Э.Чойдог ХӨГЖМИЙН ЭГШИГ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Э.Чойдог ХӨГЖМИЙН ЭГШИГ

ХӨГЖМИЙН ЭГШИГ

4 хэсэгт бүжгийн цоморлиг

 Энэ бүжгийн цоморлиг нь үзэгч та бүхэн хөгжмийн яруу эгшгийг сонсох төдийгүй түүнийг нүдэндээ харж болох тухай өгүүлнэ.

Хэрвээ хөгжмийн цог жавхлант аялгууг яруу тод ойлгож, нүдээр үзэхийг хүсвээс зөвхөн бүжгийн хурц тод хөдөлгөөнүүдийг тольдон харж болох ажээ.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Э.Чойдог
  • Цомнол: Б.Жамьъндагва ХБ, ТШ, АЖ
  • Удирдаач: Ц.Баатаржав УГЗ
  • Балетмейстер: Б.Жамьъндагва ХБ, ТШ, АЖ
  • Ерөнхий зураач: Г.Адьяа
  • Манай тайзнаа: 1973-5-20

 

  • Нэгдүгээр хэсэг
  • Хоёрдугаар хэсэг
  • Гуравдугаар хэсэг
  • Дөрөвдүгээр хэсэг

Үлээвэр болон модон хөгжмийн аялгуунд тохируулан сонгодог бүжгийн нарийн хөдөлгөөнийг тодотгон харуулахыг тодорхойлбол:

Уянгалан дуулах бяларын эгшиг

Уриалан дуудах бүрээн дуу

Сэтгэлд ялдам хийлийн аялгуу

Сэргэлэн цовоо бөмбөрийн дэлдэл

Хун галууд   нуурандаа чуулах шиг

Хуур ятгын эгшиг хослоод

Хур бууж, цэцэг сэргэх шиг

Хурмаст тэнгэрийн өнгө цэлмээд

Аяс яруу хөгжмийн эгшиг

Аз жаргал хайрыг дуудаж байна.

 

Үлээвэр гуулин хөгжмийн онцлогт нийцүүлэн залуучуудын эрэлхэг цогтой байдлыг бүжгийн хөдөлгөөнөөр дүрслэн үзүүлж буйг шүлэглэвэл:

Цогтой сэргэлэн залуус минь

Цолтон бөх шиг зодоглоод

Цовоо ажлын эгнээндээ

Цолгин цалгин явцгаая

Гал бутарсан үйлдвэртээ

Дөл бадарсан үйлсээ өрнүүлж

Гал цогцолсон өнөөдрийнхөө

Дүн өргөсөн ажлаа бадраая

 

 

Цохилуур хөгжмийн   дорвилог   аялгуунд   орчин үеийн бүжгийн урлагийг шинэ хэлбэрээр тодруулан үзүүлснийг өгүүлбэл:

Одтой идэр насандаа

Орчин үеэ дуулан наадъя

Хурц хэмнэлт цохилуур хөгжимдөө

Хурдан эргэж жигдрэн бүжье

 

Дан ганц ятгын аялгуунаа эмэгтэй бүжигчид уран чадварлаг хөдөлгөөнөөр бүжих нь сэтгэлд яруу бодлыг төрүүлж, амьдрал үйлс, аз жаргалын сайхныг бахдуулна.

Төгсгөл.

Сонгодог бүжгийн гоцлол, хоршил болон олуул бүжгийг, төрөл бүрээр нь хэсэгчлэн бүжиж тэд бүгд хуран чуулаад, бүжгийн цоморлигийн оргил, яруу тунгалаг найрал хөгжмийн эгшгэнд нэгдэн нягтарч хамтлаг санааг илэрхийлбэл ийм буюу.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр