С.Рахманинов УРАН СЭТГЭМЖ

Үнэлэмж
(0 үнэлгээ)

УРАН СЭТГЭМЖ

Хөгжим С.Рахманинов

Балетмейстер хореограф  Х.Гансүрэн

Зураач С.Ариунболд

Удирдаач Ж.Бүрэнбэх УГЗ

1997 онд манай тайзнаа тоглогдсон.

ДҮРҮҮД

Зохиолч

Мөрөөдлийн залуу

Сүүдэр

 

Өөр өөрийн бодол санаа, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа, олны дунд уран сэтгэмжинд сэтгэлээ эзэмдүүлсэн нэгэн бүсгүй содон бөгөөд солиотой харагдана. Уран бүтэээлийн гайхам сэтгэлгээ, шинэ содон зүйлийг дээд тэнгэрээс ивээн тэтгэдэг учраас тэдэнд таалагдсан зовлонт нэг нь энэ л эгэл бүсгүй болой.

Хонх. Жингэнэн дуугарах энэ хонхнууд сэтгэлийн гүнд орших нуудмал хүслийг хүчээр дуудан оргилуулж, бүтээлч сэтгэлийг улам өдөн сэтгэлийн онгод хайрлана.

Сэтгэлд буусан анхны санаа бүхэн ариун нандин байдгийн адил зохиолч бүсгүйн бодол нь үүлс шиг хөвсгөр, баригдамгүй хөнгөн, мөрөөдлийн залуу нь хэнтэй ч зүйрлэмгүй төгөлдөр байх авай.

Сүүдэр. Сайхан бүхэн сүүдэртэй байдаг. Сайхан санааг хар сүүдэр дагаж явдаг нь зохиолчийн санааг ч тойрсонгүй. Сүүдэр чи хэн бүхнийг, юм бүхнийг дагаж дардаг ч чамгүй бол тэмцэл амтгүй билээ.

Сэтгэлийн дарамтыг өөрийнхөөрөө давж туулсан бүхэн ялагч болдог. Өчүүхэн зүйлийг бүтээхдээ агуу сэтгэл гаргаж чадсан болгон өөртөө эзэн болдгийн  тухай өгүүлэх нэгэн бүлэг ийнхүү төгсвөө.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр