А.Зарина СОНГИНО ХҮҮ /Чиполлино/

Үнэлэмж
(0 үнэлгээ)
А.Зарина СОНГИНО ХҮҮ /Чиполлино/

 Гурван бүлэг, гурван үзэгдэлт хүүхдийн балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Зарина
  • Цомнол: Н.Чефранова
  • Удирдаач: Ц.Намсрайжав ТШ, АЖ, Ц.Баатаржав УГЗ
  • Балетмейстер: А.Хабаева
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар
  • Манай тайзнаа: 1965-5-07

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр үзэгдэл

 

Чиполлино Сонгинохүү

Түүний эцэг

Түүний эх

Гуа

Интоор

Гүзээлгэнэ

Манжин

Шар лууван гуй

Төмс

Хэмх

Нимбэг ноён

Сармис

Байцаа

Үзэм

Хүүхэлдэй

Нимбэгэнцэр жанжин

Ёслолын багш янсуй

Лооль

Буурцаг нярав

Интоор гүнгийн хатан

Алтан жүрж /худалдагч/

Жүрж

Гадиль

Сохор номин

 

Нимбэг жононгийн ордноо харийн худалдаачин жүрж, Алтан жүрж нарт зориулсан ёслолын зоог барьж байна. Энэ ордноо өнчин охин Интоорхон амьдран суудаг бөгөөд түүний хамаатан Интоор эгч, ёслолын багш Янсуй хоёр үргэлж бяцхан Интоорхоныг тарчлаадаг ажээ. Ирсэн худалдаачид цугласан олонд хүүхэлдэй, шувуухай, янз бүрийн торго зэрэг бараагаа үзүүлж байна.

Ордныхон, эд бараанд шунаж улайран дайрцгаана. Худалдаачид их өндөр үнэ шаардана. Нимбэг ноён нярав Буурцагаа дуудсан боловч, тэр нь хоосон авдар авчирч арга мухардан сандарна. Нимбэг, Нимбэгэнцэр жанжин, хэрэг хөтлөгч Улаан лоольтой яах тухай ярихад тэд нь цэрэг илгээж ард олныг дээрэмдэхийг зөвлөнө. Ордныхон хуурмаг баярын шуугиан дэгдээж, Нимбэгэнцэрийн цэргүүд ард түмнийг дээрэмдэхээр  хөдөлнө.

 

Сонгинохон хүүгийнхний амьдран суудаг Ногоон хотын гудамж хөгжилтэй сайхан. Тэдний хөрш Гуа авга өөртөө бяцхан байшин барьжээ. Тэгээд хавь орчныхоо улсыг шинэ байшингийн найрт урин баяр хөөр болж байна.

Гэнэт бүрээн дуу хангинаж Нимбэгэнцэрийн цэргүүд, мордогч шар Луувангийн хамт гарч ирэн олон түмнийг дээрэмдэхэд, тэрэгтэй ачаагаа багтаан гаргаж чадахгүй, Гуа авгын шинээр барьсан байшинг буулгахаар завдав.

Ардууд Гуа авгын төлөө тэмцэх боловч хүчин тэнцвэргүй учир цэргүүд ялж авгын байшинг нураана. Мөрдөгч шар Лууван бослого гаргасан буруутанг хайн Сонгинохоны эцэг Сонгиныг баривчлав.

Улаан лооль Нимбэгэнцэрт шоронгийн түлхүүр өгөөд дээрэмдсэн хөрөнгөө авч одно. Нимбэгэнцэр цэргүүд баригдагсдыг жагсаан тууж явна. Сонгинохон уйлж унжсан ээжээ гэрт нь оруулав. Эргэн тойронд уй гашуу болно. Сонгинохон гарч ирээд шоронгийн түлхүүр олж, баригдсан хүмүүсийг суллах хүсэлтэйгээ ярихад хавь орчмынхон нь түүнд туслан, үдэж гаргав.

 

Нимбэг ноёны цэцэрлэгт ордныхон худалдаачидтай хамт улаан Лоолийн мөнгө олж ирэхийг хүлээн, найрлан бүжиглэж байна. Нимбэг мөнгө авчирч, нярав Буурцаг тэдэнтэй тооцоо хийн их ажилтай байна. Нимбэг ширээний ард тухлан сууж, их гэдсээ хоолоор дүүргэв. Нимбэгэнцэр   ирж Улаан Лоольд шоронгийн түлхүүр өгөөд явна. Хоолонд цадаж, ундаанд ханасан Улаан Лооль унтахаар хэвтэнэ. Энэ бүгдийг хашааны  цаанаас Сонгинохон ажиглан зогсоно.

Интоорхон, багш Янсуй хоёр орж ирэв. Идээ будаа дэлгэсэн ширээ хараад Янсуй багш, Интоорхонд хичээлийн даалгавар өгөөд өөрөө хоолны шавхруу түүж идэв. Үүнийг харсан Интоорхон дооглож инээнэ. Янсуй Интоорхоныг зодоод гарч явав. Интоорхоныг уйлахад Гүзээлзгэхэнүүд ирж тайтгаруулна. Баярласан Интоорхон цэцэрлэг дотуур хөөрөн гүйж алив нэг юманд хүрэх тоолонд «болохгүй» гэсэн дохио асна.

Сонгинохон хашааны араас түүнийг дуудаж туслахыг гуйна. Интоорхон түүнд туслан цэцэрлэгт оруулна. Сонгинохон унтаж байгаа Улаан Лоолиос түлхүүр аваад Интоорхонд талархлаа илэрхийлээд явав. Энэ үед «болохгүй» гэсэн дохиогоор сэжиг авч сандарсан Нимбэг болон ордныхон орж ирэв.

Цөм эрэлд гаран Интоорхоныг олж ирэв. Цочиж сэрсэн Улаан Лооль түлхүүрээ алдсанаа мэдэв. Бүгд Интоорхоныг дайрах бөгөөд энэ үед Сонгинохон ирж хамгаална. Нимбэг Сонгинохоны үснээс зуурч авахад Сонгинохон ааг гарган нүдийг нь хорсгож нулимсыг нь гаргав. Цэргүүд сонгинохоноос түлхүүр булаан авч шоронд хийхээр явахад хилэгнэсэн Ордныхон ч явцгаав. Интоорхон Сонгинохонд туслахыг хичээн энэ тухайгаа Гүзээлзгэнүүдэд ярина. Гүзээлзгэнүүд цэцэрлэгч Сохорноминг дуудаж ирэв. Сохорномин газар доогуур орох зам ухаж, цөм түүнийг даган доош орно.

 

Шоронд хоригдогсод тарчлан байцгаана. Сонгинохоныг шоронд түлхэн оруулав. Тэр идэж уух юмаа тэдэнтэй хувааж идээд цөм унтахаар хэвтэнэ.

Гэнэт газар дороос Сохорномин, Интоорхон, Гүзээлзгэнүүд гарч ирэв. Тэд Сонгинохоныг сэрээж, газар доогуур явах зам заагаад эргүүл ирсэн учир нуугдацгаав. Хоригдогсод хөлийн чимээ гаргаж байх зуураа нэг нэгээр газар доорхи замаар оров.

Эргүүл, хоригдогсод хорогдсоор байгааг мэдэвч тоо мэдэхгүй учир тоолж чадахгүй. Эцэст хоригдогсод цөм алга болов.

Түгшүүрийн дохио хангинахад мөрдөгч Шар лууван ирж газар доорхи зам олоод цөм оргосон хоригдлуудын араас нэхэлд гарав.

Ногоон хотыг гуниг уйтгар нөмөрчээ. Гэнэт хэсэг газрын шороо  оволзон  ярагдаж  Согинохон  эцэг,  хань нөхөдтэйгөө гарч ирнэ. Хурсан олон тэднийг хүрээлэн, баярлаж тус хүргэсэнд нь  Интоорхон Гүзээлзгэнүүдэд талархана.

Гэнэт Нимбэг, Нимбэгэнцэрийн хамт гарч ирэн, довтлоход усан үзэмчид үзэмний дарс авчран тэднийг шүршихэд согтон унав. Нимбэгтэй тулалдаж байхдаа Сонгинохон түүнийг Сонгинын сумаар харван устгав. Ард олон Интоорхон, Сонгинохон хоёрын бат нөхөрлөл, эрэлхэг зориг, баатарлаг гавъяаг алдаршуулан, ялалтаа магтан баясна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр