Ш.Гуно ВАЛЬПУРГИЙН ШӨНӨ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ш.Гуно ВАЛЬПУРГИЙН ШӨНӨ

 

Нэг үзэгдэлт балет

“Фауст" дуурийн төгсгөлийн үзэгдэл энэ балетыг анх 1969 онд тогложээ.

Улмаар энэ балет нь "Сонгодог бүжгийн үдэшлэг" хөтөлбөрт бие даан ордог уран бүтээл байв.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ш.Гуно
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Балетмейстер: О.Ганбаатар АЖ
  • Ерөнхий зураач: Л.Намхайцэрэн АЗ

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл

Фауст /залуу болсон өвгөн эрдэмтэн/

Мефистофиль /Ид шидтэн/

Хүүхнүүд

Шулмууд

 

Тамынхан өөрсдийн баяр болох Вальпургийн шөнийг өнгөрүүлэхээр бүжиглэж байна.Энд дарс ханхалж,  ариун  охидын  ухаан  санаа,  бие  махбодь хорлогдож тачаалын галд умбан живжээ. Тэднийг далдын муу ачааны хорлол эзэмдэж амьдрал тэмүүллийг мартуулжээ.

Мефистофель эцсийн аргыг хэрэглэн Фаустын зүрх сэтгэлийг эндхийн хүүхнүүдээр хуурах гэсэн   боловч үнэн хайр, хүнлэг ёс Фаустыг тэтгэж муу санааны хорлолын гинж хүлээсийг тасан шулмуудын хүслийг авсалж эх дэлхийдээ эргэж ирэхээр Мефистофелийг сөнөөж, ариун ёс, үнэн хайр сэтгэлхэзээ ч ивээнэ гэж бат итгэж зогсох нь харагдана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр