Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав АНЧИН БА СОГОО

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав АНЧИН БА СОГОО

1 бүлэг 2 үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав
  • Цомнол: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Удирдаач: Ц.Баатаржав УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Ерөнхий зураач: Г.Адъяа
  • Манай тайзнаа: 1973-5-20

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл

Согоо

Залуу ноён

Согоонууд

Чоно

Анчин залуус

 

Хэнтийн өндөр ууланд зуны нэгэн өглөө.

Гоолиг сайхан согоонууд эрхлэн наадаж, сүрэглэн одохдоо нэгэн тугал халуун хэвтэртээ бүжин цэнгэхээр сугаран үлдэхийг анзааралгүй явжээ. Хөөрхөн тугал байгалийн сайхныг бахдан бүжиж, үсрэн дүүлсээр тамирдан нойрсоно. Гэтэл анчдын бүрээ дуугаран түүнийг цочоов.

Залуу ноён, хоёр зарцын хамтаар түүнийг бүслэн аваад, зарцаараа тугалыг бариулж өөрийн гараар хороохыг   бодно.

Анчин хоёр залуу хөөрхөн тугалыг амьдаар нь барьж тэжээн дасгахыг хүсч хөөцөлдсөөр арайхийн барьж авлаа. Хөөцөлдөөний үед тугалд тийрүүлсэндээ хорссон ноён улам өширхөж, анчид тугалын өхөөрдөм байдлыг сонирхон зогсох эгшинд хар санаагаа амжуулав.

Төрүүлсэн эх, сүрэглэсэн согоонуудаа хүсч үхэлтэй тулалдсан энэ тугал эцсийн хүчээ шавхан үсрэн дүүлэхийг хүсэвч арга буюу амьсгал нь тасарч анчин залуусын гар дээр үхнэ.

 

Хоног сар өнгөрсөөр хожмын нэгэн өдөр болоход согоон сүрэг дассан нутагтаа ирцгээв. Гэтэл нэгэн зальт саарал чоно тэднийг элдэн хөөж нэгийг нь гэнэдүүлэн барьж авлаа. Ховдог чоно хойш урагш сэгсчин давхиж хариугүй багалзуурдахын даваан дээр хоёр анчин залуу гарч ирэн, аюулт чоныг харван авлав. Хүнлэг сайхан сэтгэлтэй хоёр залуу шархдсан согоог түшин босгож, суллан тавихыг эрмэлзэнэ. Гэтэл зугтан одсон согоонууд эргээд ирлээ.

Чонын савраас салсан хөөрхий согоо ч тэдний зүг тэмүүлэн зүтгэлээ.

Анчин хоёр аяархан холдож сүрэгт нь нийлүүлээд хэнд ч гэмгүй энэ сайхан амьтны амийг аварсандаа нэн баяр хөөртэй явцгаав. Энэ амьтдыг монголчууд эртнээс алж хороодоггүй байж, одоо ч гэсэн манай оронд энэ гоолиг согоонууд дархан цаазтай амьтдын нэгэн чухал төрөл   нь билээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр