В.Боролдой МАЛЧДЫН ДУУЛАЛ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
В.Боролдой МАЛЧДЫН ДУУЛАЛ

3 бүлэг, 4  үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: В.Боролдой
  • Цомнол: Б.Жамъяндагва АЖ, ТШ, ХБ
  • Удирдаач: Ц.Баатаржав УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва АЖ, ТШ, ХБ
  • Ерөнхий зураач: Б.Сосорбарам
  • Анх тайзнаа: 1988-5-30

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Хоёрдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр үзэгдэл

Дэлгэрмаа /илгээлтийн эзэн хоньчин охин/

Занданбал /орчин үеийн залуу/

Хоёр найз

Өвгөн Равжих /халамжлдан хүмүүжүүлжгч/

Ахмад саальчид

Хулгайн тарвагачин

 

 

 

Хөдөө нутаг. Зуны дэлгэр цагийн нарлаг сайхан өдөр илгээлтийн эзэн Дэлгэрмаа хонин сүргийн бэлчээрт ном уншиж нойроо хүрсэн үед хөгжим сонсож ,бас ч үгүй  амьдралын  ирээдүйн төлөө элдвийг бодон бүжиглэнэ.

Түүний сэтгэлд нутгийн залуу Занданбал байнга бодогдох болсон боловч, харамсалтай нь тэр архи их уудаг, ажилд залхуу, мотоциклээр малаа хариулдаг, хүмүүжлийн доголдолтой, орчин үеийн залуусын нэг юм.

Шалиг залуу Занданбал архиар зүрхээ чангалж, нэгэн зорилго агуулан Дэлгэрмаа дээр сэм ирж, элдвээр оролдоход хөөрхий Дэлгэрмаа арга  буюу хүчинд автах үед түүний  найз охид садаа  болно.

Сүргийн бэлчээр эргэж явсан өвгөн Равжих ч ирнэ. Угийн болдоггүй Занданбалыг мэдэх өвгөн  Равжих түүнийг шууд хөөн явуулаад охидод зөвлөмж  өгөхөөр  дагуулан  явна. Нутгийн залуусын хөгжөөнт бүжиг.

Дэлгэрмаа найз охидын хамт ирэхэд залуус тэднийг бүжгэнд урина. Сэтгэлийн зовиуртай Дэлгэрмаад бүжиглэх хүсэл даан ч байсангүйд, найз  охидоо  урин  бүжиглүүлнэ.

Санасандаа хүрээгүй Занданбал архи нэмж уун бүр согтоод саад болсон хүмүүст агсан тавихаар ирж үймүүлнэ. Залуус түүнийг барьж аван  хашраах гэсэн боловч Дэлгэрмаагийн хүсэлтээр зөнд   нь  орхив.

Гэтэл хүлээн авагчаар дуу цахилгаантай ширүүн мөндөртэй бороо орох, хүчтэй салхи болох тухай зарлахад малчид яаравчлан хариуцсан сүрэг рүүгээ явна. Дэлгэрмаа шилбүүрээ аван хонин сүргийн зүг гүйв.

Өдөр шөнөө ялгахгүй болсон согтуу Занданбал үлдсэн архиа шавхаад нам унав.

 

Дуу цахилгаантай ширүүн мөндрийн дунд хүчтэй. шуурганд уруудсан хонио тогтоохоор байгалийн түр зуурын бэрхшээлтэй тулалдан яваа Дэлгэрмаа аянганд цохиулан ухаан алдана. Ширүүн мөндөрт шалба цохиулж эрүүл болсон Занданбал, Дэлгэрмааг харж түүнд туслахаар очно.

 

 

Хадлангийн   талбай,   ажлын  өрнөлт.  Занданбал, Дэлгэрмааг сумын эмнэлэгт хүргэж өгсөн өдрөөс хойш сар гаруй болжээ. Дэлгэрмаагийн дүр сэтгэлд нь хоногшсон Занданбал энэ хугацаанд зөвхөн түүнийг бодсоор архи ч уух сонирхолгүй болж, сургийг нь ч атугай сонсохоор хадланчин залуус дээр ирнэ. Тэндээс Дэлгэрмаа эдгэрэн хонио хариулсаар байгаа тухай сонсож сэтгэл нь уужирч  хадлангийн ажилд  шаламгайлан  оров.

Үдийн   завсарлага,   хулгайн   тарвагачин.

Дэлгэрмаа,  Занданбал  нарын  уулзалт,   анхны  хайр. Хамтын  хөдөлмөр.

 

Хэсгийн  төв.  Малчдын  өдөрлөг. Таван эрдэнийн эзэд. Малчин  залуусын жавхаа. Залуу  хосын   аз  жаргалт,  амьдралын  эхлэл. Хөдөө  нутгийн  баясал.   Малчин  залуусын   жавхаа.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр