Хос тагтаа
Энэ жүжгийн үйл явдал дэлхийн шударга хүн төрөлхтөн энх тайван, эрх чөлөөг эрхэмлэгч жаргалант амьдралынхаа төлөө эв санаагаа нэгтгэн тэмцэн аюулт дайны хор хөнөөлийг таягдан хаях гэсэн санааг сонгодог болон орчин үеийн бүжгийн хэлээр илэрхийлэн харуулна.
Энх тайван,аз жаргалант амьдралын билэг тэмдэг болсон Хос цагаан тагтаа жаргалант орны хүн ардыг бахархан харж, зовлонд нэрвэгдсэн түмэн олныг өрөвдөн зүрх шимширч дөрвөн зүг, найман зовхист аялан ниссээр таван тивийн залуусын найрамдлын уулзалтад хүрэлцэн ирнэ.
Хос тагтаа чуулга уулзалтын энх тайван, найрамдал нөхөрлөлийг эрхэмлэсэн санааг хүн төрөлхтөнд хүргэхээр нисэн одоход залуус баяр баясгалантай үдэж гаргана.
Залуус цэнгээний бүжгээ бүжиж баяр наадмаа үргэлжлүүлэн хөөр баяр өрнөж байтал хос тагтаа эргэн ирж байгалийн гамшигт нэрвэгдсэн ард түмэнд хамтран туслахыг уриалан дуудна. Баяр баясгалан уйтгар гунигаар солигдож эрчүүд тусламжинд явж, охид хүүхнүүд тэдний төлөө нэг үе гуниглан, нэг үе бачимдаж , энх амгалан байхын төлөө сэтгэл бодлоо илэрхийлэн бүжиглэнэ (харанхуйлал)
Тусламжинд явсан залуус эргэн ирж охид бүсгүйчүүл баяр хүргэн уулзаж амьдралын сайн сайхан гэрэлтэж эхэлтэл гэнэт энэ баяр баясгаланг дайны хар сүүдэр нөмөрч бүх зүйл харанхуйлна.
Дайны хар хөнөөлд хэлмэгдсэн газар хос тагтаа нисэн ирж цог золбоот залуустай хамтан бүжиглэж шударга хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэлд нэгтгэхээр таван тивийг тойрон нисч энхийн төлөө тэмцэлд сэтгэл зоригоо нэгтгэсэн түг түмэн залуусын хамт эх дэлхийгээ энхийн тойргоор бат хүрээлэхэд байгаль ертөнц хүртэл баясан цэцэглэнэ.
Баярын удиртгалын жавхлант аялгуу эгшиглэхэд цог золбоот залуусын эв нэгдлийн дуу бүхнээс хүчтэй цуурайтаж хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг цогцлон байгуулах их үйлст мөр зэрэгцэн орж байгаагаар жүжиг төгсөнө.
Захирлын туслах: 320268
E-mail: opera_ballet@yahoo.com
marketing.montheater@gmail.com
Менежерүүд: 70110397, 90090535, 99194570, 99024933, 99874059, 99921478
Касс: 70110389
Хаяг: СБД 8-р хороо, 14200, Сүхбаатарын талбай-4
Улаанбаатар хот, Монгол улс
Шуудан: 20А-20