болж үүрд ганцаар үлдэх нь энэ юм болов уу.

Өвгөн Данзангийн нүдэнд үргэлж харагддаг нуурын савдаг гоо хүүхэн чухамхүү хясаанаас хальсан Цэрмаа  байжээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр