Ф.Яруллин ШУРАЛЕ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ф.Яруллин ШУРАЛЕ

 

Гурван бүлэгт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ф.Яруллин
  • Цомнол: А.Файзи, Л.Якобсон
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Балетмейстер: К.Косарева
  • Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
  • Анх тайзнаа: 1945-3-12
  • Манай тайзнаа: 1958

 

 

  • Гол дүрүүд
  • 1

Шурале /уулын савдаг/

Али Батыр /анчин баатар эр/

Сюимбик/үзэсгэлэнт бүсгүй-шувуу/

 

 

ШУРАЛЕ

Гурван бүлэгт балет

Хөгжим:Ф.Яруллин

Удирдаач:Ж.Чулуун АЖ, ТШ

Цомнол:  А.Файзи, Л.Якобсон

Балетмейстер:                  К.Косарева

Зураач:                Л.Гаваа АЗ

1945-3-12-нд Казанийн театрт  анх тоглогджээ.

Манай тайзнаа анх 1958 онд тоглогдсон.

ГОЛ ДҮРҮҮД

Шурале /уулын савдаг/

Али Батыр /анчин баатар эр/

Сюимбик/үзэсгэлэнт бүсгүй-шувуу/

Анчин Али-Батыр гүн ойд ан хийж яваад төөрч, аюулт  шулмас-уулын савдаг /Шурале/-тай тааралдана. Энэ үед ойн цоорхойд олон сүрэг шувуу буугаад үзэсгэлэнт хүүхнүүд болж хувирч бүжиг наадам болж, тоглоцгоохыг аймшигт Шурале хараад тэдний дотроос хамгийн үзэсгэлэнт Сюимбикийн далавчийг авч нуулаа.Хүүхнүүд эргэж шувуу болцгоон ойн цоорхойгоос нисэн одоход, далавчгүй болсон хөөрхий Сюимбик ганцаараа хоцорлоо.Тэрээр өөрийн далавчаа олохыг ихэд хичээв. Далавч нь олдсонгүй.Түүний  өмнө аймшигт Шурале гарч ирээд хөндөлдөн зогсов.Тэр өөрийн аймшигт савраа тэнийлгэж Сюимбикийг  барьж  авахыг хичээнэ. Сюимбик тусламж эрж сандарна. Эмэгтэйд туслахаар гүн ой дотроос Али Батыр гарч ирлээ. Гэтэл Шурале  бүх хүч, ид шидээрээ тэмцэлдэн Али Батырыг тасдах шахан  шидэж ялаад гүн ойд нуугдан алга болов. Бүх хүч арга ухаанаараа өрсөлдөн тэмцсэн өмөг түшигт залуу Али Батырт Сюимбик талархаж, өөрийнхөө далавчийг олж өгөхийг гуйна.

Энэ  аймшигт явдлаас сэтгэлийн гүн бодол гуниглалд автагдсан Сюимбик ядарсан зовсондоо болоод гүн нойрсов.Али Батыр  түүнийг гар дээрээ өргөж гүн ойгоос гарч явна.

Шурале тэр хоёрын мөрийг мөшгөж, унтсан хүүхнийг аваад явсан Али Батырынхыг мэдэж  авна. Али Батыр үзэсгэлэнт Сюимбикийг  эцэг эх, гэр орондоо авчирлаа. Ингэж эдний хайр халамж, асрамжинд дасаж уярсан уяхан сэтгэлт үзэсгэлэнт Сюимбик өөрийгөө  аюулаас  аврагч  Али Батырын  гэргий  болохоор  зөвшөөрнө. Хуримын өдрийг товлож, хуриманд оролцохоор зочид гийчид хуран цугларлаа.

Ардын уламжлал ёсоор хуримын  үед бэр болох гэж байгаа хүн цэцэрлэгт хивс дэвсээд нуугддаг, түүнийг нөхөр болох хүн нь олох ёстой  байдаг.

Ингээд зочид цэцэрлэгээс гарч ирээд хуримын ширээнд сууж, хурим эхэлнэ. Сюимбик гунигтай  хэвээр байна. Хэдийгээр Сюимбик, Батырт  хайр сэтгэлтэй, дурлалтай  ч гэсэн өөрийн өсөж бойжсон нутаг ус,  ижилдэн тоглож  наадаж байсан найз охидуудаа мөрөөдсөөр  байна. Мөнхүү цэлмэг тэнгэрийн дор дүүлэн нисэх хүсэл нь хэвээр.

Харуй бүрий болж байх үеэр хашаан дотор Шурале үзэгдэж Сюимбикийн далавчийг хар хэрээнүүд дамжлан авчирч, аль болох ил харагдах газар тавиад алга болно. Энэ үед Сюимбик гэрээс гартал, өөрийн  нь  далавч харагдахад, маш баярлаж түүнийгээ өмсөөд тэнгэрт хөөрөв. Гэтэл хар хэрээнүүд түүнийг тойрон нисч, Шуралегийн нутгийн зүг нисэхийг шаардан шахаж авч явав.

Сюимбикийн тэнгэрт ниссэн түүнийг хар хэрээнүүд тойрон хавчин алс хол одсоныг  харсан  хүүхнүүд  Али Батырт  мэдэгдэхээр гүйн ирэв.

Али Батыр  тэдний хойноос нэхэн хөөнө. Сюимбикийг аль хэдий нь аюулт савдаг Шуралегийнд авчирчээ.

Аюулт савдаг Шурале Сюимбикийг өөртөө сэтгэлтэй болгохоор аль байдаг ид шидээ үзүүлж аргаа барав.

Энэ үед зоригт анчин Али Батыр галт бамбар барьсаар харанхуй хар шугуйд орж ирэв. Тэрээр элдвийн хар нүгэл шингэсэн шугуйг галдан шатааж, аюулт  Савдаг-Шуралег тэмцэлд дуудна. Али Батыр, Шурале  хоёр хүч өрсөлдөн тулалдаж Али Батыр сүүлийнхээ хүчийг гарган Шуралег  дүрэлзэн  асаж  байгаа галд шиднэ.

Ингэж  Шуралегийн ид шид нэгмөсөн  номхрон дарагдаж, хар муу санаа арилан алга болов. Эргэн тойрон дүрэлзсэн гал асна. Али Батыр Сюимбик хоёрыг аюул нөмрөх шахав. Батыр  хайрт бүсгүйдээ гараа сунган аюулаас аврахын тулд далавчаа авч галд хийхийг гуйна. Сюимбик эргэлзэж  байснаа далавчаа авч гал руу шидэхэд, түүнд хайр дурлалын халуун дөл ноцон аюулт гал унтарна. Батыр аюулаас аварсан,  хайрт бүсгүй Сюимбикээ өөрийн төрсөн тосгон, гэр орон, аав ээждээ дагуулан ирнэ. Ард олон уужирч  тосгон даяар Батыр Сюимбик хоёрт сайн сайхныг ерөөн баяр цэнгэлийн дээд болж хүмүүс баясан цэнгэцгээнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр