Э.Чойдог ШАРИЛЖИН ДУНДАХ ЦЭЦЭГ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Э.Чойдог ШАРИЛЖИН ДУНДАХ ЦЭЦЭГ

 

1 бүлэг, 3 үзэгдэлт балет

Анх 1965-01-03-нд тоглогдсон, Ж.Чулуун АЖ, ТШ удирдсан. 1987-12-27 онд сэргээн тавьсан.

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Э.Чойдог
  • Цомнол: Ч.Нацагдорж
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Туслах найруулагч: Н.Чинзориг
  • Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
  • Хувцас дизайнер: Г.Оюун СТА
  • Анх тайзнаа: 1965-01-03
  • Манай тайзнаа: 1987-12-27

 

 

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Төгсгөл

 Урангоо               /Үзэсгэлэнт бүсгүй/ 

Галт       / Урангоогийн сэтгэлт залуу/

Ширүүнгарьд / Залуу дайчин / 

Ёмбо     /Ширүүнгарьдын туслах/ 

Цэргийн тэргүүн - А.Эрдэнэболд

 

Олны хэсэгт балетын жүжигчид бүжиглэнэ.

 

 

 

Олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булшны нэг дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургажээ. Урангоо бүсгүй эхний булшны дэргэд тэргүүнээ гудайн зогсож тэр нэгэн эмгэнэлт өдрийг дурсан санав.

 

 

Ус авахаар тунгалаг сайхан горхины дэргэд эртлэн ирсэн Урангоо төрсөн нутаг, уул усныхаа үзэмж төгөлдөрийг бахархан бүжиглэнэ.

Түүний найз бүсгүйчүүд ч цугларан ирж залуу насны хөгжөөн цэнгээнт бүжгээ хийнэ.

Гэнэт   морин   төвөргөөн   сонсогдож,   Ширүүнгарьд  өөрийн дайчин эрсийн хамт хүрч ирэв.   Тэд бүсгүйчүүдийн амар мэндийг мэдэж, Ширүүнгарьд нөхдийн   хамт   чийрэг   эрсийн   цог   золбоог илэрхийлсэн бүжиг хийнэ.

Урангоо тэдэнд хариу болгон уян налархай бүжгээ хийхэд туслах баатар Галт бүсгүйн үзэсгэлэн гоо, төлөв даруу зан аашинд сэтгэл татагдана.

Урангоод ч хөрслөг залуу дайчин таалагдаж, сэтгэл нь догдолж байгаагаа мэдрэв.

Тэдний харьцааг ажиж мэдсэн Ширүүнгарьд, хардан харамлах, хайрлах сэтгэл, зэрэгцэн байж ядна.

Бялдууч Ёмбо ч гэсэн ”Би л хоцорчих вий" гэсэн шиг Урангоод сээтэн хаяна.

 

 

Үд дундын халуунаар Урангоо мөн л ус авахаар иржээ. Түүнийг  хүлээж байсан Ширүүнгарьд бүсгүйд хайр сэтгэлээ илчлэн хамтран амьдрахыг өвдөг сөхрөн гуйвч,   Галтад   хайраа   өгсөн бүсгүй эргэлтгүй.

Бүтэлгүй  дурлалаасаа болж ухаан нь самуурсан Ширүүнгарьд, өөрийнхөө өрсөлдөгчийг занан харааж, нэгэн наран дор хамт амьдарч чадахгүйгээ тангараглана.

 

 

Орой болжээ. Гутарч гуньсан Ширүүнгарьд Урангоог хүлээнэ.

Уулзан учирч хайрын сэтгэлээ илчлэн ярилцсан Галт, Урангоо хоёр гарч ирэв. Тэдний царай цаглашгүй ариун хайраар гэрэлтэж, эргэн тойрныг ч анзаарахгүй болжээ.

Бусдын жаргалд атаархан хорссон Ширүүнгарьд гүйн ирж Галтын амийг хороов.

Цэрэг эрс ч ирж Ширүүнгарьдын харгис хатуу сэтгэлийг жигшин, зэвсгээ орхиод тарж явцгаана.

Хайрлах бүсгүй, дайчин эрсгүй болсон Ширүүнгарьд, хийсэн хэрэгтээ гэмшин амиа хорлоно.

 

 

Урангоо аажим өндийж нөгөө булш руу очиж цэцэг тавив.

Ухаант бүсгүйн уужим сэтгэлд, амьдралаа үр ашиггүй үрэн таран хийсэн Ширүүнгарьдыг өрөвдөх сэтгэл төрөө биз ээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр