А.Батдэлгэр ГЭСЭР НОМУН ХААН

Үнэлэмж
(0 үнэлгээ)
А.Батдэлгэр ГЭСЭР НОМУН ХААН

ГЭСЭР НОМУН ХААН

Хоёр бүлэг, долоон үзэгдэлт балет.

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Батдэлгэр СТА
  • Цомнол: А.Батдэлгэр СТА
  • Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ
  • Балетмейстер: А.Батдэлгэр СТА
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
  • Хувцас дизайнер: Г.Оюун СТА
  • Анх тайзнаа: 2007-10-24

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Хоёрдугаар бүлэг
  • Тавдугаар үзэгдэл
  • Зургадугаар үзэгдэл
  • Долдугаар үзэгдэл

 

Гэсэр Номун хаан

Арлан гуа

Цотон ноён

Хараалч хар шувуу

Гурван хөх шувуу

Догшин хангал бурхад

Бунд-Лхам

Дүртэд-дагва

Кордо- балет /Цэрэг албатууд/

 

 

Гэсэр Номун Ханы ордон

Арван зүгийн ачит Гэсэр мэргэн Хан албат ардуудтайгаа найрлан цэнгэж байгаад цэргүүдээ дагуулан ан гөрөө хийхээр мордов. Арлан гуа хатан ордондоо ганцаар үлдсэнийг мэдсэн Цотон ноён гэнэт гарч ирэв. Арлан гуа Цотон ноёны амар мэндийг асууж хүндлэн дайлав.

Гэтэл Цотон ноён  “Ай сайхан бэр минь! Гэсэр Хан чамд сүүдрээ үзүүлж ирэхгүй байна. Чи их зовж байна. Чамайг би авъя” гэв.

“Цотон авгай минь энэ чинь юу гэсэн үг вэ? Түмэн Цотон байсан ч Гэсэртэй минь яаж тэнцэх вэ? Чамайг нэрээ үл хайрлавал над ямар нэр байх вэ?” гэж ордны хиаг дуудаж Цотон ноёныг гөвшиж өгөөд хөөж явуулав.

 

 

Хараалч хар шувууны эдлэн

Цотон ноён Арлан гуаг занаж, Гэсэрээс хагацуулах арга олох гэж  тамын Хараалч хар шувуун дээр очив. Шөнө дунд Хараалч хар шувуу дагуулуудынхаа хамт гарч ирэн Цотон ноёнг айлган сүрдүүлж юуны учир ирсэнийг асуув. Цотон ноён бүх учирыг хэлж өргөл барьц өргөж Хараалч хар шувуутай хуйвалдан Гэсэрийг хараалган доройтуулж, улмаар Гэсэрийг эзгүй хойгуур өшөө хорслоо авахын тулд Арлан гуаг тамд унагах зорилготой Хараалч хар шувууны хамт Гэсэрийн ордон руу явна.

 

 

Гэсэрийн ордон

Арлан гуаг ордондоо бодолд автан суутал Цотон ноён Хараалч хар шувууны хамт Гэсэрийн ордонг дайрч бүх үлдсэн албат, цэргүүдийг нь алан хядаж Гэсэрийн ордонг эзлэв. Арлан гуа ганцаараа тэмцсэн боловч хүчин мөхөсдөж баригдав. Хараалч хар шувуу Гэсэрийн ордонд хараал үйлдэж, Арлан гуаг тамд унагахаар авч одно. Энэ үед өшөө хорслоо авсан мэт Цотон ноён их л сэтгэл хангалуун Гэсэрийн ордонг түр эзэгнэн үлдэв.

 

 

Гэсэрийн ордон

Гэсэр Номун Хан ан гөрөөнөөс буцаж ирээд ордон нь эзгүй байхыг үзээд ихэд гайхав. Цэргүүдээ ийш тийш нь явуулж юу болсныг мэд гэж тушаав. Цэргүүд нь удалгүй Цотон ноёнд барьж ирэв.Гэсэр мэргэн Хан Цотон ноёны нүүрэн дээр мэргэний улаан утсаа татан хувилгаанаар /ид шидээр/ бүхний учрыг мэдэн ихэд хилэгнэж цэргүүддээ Цотон ноёныг тамруу авч яв гэж тушаагаад ганцаар үлдэнэ.

 

 

 

Хөдөө хээр

Гэсэр Хан өндөр уулын оргил дээр гарч, ялгуусан гурван эгчдээ залбирч суутал, гурван эгчийх нь сахиус хөх шувуу болон хувирч тэнгэрээс бууж ирэв.

Гэсэр Хан хөх шувуудтай бүжиглэх ялдамд надад тамд очиж Арлангуаг аврахад минь хүч тэнхээ өгөөч гэв. Гурван эгч нь хүч оруулан зоригжуулж Оюу эрдэнэ оньт гучин цагаан сум өгч явуулав.

 

 

Тамын ордон

Тамын элдэв бусын амьтад тарчилж байх үеэр Эрлэг Номун Хааны элч Хараалч хар шувуу Арлангуаг дагуулан тамд орж ирнэ. Тэгээд догшин хангал бурхад ба Бунд-Лхам бурхан бүжиглэж байхад  Арлангуа уйтгарлан ганцаар сууна. Энэ агшинд  нэгэн гуйлагчин тамд орж ирэн бөөн үймээн самуун шуугиан дэгдээж байгаад нөмрөгөө авч хаятал Гэсэр Номун Хан гарч ирэв. Хараалч хар шувуу болон тамын амьтад бүгд алмайрна. Гэсэр цэргүүдээ дуудтал тэд баривчлагдсан Цотон ноёныг  чирч гаргаж ирээд Арлангуатай нүүрэлдүүлэхэд Цотон ноён нүүрээ буруулан хэлэх үггүй болов. Гэсэр Цотонг тамд үлдээн Арлан гуаг аварч ордон руугаа явна.

Тайз солигдон тамын ордон Гэсэрийн ордон болж хувирна.

Супер хөшигний урдуур Гэсэр Номун Хан 33 тэнгэрээс гургалдайн сүрэг болон газар дэлхийд бууж ирнэ.

 

Гэсэрийн ордон

Арлангуаг тамаас гарган, чандманилсан алтан суварганы дэргэд арван зүгийн албат ардаа дуудан, хутга тавилгүй мах шүүс зооглон, хундага тавилгүй дарс айраг сөгнөж, цэгээн чулууг бутартал, цэнгэг нуурыг доргитол бүжин хатирч их найр хийн, энхжингийн орондоо алтан нар, мөнгөн сарыг үүрд мандуулан жаргаваа.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр