Х.Билэгжаргал БӨРТЭ ЧОНО

Үнэлэмж
(0 үнэлгээ)

БӨРТЭ-ЧОНО

3 бүлэг, 5 үзэгдэлт балет

Хөгжим: Х.Билэгжаргал

Цомнол: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ

Балетмейстер:   Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ

Зураач: Ш.Болд

Удирдаач : Ц.Баатаржав УГЗ

Анх 1990-8-15-нд тоглогдсон.

ДҮРҮҮД:

Бөртэ-чоно

Гоо марал

Тэмүүжин

Бөртэ үжин

Өүлэн эх

Бэгтэр

Билгүтэй

Хасар

Жамух

Сэнгүм

Чилгэр бөх

Хулан

 

Эхлэл

Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чоно Гоо марал нарын хослол. Тэмүүжин Бөртэ-гийн анхны хайр Тэмүүжингийн мөрөөдөл

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Есүхэйн шарил. Аймгуудын задрал. Эцгийн алтан сэлэм. Тэмүүжиний тангараг

Хоёрдугаар үзэгдэл

Бэгтэр, Бэлгүтэй, Тэмүүжин, Хасар нарын зөрчил. Бэгтэрийн үхэл.  Өүлэн эхийн зэмлэл. Тэмүүжингийн гуниглал /бодрол/ Бөртэ Тэмүүжиний хоршил. Булган дахны учир Тайчуудын дайралт, Тэмүүжинг  баривчлан дөнгөлсөн нь  Бөртэ-гийн ганцаардал, Мэргэдэд олзлогдсон нь

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл.

Ван хаан, Жамухын их нүүдэл, амсхийлт.Тэмүүжин, Хасар, Билгүтэйн гуйлт

Сэнгүмийн дургүйцэл, Жамухын найрсаг байдал. Бүгдийн нэгдэл, Бөртэ-г чөлөөлөхийн төлөө давшилт

Дөрөвдүгээр үзэгдэл

Чилгэр бөхийн хүчирхийлэл, Бөртэгийн сульдал. Тэмүүжин Жамух, Сэнгүмийн дайралт. Бөртэг чөлөөлөх хэсэг. Чилгэр бөхийн үхэл.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тавдугаар үзэгдэл

Сэнгүүм, Жамухын хуйвалдаан.  Халз тулаан. Тэмүүжиний сүр хүч, Сэнгүм Жамухын буулт. Хулангийн гаралт- Тэмүүжиний  хайр. Аймгуудын нэгдэл- ялалтын бүжиг

Тэмүүжиний тодрол

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр