М.Равель БОЛЕРО

Үнэлэмж
(0 үнэлгээ)
М.Равель БОЛЕРО

Хоёр бүлэг, таван үзэгдэлт балет юм.

Манай тайзнаа анх 1999 оын 12-р сарын-26нд тоглогдсон юм.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: М.Равель
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Балетмейстер: Г.Онон
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

Хуан Антонио Тореадор

Болеро

Болерогийн эцэг

Карма  янхан

Тореадорууд

 

 

Шөнө. Хуан Антонио маргааш хамгийн анхны Коридод /бухын тулаан/-д оролцоно. Түүнд маргаашаас эхлэн тулаан болгонд үхэлтэй тулгарах цаг иржээ. Энэ нь түүний удмын бахархал бас уй гашуу. Антонио хар багаасаа өнчирсөн бөгөөд залуугаараа бэлэвсэрсэн эхийнхээ нүднээс тэр их уй гашууг мэдэрнэ.

Түүний сэтгэл ихэд тавгүй, орчлонгийн хүн бүхэнд бурхнаас заяасан айдас-үхлээс тэр эмээнэ.

Үүр цайв. Антонио, Болеро хоёр уулздаг сүмийн өмнө Болеро сэтгэлт залуугаа хүлээнэ. Антонио салхинд хөөгдсөн мэт Болеро дээр гүйн ирээд өөрийн сэтгэлийн зовиураа хуваалцахад үнэн сэтгэлээсээ хайрлан дурласан Болеро түүнийг ихэд ойлгож хайрын уран үгээр тайтгаруулна.

Гэтэл өглөө сүмд мөргөхөөр явсан Болерогийн эцэгтэй тэд тааралдана. Антонио охины эцэгт "Би Болерод хайртай" хэмээн хэлэхэд эцэг "Нэр цуутай тореадор болж чадвал би охиноо өгөхөд бэлэн" гэж амлана.

Коридо. Бухтай байлдан тулалдах эрэлхэг эрсийн тулаан Коридог үзэхээр энэ хотын бүх хүн цуглажээ. Коридо эрэлхэг торедоруудаа алга ташилтаар угтлаа. Хуан Антонио тулааны талбарт гарахад хамгийн ойрхон суудалд Болеро цагаан өнгийн гоёмсог даашинзтай эцгийнхээ хамт суужээ.

Антонио түүнийгээ хармагц өнгөрсөн шөнийн айдас хормын төдийд замхран алга болж хайр сэтгэлийнхээ төлөө үхэхэд ч харамсахгүй гэж сэтгэл шулуудлаа.

Антонио улайрсан бухыг уран түргэн хөдөлгөөнөөр гарын дор эргэлдүүлнэ. Үзэгчид Антониогийн ур чадварыг гайхан биширч алга ташилтаар шагнана. Тулаан ялалтаар төгслөө. Хуан Антониогийн хүсч мөрөөдсөн алдар нэр түүнд ирэхийг мэдэрсэн тэр үзэгчдийн өмнүүр бардам алхсаар Болерогийн лоож руу дөхөж явтал час улаан өмсгөлтэй нэгэн гоо үзэсгэлэнт хүүхэн түүний мөрөн  дээр цохин баяр хүргэж үнсэх нь нэн тачаангуй.

Үүнийг харсан Болеро эцгийн хамт Коридог орхин одлоо.

 

 

Болеро Антониотой уулзахаар очтол санамсаргүй Карма Антонио хоёр хайрын жаргалд умбаж буйн гэрч боллоо. Болеро доромжлуулсан хайр сэтгэлийнхээ цусан өшөөг авахаар өөртөө андгайлна.

Коридо. Коридог үзэхээр хотын иргэд цуглаж, Хуан Антониог тулааны талбарт гарч ирэхэд нижигнэсэн алга ташилт угтлаа. Антонио бардмаар Кармагийн лоож руу харахад Кармагийн дээр үхлийн сүнс эргэлдэн бүжиглэнэ. Харин энэ сүнс хар өнгийн өмсгөлтэй бөгөөд заримдаа Болерогийн дүрээр хувилж сүүтэгнэнэ. Антониог өгүүлшгүй их айдас эзэмдлээ. Тэр өөрийн арчаагүй байдлаа нуухыг хичээвч их айдас түүнийг дагасаар...

Тулаан эхлээд удсан ч үгүй улайрсан бух Антониогийн биеийг нэвт сүлбэж улайран дэвхцэнэ. Бухыг номхтгон зайлуулан авч одов. Антонио тулааны талбарт амьсгаагаа хураахад Болеро түүн рүү цагаан сарнай шидэв. Сарнайн дэлбээ цусаар будагдан улаан боллоо.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр