Ц.Пуни ЭСМЕРАЛЬДА

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ц.Пуни ЭСМЕРАЛЬДА

/Парисын дарь эхийн сүм/

Гурван бүлэг, долоон үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ц.Пуни
  • Цомнол: Ж.Перро
  • Удирдаач: Ц.Намсрайжав АЖ, ТШ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар
  • Анх тайзнаа: 1844-3-09
  • Манай тайзнаа: 1966 -5-03

 

  • Гол дүрүүд
  • Оршил
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар үзэгдэл
  • Гуравдугаар бүлэг
  • Тавдугаар үзэгдэл
  • Зургадугаар үзэгдэл
  • Долдугаар үзэгдэл

Эсмеральда

Гудула /Эсмеральдагийн эх/

Клод Фролло /лам/

Квазимодо /хонхчин/

Феб де Шаторпер /залуу офицер/

Флёр де Лис /Фебийн сүйт хүүхэн/

Грангуар /ядуу яруу найрагч/

Акеон

Диана

 

Шөнө. Гудула нойрссон охиноо тэврэн аажим алхална. Тэр хүүхэн чадал тэнхээ сульдаад газар аажим унан нойронд цохигдоно. Хажуугаар нь өнгөрсөн цыганууд хүүхнийг үхэж хэмээн бодоод алчуураар хучин охиныг авч одно. Гудула сэрэнгүүт хүүхдийнхээ унагасан шаахайг олоод зовон гансарч галзуурав.

 

Арван жил өнгөрчээ. 1482 оны 1-р сарын 6-нд Парист хотынхны хүүхэд угаах баяраар алиа салбадайнууд найрлан цэнгэж байна.

Парисын Дарь эхийн сүмийн гол хаалганы дэргэдэх талбай дээр тус хотын гуйлгачингуудын тэргүүн Клопен, Гуниад нарыг хурсан олон хүрээлэн шавжээ. Алиа салбадайнууд тэд нарын хааныг сонгох ёстой байжээ. Тэхдээ хамгийн муухай хүн олох учиртай бөлгөө.

Ийнхүү алиа салбаадайнууд хаанаар сүмийн хонхоч Квазимодо сонгогджээ. Квазимодо бол туйлын зэрэмдэг, ганц нүдтэй, дүлий, данхар бөгөөд өрөвгөр шар үстэй толгойтой, мурий хавиргатай, бөгтөр нуруутай хазгар хүн болой. Түүний муу муухайг харсан хүн сэрдхийн цочдог аж.

Гэвч түүнд хонхот хэц, хэнгэрэг,  модон бэрээ өргөмжлөн өгөх бөгөөд Квазимодо хавчиг сандайлан сууж хурсан олны талархлыг хүлээн авч байна.

Гэнэт Квазимодод санваарт лам ойртон очиж модон бүрээг булаан авав. Бөгтөр  Квазимодо хилэгнэн түүнийг дайран орохыг завдавч тэр санваартан нь түүний багш Клодфролло байсан учир өмнө нь сөхрөн унав.

Олон түмэн алиа салбадайн хааныг хамгаалах хүсэлтэй авч санваартны өмнө сөхөрсөн Квазимодо-гоос дальдарна.

Энэ үед талбай дээр цыганууд гарч ирэн гялалзсан сайхан бүжгээрээ хүмүүсийг шахан гаргаж тэнд залуухан бүсгүй бүжиж гарлаа. Тэр бүсгүй хэц хэнгэргийн аяар бүжих бөгөөд хурсан олон түүний хөдөлгөөнийг нүд салгалгүй ширтэнэ. Клод Фролло ч түүнийг ажиглан зогсоно.

Энэ нь бүжигч бүсгүйг айлгана. Бүжгээ зогссон тэр бүсгүй өглөг гуйх зуураа  түүний   зүг гараа   сарвайлганхараан зүхэж байгаа буурал эмгэнийг үзэв.

Ийнхүү Гудула, Эсмеральда хоёр учрав. Энд шүлэгч залуу. Гренгуар ирэх боловч түүнийг эс харан яруу найргийн ном шагайн явна.

Клопен, Гильом, Гуниади нар түүнийг  дайран  мөнгө нэхнэ.

Шүлэгч тэдний адил ядуу тул мөнгөгүй ажээ. Гэвч гуйлгачингууд эс итгэн түүнийг дүүжлэх гэнэ. Хүзүүнд нь бугуйл  зүүн алахыг завдтал нэгэн цыган бүсгүй саатуулан Гренгуарыг худалдан авсан хүнтэй ханилахыг өгүүлнэ.

Нэг эмгэн түүний амийг аврах гэвч цыган хүүхний нөхөр болсонд дорвол үхсэн нь дээр гэж Гренгуар өгүүлсэнд гомдсон цыган буцлаа.

Бас нэг залуувтар хүүхэн түүнд очих боловч эс таалагдсан хар хүүг авсангүй ээ. Өөр хүсэх хүн гарсангүй.

Хөөрхий Гренгуарын хувь  заяа ийнхүү үхлээр дуусах болов. Түүний хүзүүнд олс зүүв. Энэ үед Эсмеральда гарч Гренгуарыг худалдан авлаа. Олон түмэн түүнийг баярлан чөлөөлөв.

Эсмеральда Гренгуартай танилцлаа. Цугларсан хүмүүс тарж үдшийн бүрий орлоо. Эсмеральда түүний юу хийдгийг асуувал шүлэг бичдэгээ хэлэхэд голоод бүжиг заав. Гэвч Гренгуар ер бүжиглэж чадахгүй бөлгөө. Тэрээр Эсмеральдатай ханилан суух хүсэлтэйгээ өгүүлэхэд бүсгүй анд нөхөр байхаа хэлнэ. Үхлээс аварсан Эсмеральдатай сайхан нөхөр байхад Гренгуар баяртай. Тэд анд нөхөд боллоо. Сэтгэл хангалуун залуу гүйн одлоо.

Шөнө ч боллоо. Эсмеральда харив. Сүмийн хэрмэнд нуугдсан санваартан түүнийг ажиглаж байгааг бүсгүй мэдсэнгүй. Ламын зааснаар Квазимодо, Эсмеральдыг барин авав. Бүсгүйн хашгирах дуу шөнийн манааны чихэнд хүрэв. Олон хүнд цохиулсан Квазимодо үтэр унав. Харин Эсмеральда түүнийг хамгаалан манааны даргаас аврал гуйв. Өршөөл үзүүлээд одох ахмадын хойноос бишрэн зогссон Эсмеральдагийн зүг Квазимодо очин гарыг нь үнсэв. Айн сандарсан бүсгүй зугтан одов.

 

Баян тансаг  өргөөнд бүсгүйчүүд баяр хөөр болон ярилцаж сууна. Залуу эмэгтэй Флёр де Лис үеийн бүсгүйчүүдтэйгээ хөөрөлдөн хааны торгон цэргийн ахмад  Феб де Шатопертэй ханилах тухай өнөөдөр ярилцахаа өгүүлэн байна. Тэдэнд мэдэгдэлгүй орж ирсэн Феб суух бүсгүйдээ хүрч очиход үерхдэг охид зугтан одов. Залуу хосын учралыг зочид   саатуулав.

Офицерууд, Феб де Шатоперын нөхөд, Флёр де Лисийн үеийнхэн, хотын баячуул,  нэрт авгайчуул энд хуржээ.

Эх Гондолерье зочдод охиноо нөхөрт гарах болсныг дуулгав. Баяр хөөр эхлэн бүсгүйчүүл бүжиг эхлэн, зочин Актеон Диана хоёр, Флёр де Лис, Феб нар хувилбар бүжиг хийж  Флёр де Лис,  Феб нар хослон бүжиглэв. Хэц хэнгэргийн чимээ гаран цыганууд ирэв.

Флёр де Лисийн эх тэднийг урин, зочдод бүжиг өргөхийг хүсэв. Энд Эсмеральда аварсан хүнтэйгээ учирч Гренгуартай бүжиглэн байх зуураа хамаг хүсэл санаа нь Феб-д ханджээ.  Тэрээр түүнд өөрийгөө танилцуулахыг хүсэх бөгөөд Грен Гуар үүнийг нь мэдэж туслахыг хүснэ. Эсмеральда хайр татсан хүнээсээ нүд салгалгүй ширтэн хөдөлгөөн дохио бүрийгээрээ үүнээ илтгэнэ. Тэрээр Квазимодог аврах шөнө Феб-ийн бэлэглэсэн алчуурыг гаргав. Гэвч энэ алчуур нь Флёр де Лисийн алчуур байжээ. Флёр де Лис алчуураа танин уурлаж Фебийн хөнгөмсгийг зэмлэн цыган бүсгүйг хөөн явуулахыг тушаав.

Зарц нар цыгануудыг хөөж Глион, Гуниади нар ирээд Эсмеральда Гренгуар цыган бүсгүйчүүдийг авч явлаа.

 

 

„Евийн-алим" хэмээх зуушны газар цыганууд бүжиглэн ахмад Феб нөхөддөө суух гэж байгаа хүүхнийдээ болсон хэрүүлийн тухай хүүрнэн сууна. Харанхуй буланд бөгтөр Квазимодо нуугдан байна.

Ахмадын нөхөд дээр Эсмеральда очив.

Үзэсгэлэнт цыган бүсгүй Феб-д таалагджээ. Феб түүнд дохио өгөн Эсмеральда дуулгавартайгаар араас нь дагаж зуушны газрын өрөөнд оров.

Тэдний хойноос нэг хүн сэмхэн орчихов. Энэ бол Клод Фролло билээ. Түүнийг Эсмеральдад хайртай сэтгэл нь энд хөтлөн иржээ.

 

 

Тавилга ядуутай дээврийн бяцхан өрөө. Энд Эсмеральда Феб-д халуун хайраа илтгэн хамт байгаадаа баясан байна. Хүсэл тачъяалдаа автсан цыган бүсгүй ахмадыг тэврэн авуут өөр хүн тонгойн гинжаал хутга унжиж байхыг харав. Эсмеральда санваартныг таньсан хир нь айсандаа болоод хашгирч чадсангүй. Гинжаал хутга ахмад дээр буулаа. Эсмеральдыг ухаан ороход харуулын цэргүүд хүрээлсэн байжээ.

Санваартан алга болжээ. Ахмадыг аван одов. Ахмадыг алсан хэрэгт холбогдсон Эсмеральдыг туун явав. Өрөөнд ганц Квазимодо үлдэв.Шалан дээрээс гинжаал олоод ахмадыг алсан хун бол Клод Фролло гэдгийг ойлголоо.

 

 

Цаазаар авагдах ял тулгагдсан Эсмеральда Ла турнель хэмээх цамхгийн зооринд хоригджээ. Учирсан зовлондоо дарагдсан тэр бүсгүй сүрэл дээр гөлрөн сууна. Түүний оюун санаа нь самууран юу болж, юу хүсэгдсэнийг ялгаж чадахгүй аж. Клод Фролло орж ирээд бүсгүйг өөртөө хайр сэтгэлтэй болохыг гуйв. Эсмеральдагийн өмнө өвдөг сөхрөн дурлал, тачаал хардлага сэрдэлтээ өгүүлэн хамт зугтаахыг хүснэ.

Эсмеральда санваартныг хөөхөд Клод аажуухан шатаар өгсөн гарлаа. Бүсгүй ухаан алданунав.

 

 

Сүмийн өмнө талбай. Үүр хаяарах үед энд Эсмеральдыг цаазлах ёстой. Парисын тал бүрээс ядуучууд, гуйлгачингууд цыганууд гарт тааралдсан бүхнээрээ зэвсэглэн хурав. Тэд шөнөжин явжээ. Талбай дээр шүүгчид, гэлэнгүүд, алуурчид цэргээр мануулсан Эсмеральда гарч ирэв.

Дуу чимээгүй хурсан олны дундуур өнгөрөн сүмийн гол хаалганы өмнө сөхрөв. Сүмийн хаалга онгойж тэндээс Клод Фролло гарч ирлээ.

Тэгээд Эсмеральдад ойртон очиж „Хэрэв чи надтай ханилбал би чамайг аварч чадна" гэж шивнэв. Бүсгүй түүнийг түлхэн зайлуулав.

Эсмеральда эцсийн удаа тунгалаг огторгуй баян хорвоо хурсан олныг харж тэдэн дунд санамсаргүй Фебийг  харлаа. Хайрын сэтгэлдээ татагдсан бүсгүй ахмад руу тэмүүлэвч, түүнтэй сугацалдан яваа залуу эмэгтэйг харав. Феб, Флёр де Лис хоёр хөгжилтэй хөөрөлдөн олны дунд орлоо.

Алуурч Эсмеральдаг дүүжлүүрт аваачихыг завдтал нэг хүн түүнийг дэгээдэн унагаад цыган бүсгүйг тэврэн сүмд орсон нь Квазимодо ажээ. Түүний араас цэргүүдийг зад дайран Эсмеральдыг харж хатуу шүүхээс хамгаалахаар олон хүн дайран довтлов. Хатуу ширүүн тулалдаан болов. Глион, Гуниади нар алагдлаа. Хааны цэргүүд талбайг чөлөөлөв. Сүмийн үүдээр Клод Фролло Эсмеральдаг өргөн гарч алуурчийн гарт өглөө.

Энэ үед галзуу гуйлгачин эмгэн  түүнд ойртон очив. Гудула урьд хүүхдээ хулгайлсан цыган, Эсмеральда нарыг хараав. Тэрээр бүсгүйн хувцсыг урж хаяхдаа  хүзүүнд   шаахайн чимэг байхыг олж харав.

Эмгэн чимгийг тасдан аваад удтал ширтэв. Өврөөсөө тэр шаахайн өрөөснийг гаргаж, гэнэт олсон охиноо тэврэн   авав.

Алуурчийг хараад Эсмеральдагийн хамт Гудула зугатаахыг завдав.

Гэвч хааны цэргүүд замыг хаав. Тэдэнд бүслэгдсэн  Гудула үхэтхийн уналаа...

Алуурч бүсгүйг аваад явлаа...

 

Сүмийн нэг орой дээр Квазимодо алагдсан Эсмеральдаг хайрлан уйлж сууна. Клод Фролло энд ирлээ. Тэд хоорондоо тэмцэлдэн Квазимодо санваартныг сүмийн орой дээрээс түлхэн унагалаа.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр