Э.Чойдог МӨНГӨН ЗАЛАА

Үнэлэмж
(4 үнэлгээ)
Э.Чойдог МӨНГӨН ЗАЛАА

3 бүлэг, 4 үзэгдэлт балет

 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Э.Чойдог
  • Цомнол: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Ерөнхий зураач: Л.Намхайцэрэн АЗ
  • Анх тайзнаа: 1979-3-09
  • Манай тайзнаа: 1979-3-07

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Тугал

Бамбар

Чоно

Лусын охин

Алтанхүү

Мөнгөнхүү

Лусын хаан

Шулмын охин

Шулмын хаан

 

Барын бамбар, тугал хоёр үерхэн нөхөрлөж, эрхлэн тоглож   байна.

Бамбар өөрийнхөө идшинд явахдаа тугалын хүзүүнд хонх зүүж өгөөд, хэрэв дайсан довтолбол хонхоо дуугаргаж чимээ өгөхийг хэлээд явна. Гэтэл тугалыг идэхээр отож байсан чоно үсрэн гарч ирээд, түүнийг хорооно.

Хонхны дуу сонссон бамбар яаран ирсэн боловч нэгэнт хожимджээ. Үнэнч нөхрөө алдсан бамбар гашуудлын туйлд хүрч түүнийг тэвэрсээр нэгэн довон дээр насан эцэслэнэ.

 

Хоёр найзын оршин шингэсэн тэр газар хоёр мод ургасны нэг нь алтан нарны өнгөөр, нөгөө нь мөнгөн сарны туяагаар гэрэлтэнэ. Энэ хоёр модноос Алтанхүү, Мөнгөнхүү хэмээх хоёр баатар гарч ирээд харилцан нөхөрлөж, хамтран амьдрахаар алт, мөнгөн хутгаа солилцон, тангараглаж бүжиглэх нь бамбар, тугал хоёрын үнэнч нөхөрлөл хүний дүрд хувилан батжих мэт.

Орой болж хоёр баатар тус тусын модонд шингэн орно. Аль эртнээс Мөнгөнхүүг харж, түүнд сэтгэлээ өгсөн шулмын үзэсгэлэнт охин гарч ирээд түүний модыг гурвантаа тогшиход шөнө дунд сэрсэн Мөнгөнхүү гарч ирнэ. Шулмын охин сэтгэлээ илчилж амьдран жаргах тухай Мөнгөнхүүг ятгахад Мөнгөнхүү үл зөвшөөрөн,  үүр  шөнөөр  сэрээсэн түүнийг хөөнө.

Арга нь барагдсан шулмын охин чөтгөрүүдийг дуудан ирүүлж, хүч хэрэглэн Мөнгөнхүүг авч одно.

Өглөө болж ургахын улаан нараар мод туяаран Алтанхүү, гарч ирээд Мөнгөнхүүгийн модыг гурвантаа тогшсон  боловч тэр гарч ирсэнгүй.

Алтанхүү Мөнгөнхүүгийн малгайны мөнгөн залаа тасран хаягдсаныг олж, учрыг ухааран эрхэм нөхрөө  хайж олохоор сэтгэл шулуудан явна.

Хоёрдугаар  үзэгдэл

Үзэсгэлэнт  нуурын хөвөө.Үнэнч   нөхрөө  эрсэн   Алтанхүү  гарч  ирэв.   Гэнэт  нуур давалгаалан   лусын   охид  гарч   ирэхэд   Алтанхүү ч нуугдаж   амжлаа.   Лусын   охид   уянгат  сайхан   бүжгээ хийж,  эзэгтэй   гүнжийгээ   урихад  нуур   дахин    давалгаалж,   гоо   үзэсгэлэнгийн   цогцос   бүрдсэн   гүнж   гарч ирнэ.

Хуурай газрын баатрыг анх харсан гүнжийн сэтгэлд Алтанхүүгийн өвөрт нь байсан мөнгөн залаа, гарт нь тэмтрэгдэж, гэнэт нөхрөө санан бүх учрыг гүнжид хэлж явахаар шийднэ.

Гүнж түүнийг явуулах хүсэлгүй байгаагаа хэлж, хаан аавтайгаа уулзуулж өгвөл, тэрээр түүнд эрхэм нөхрийг нь олоход тусламж  үзүүлж чадахыг  амална.

 

Үзэсгэлэнт  нуурын хөвөө.Үнэнч   нөхрөө  эрсэн   Алтанхүү  гарч  ирэв.   Гэнэт  нуур давалгаалан   лусын   охид  гарч   ирэхэд   Алтанхүү ч нуугдаж   амжлаа.   Лусын   охид   уянгат  сайхан   бүжгээ хийж,  эзэгтэй   гүнжийгээ   урихад  нуур   дахин    давалгаалж,   гоо   үзэсгэлэнгийн   цогцос   бүрдсэн   гүнж   гарч ирнэ.

Хуурай газрын баатрыг анх харсан гүнжийн сэтгэлд Алтанхүүгийн өвөрт нь байсан мөнгөн залаа, гарт нь тэмтрэгдэж, гэнэт нөхрөө санан бүх учрыг гүнжид хэлж явахаар шийднэ.

Гүнж түүнийг явуулах хүсэлгүй байгаагаа хэлж, хаан аавтайгаа уулзуулж өгвөл, тэрээр түүнд эрхэм нөхрийг нь олоход тусламж  үзүүлж чадахыг  амална.

 

Лусын хааны ордон. Лусын хаан охиноо удаан хүлээж сэтгэлийн зовлон эдэлнэ.

Далайн амьтад хамгаас хүндэт өвгөн хааныхаа сэтгэлийг сэргээхээр хөгжилдөн бүжиглэвч, хааны сэтгэлд хайрт охин нь бодогдож, хамаг олноо ч үл хайхрах   ажээ.

Гэтэл усны мандал мяралзан үзэсгэлэнт гүнж ирлээ. Тэрээр ганцаар биш хоёулаа иржээ. Хуурай газрын баатрыг анх харсан, лусын хааны сэтгэлд аливаа муу юм зэрэглээтэн бодогдож, тэр баатрыг даруй явуулахыг шаардана.

Гүнж нэгэнт сэтгэл шулуудан хайраа өгсөн Алтанхүүг үлдээж, түүнд туслахыг сайхан санаат ааваасаа гуйлаа. Эрх танхил охиныхоо үгнээс хэзээ ч зөрдөггүй, өвгөн арга буюу зөвшөөрч хуурай газрын баатарт зориулсан цэнгээнт  бүжгүүдээр бэлэг барина.

Алтанхүү, тангаргийн ёсоор үнэнч нөхөр Мөнгөнхүүгээ олохоор яаралтай явахын чухалыг гүнжид ойлгуулан, тэр хоёр өвгөн хааны өмнө өвдөг сөгдөн гуйна

Лусын хаан охиныхоо ирээдүйн жаргалант амьдралын төлөө Алтанхүүд, чухал үед нь туслахаа амлан хамаг олноо цуглуулж, ёслолын бүжгээ хийж сүр жавхлантайгаар   үднэ.

 

Шулмын  хааны  ордон. Шулмын хааны охин харь газраас хань нөхөр авч ирэх өдрийг шулмууд ид хавын догшин сүрт бүжгээ хийцгээж хүлээнэ. Удсан ч үгүй эзэгтэй шулам, хоёр   чөтгөрийн   хамт  Мөнгөнхүүг  оруулна.

Мөнгөнхүү тэднийг үзэн ядаж, эрхшээлд нь хэзээ ч орохгүй гэдгээ тангараглан бүжиглэнэ. Гэвч шунал хүсэл нь дэвэрсэн шулмын охин, өөрийн болон чөтгөр шулмуудынхаа сүр хүчийг гайхуулж, Мөнгөнхүүгийн дур сонирхлыг татахаар шилдэг бүжигчдээ тоглуулна.

Мөнгөнхүү тэднийг үзэн ядаж байгаагаа, дахин хэлж явах гэтэл хүсэл нь хэзээ ч бүтэхгүй болсныг ойлгосон шулмын охин Мөнгөнхүүг өөрийн гараар хорооно. Алагдсан хүн амьдрах ёсон үлгэрт гардгаар Алтан хутгын эзэн ирж өөрийн гараар уг хутгыг сугалан  авбал тэр хүн амь орох ёстой  байжээ.

Тангаргийн нөхөр Мөнгөнхүүгээ эрсэн Алтанхүү энд ирж, нөхрөө амилуулан, тэр хоёр шулмуудтай тэмцэлдэхэд, шулмын хаан тэднийг шатаахаар галт мангасын галаар шүршиж эхэллээ.

Хоёр баатар хариугүй шатахын өмнө гэнэт шулмын ордон   усаар   оргилж,   чөтгөр   шулмууд  живж   арилна.

Лусын хаан амалсан ёсоор тусалж байгаа нь энэ ажээ. Ингэж Алтанхүү, Мөнгөнхүү хоёр буюу бамбар, тугал хоёрын үнэнч нөхөрлөл ялан дийлж байгаагааруг үлгэр төгсөнө.

Өнөөгийн манай хүүхдийн цэнгэлдэх хүрээлэнг бамбар, тугал, хоёрын үнэнч нөхөрлөлийн тухай монгол ардын үлгэрээс сэдэвлэн цогцлуулсан байж болох тухай  ургуулан  бодож  зохион  найруулав.

Монголчууд эрт дээр үеэс энх тайван байхын билэг тэмдэг болгож, эсрэг тэсрэг амьтдыг хүртэл эв найрамдалтай байлгахын төлөө үлгэр домог олныг зохиодог байсан нь өнө урт энх тайвнаар амьдран суухыг мөрөөдөн  хүсдэг байсны сайхан уламжлал юм.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр