Ж.Бизе Р.Щедрин КАРМЕН СЮИТА

Үнэлэмж
(1 Үнэлгээ)

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Бизе
  • Удирдаач: Ц.Баатаржав УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ

 

Анхны тоглолт 1967 оны 4 сарын 20 -нд Москвагийн Их театрт Борис Мессерерийн найруулгаар тавигдсан бөгөөд Карменд Майя Плисецкая тоглосон бол дараагийн тавилт 1967 оны 8 сарын 1 нд Кубын үндэсний балетын театрт болж Кармены дүрд Алисия Алонсо тоглосон түүхтэй.

Родион Щедрин Кармены хөгжмийг шинэчлэн найруулахдаа Ж.Бизегийн үндсэн санааг эвдэлгүйгээр гол агуулгыг цомхтгон зангидаж төрөл бүрийн цохивор хөгжмийн зэмсгүүдээр баяжуулан туурвиж гайхалтай шинэлэг балетын бүтээл болгон хувиргаж чадсан байдаг.

 

 

  • Гол дүрүүд
  • Агуулга

 

 

Кармен /цыган эмэгтэй/

Хозе /Кармены дурлалт залуу/

Тореро /Бухтай тулалдагч/

Р.Щедрины найруулсан хөгжмийн үзүүлбэрийн дэс дараалал:

Эхлэл

Хөнгөн бүжиг

1-р интермеццо

Харуулын ээлж хүлээлцэх

Кармены гаралт буюу хабанера

Хозе сэтгэлийг татах

2-р интермеццо

Болеро /испани бүжиг/

Тореро /бухтай тулалдагч/

Тореро, Кармен хоёрын дурлалцал

Адажио   /уянгын халил бүжиг/

Хөзрийн мэрэг

Төгсгөл

 

 

 

Альберто Алонсогийн найруулан тавьсан "Кармен-чуулбар"-ын хувилбар

Бухын тулаанчид сэтгэл алдран өөрийн дурлалт цэргийн хархүү Хозегоос сэтгэл урвасан цыган бүсгүй Кармены эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлнэ.

Хувь заяаны зураг төөргийн дагуу өөрийн хийсэн үйлийн үрээр сэтгэлт залуу Хозегийн гарт амь үрэгдэж байгаа Кармен бүсгүйн дүр хэдийгээр олон талт эрэгцүүллийг төрүүлэх боловч хэн нэгний дарангуйлалд боолчлогдон амьдралаа өнгөрүүлэгч эмэгтэйчүүдийн дүр төрхийг өөрчлөн хувьсгаж хувь хүний дотоод сэтгэлгээний эрх чөлөөний билэг тэмдэг болон цуурайтсан юм.

Ж.Бизегийн Кармен дуурийн үзэл санааг Р.Щедрин маш тодорхой цомхтгон хөгжмийн хэлээр хүч оруулан бүтээж чадсан нь хөгжмийн ертөнцөд дахин давтагдашгүй эрдэнийн шигтгээ болон үлджээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр