Ф.Шопен ШОПЕНИАНА

Үнэлэмж
(1 Үнэлгээ)

Ф.Шопен ШОПЕНИАНА

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
Балетмейстер: М.Фокин
Хөрвүүлэн тавьсан: Р.Туяацэцэг 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ

Анхны тоглолт:   1908 оны  4-р сарын  6  нд Петербургийн Мариинский театрт болсон.

Манай тайзнаа 1993 онд тавьсан.

"Шопениана" балет нь үйл явдлын өрнөл үгүи бөгөөд дан ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбарууд юм. Алдарт бүжигчин М.Тальони энэ дүрийг үзүүлж, залуу эрэгтэйн романтик сэтгэлийн хөдлөлийг харуулсан юм.

М.Фокин өөрийнхөө уран бүтээлийг тодорхойлохдоо "Романтик мөрөөдөл" гэж хэлсэн байдаг.

Энэ балетад Ф.Шопены:

Полонез Ля мажор (Op. 40 no.1 A-dur)

Ноктюрн Фа мажор (Op 15 no.1 F-dur)

Мазурка До диез минор (Op 50 no.3 Cis-moll)

Вальс До диез минор (Op. 64 no.2 Cis-moll (Седьмой вальс) зэрэг олон бүтээлүүд орсон байдаг.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр