З.Хангал ЭРДЭНЭСИЙН ОХИД

Үнэлэмж
(0 үнэлгээ)
З.Хангал ЭРДЭНЭСИЙН ОХИД

 

1 бүлэгт балет

Анх “Эрдэнэсийн уулс” нэртэй 2 бүлэг балет 1981-03-13 онд тоглогдсон, УГЗ Ч.Жамсранжав удирдсан.

2009-5-31-нд шинэчлэн тавьсан.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: З.Хангал ТШ
  • Цомнол: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг

Эрдэнэсийн эзэн Алтанхүү

Мөнгөн дагина

Хос хоршил

Хүнгэнэн дуугарах хуурын аясаар хөшиг алгуур нээгдэхэд Эрдэнэсийн уулын доторхи байдал тодрон үнэт чулуулагаар цацран дэлгэрч есөн эрдэнийн өнгөөр солонгорон туяарах нь үнэнхүү гоёмсог бөгөөд чухамхүү үлгэрийн сайхныг сэтгэлд ургуулна.

Эрдэнийн чулуу бүхнийг төлөөлсөн Эрдэнэсийн охид элдэв хэлбэрээр хөшөөлөн зогсох нь амьд байгаль энэхүү үнэт чулуулагт шингэн уусах мэтээ. Эрдэнэсийн охидын бүжиглэн наадах нь энэхүү байгалийн баялаг амилан биелээд байгаль  гайхамшгаа гайхуулах  мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Эрдэнэсийн эзэн Алтанхүү уригдан гарч ирэхэд эрдэнэсүүд өнгө, төрлөөрөө ялгаран бүжиглэцгээх нь тус бүр залуу эзний таалалд нийцэхийг хичээнгүйлэх мэт.

Алтанхүүд үнэт эрдэнэс хэдий их байвч өөрийн хүсэлт Мөнгөн дагиныг олж үзээгүй өдийг хүрчээ.

Мөнгөндагина ч Алтанхүүг хүсэн хүлээж зориглон уулзсан нь үгүй билээ. Хүслийн эрэл, эрдэнэсийн дунд биелэлээ олж, хос хоёрын сэтгэлийн учиг тайлагдан хайр дурлалын хослол бүжиглэхүй, байгаль асар их баялагаа хураан авч хүн төрөлхтнөөс далдлах мэт их уулын ан цав хаагдан үлгэрийн сайхан жаргав.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр