Э.Чойдог ЧОЙЖИД ДАГИНА

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Э.Чойдог ЧОЙЖИД ДАГИНА

 

 

Эхлэл,  төгсгөл  бүхий хоёр бүлэг,  гурван үзэгдэлт балет 

 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Э.Чойдог
  • Цомнол: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Туслах найруулагч: Н.Чинзориг
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА, ЕНШ
  • Хувцас дизайнер: Г.Оюун СТА
  • Анх тайзнаа: 2005-10-29

 

 

 

 

  • Гол дүрүүд
  • Агуулга

 

Чойжид дагина              

Бурханы элч                

Эрлэг Номун хааны элч 

УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

36 настай Чойжид хэмээх эмэгтэй өвчиндөө шаналан бурханаас аврал гуйна. Гэнэт түүний бие сайжирч баясан бүжиглэж байснаа дахин муудаж үхэтхийн унаж, насан эцэслэнэ.

Энэ үед түүний хоёр талд хар хувцаст Эрлэг Номун хааны элч, цагаан хувцаст бурхны элч нар сүнсийг авч одохоор булаацалдан байна.

Бурхны дүр гэнэт тодрон уул эмэгтэйн сүнсийг Чойжид хэмээх Дагина болгон тамын оронд аваачиж нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовон шаналж байгааг харуулан, Эрлэг Номун хааны ордны сүр хүчийг үзүүлэн Бурхны орон руу илгээнэ.

Бурханы орон Бурхад, Дарь-Эх, Дагинасууд мөргөлийн бүжиг хийж байх үед Чойжид Дагина хүрэлцэн ирнэ.

Энд буян үйлдсэн хүмүүсийн  жаргалант амьдралыг үзэж тэдэнтэй хамтран  бүжиглэж жаргал цэнгэлийг биеэр мэдэрнэ.

Бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаж эх дэлхийд нь буцаана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр