Б.Асафьев ПАРИСЫН ДӨЛ

Үнэлэмж
(0 үнэлгээ)

ПАРИСЫН ДӨЛ

Хоёр бүлэг, таван үзэгдэлт балет.

Хөгжмийн зохиолч Б.Асафьев

Цомнол: Н.Волков, В.Дмитриева

Хөрвүүлэн тавьсан:  Г.Б.Ситников

Ерөнхий зураач Д.Сүхбаатар

Удирдаач  Ц.Намсрайжав

1932-11-07-нд Ленинградын ДБЭТ-т  анх тоглогджээ.

Манай тайзнаа анх 1971-7-07 онд тоглогдсон.

ГОЛ ДҮРҮҮД

Жанна /Гаспарын охин/

Филипп /хувьсгалч/

Гаспар /тариачин/

Пьер /Гаспарын хүү/

Людвиг 16-р хаан

Хааны хатагтай

Маркиз Борегор

Үйлчлэгч

Мирель де Паутье /жүжигчин бүсгүй/

Антуан Мистраль /жүжигчин залуу/

Терезда

Амур

Баскууд

Нэгдүгээр үзэгдэл

1792 он. Парис хотын эрх чөлөөний төлөө тэмцэлд боссон ардуудтай нэгдэхээр Марcель хотын зэвсэгт хувьсгалчдын отряд зориг бадрангуйгаар Парисын зүг явцгааж байна.

Хувьсгалч залуус Филипп, Жером нар Хаадын төр мөхөж, харцын жаргал дэлгэрэг гэсэн хувьсгалч ардуудын тугаа өргөсөөр замын нэгэн тосгонд ирж тариачин Гаспар ба түүний хүүхдүүд Жанна, Пьер нартай танилцана.

Энэ үед ангаас, зарц нартайгаа буцаж ирж байгаа тосгон дахь ордны эзэн Маркиз де Борегор Гаспарын хүү Пьерийн гарт байгаа хувьсгалчдын тугийг харан түүнийг баривчлахыг тушааж, Гаспарыг зодон жанчиж шоронд хийлгэнэ.

Хувьсгалч Филипп, Жером нар тариачдыг тэмцэлд уриалах ба үүнийг дуртай дэмжсэн тариачин ардууд цугларан ирж Маркизийн ордныг дайран орж Гаспарыг чөлөөлнө. Ардын бослогоос айсан Маркиз зугтаж амжина. Тариачин ардууд Марсельчуудын хувьсгалч отрядад сайн дураараа элсэн орж Парисын зүг явцгаав.

Хоёрдугаар үзэгдэл

Версалийн их ордонд Францын хаад, ноёд, офицеруудын баяр болж ордны жүжигчид   бүжгийн жүжиг тоглож байтал Маркиз орж ирж тоглолтыг зогсоож цугларсан ноёдуудад тариачинардын бослогын тухай мэдэгдэж тэдний тугийг үзүүлэхэд ордон  дотор аймшигт байдал төрж сандарцгаана.

Маркиз офицер ноёдыг хувьсгалч ардын эсрэг тэмцэлд уриалан Пруссээс зэвсэгт хүч гуйсан тухай нууц бичигтээ гарын үсэг зуруулж, тангараг өргүүлэв. Энэ бичгийг Маркизын унагасан газраас нь жүжигчин Антуан Мистраль олж авах ба түүнийг үзсэн Маркиз нууц задрахаас болгоомжлон жүжигчин залууг ална.

Жүжигчин бүсгүй Мирель де Пуатье алуулсан нөхрийнхөө гарт байгаа бичгийг авч уншаад, энэ хорон санаат хуйвалдааны нууцыг ард түмэнд мэдэгдэхээр ордноос зугтав.

Гуравдугаар үзэгдэл

Парис хотын талбайд тэмцэлд боссон ардууд цугларч хаант засгийн эсрэг шийдвэрлэх тулалдаанд орохоор бэлтгэж байна. Парисынхан Марсельчуудын отрядыг халуун дотноор хүлээн авав. Энд жүжигчин бүсгүй ирж хаад ноёдын хорон санааг ардууд илчлэв. Үүнийг мэдсэн ардуудын уур омог нь улам бадарч зэвсгээ барин ордонг чиглэн дайрахаар явцгаав.

Дөрөвдүгээр үзэгдэл

Тюилерийн ордон дахь хаад, ноёдууд хувьсгалчдаас айн түгшүүрт байдалд автагдах ба хувьсгалч ардын эсрэг тэмцсэн хааны цэргийн хүч ялагдаж, ардууд ордонг эзлэн авав.

Тавдугаар үзэгдэл

Ялалтын баяр. Жүжигчин бүсгүй ба Жанна, Филипп нарын бүжиг бүх ард түмний баярын бүжгээр солигдон ялалтаа магтан дуулсан эрх чөлөөт ардуудын наадам болж хувирав.

Жүжигчин бүсгүйг эрх чөлөө,  зол жаргалын бэлэг дэмбэрэлийн тэмдэг болгон өргөж байгаагаар бүжгийн жүжиг төгсөнө.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр