С.Прокофьев ЗОЛУШКА

Үнэлэмж
(0 үнэлгээ)

ЗОЛУШКА

Гурван бүлэгт балет

Хөгжмийн зохиолч  С.Прокофьев

Удирдаач  Ж.Чулуун АЖ, ТШ

Цомнол:  Н.Волков

Балетмейстер В.Захаров

Зураач Ч.Гунгаасүх АЗ

1943-11-21-нд  Москвагийн Их театрт анх тоглогджээ.

Манай тайзнаа 1972-11-07-нд тоглогджээ

ДҮРҮҮД:

Золушка

Хаанхүү

Хойт эх

Эцэг

Эгч нар: Аальгүй охин

Ууртай охин

Алиалагч

Бүжгийн багш

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Тохилог айлын дотоод байдал. Тэдний гурван охины нэг нь дагавар охин Золушка, хоёр нь төрсөн охид нь байлаа. Бага охин Золушка үзэсгэлэн төгөлдөр, уян зөөлөн сэтгэлтэй бөгөөд гэрийн бүх ажлыг хийж, хойт эхийн дуулгавартай зарц болжээ.

Золушкагийн эцэг хоёр дахь эхнэртэйгээ суусан өдрөөс эхлэн охиныхоо адил эрх мэдэлгүй нэгэн болсон учир хоёр охинд үг хэлэх байтугай тэднээс айдаг байлаа.

Харин ууртай, айлгүй хоёр охин нь эрх танхи өссөн тул үргэлжид гэрийн дотор хэрүүл шуугиан дэгдээдэг байв. Тэд Золушкаг дээрэлхэн загнаж шоовдорлоно. Энэ удаа тэд дээдсийн ордонд очихдоо  хэрэглэх  гэсэн алчуурыг хоорондоо булаацалдан хэрэлджээ. Тэдний хэрүүл ширүүсч гоёлын алчуураа хоёр хэсэг болгон хувааж дууслаа. Энэ үед  нэгэн ядуу эмгэн идэх юм гуйж ирэв. Эх түүнийг хөөж гаргахыг Золушкад тушаагаад  бүжиг заалгахаар бэлдэцгээнэ. Золушка зүсэм талх эмгэнд өгч, өрөвч сэтгэлээр хандан хаалгаар гаргаж өглөө.

Бүжгийн багш ирж хоёр эгчид нь бүжиг заах бөгөөд Золушка хөгжмийн намуун сайхан эгшгийн аясаар тэдний ард дууриан бүжиглэж сурна.

Хойт эх хоёр охиноо дагуулан ордны наадам цэнгээнд оролцохоор явав. Ганцаар үлдэх нь Золушкад уйтгартай санагдавч, сайн сайхан хүсэл мөрөөдөлд умбан баяр баясгалантайяа бүжиглэнэ. Гэнэт талх гуйж орж ирсэн эмгэн орж ирээд, гоё хувцастай хүүхэн болж хувираад Золушкад шидэт болор шаахай болон бусад хувцсыг бэлэглэв. Тэгээд Золушкаг шидэт цагны  дэргэд аваачин, цагийн зүү 12-ыг заахад ордноос бушуу гарч чадвал сайхан хувцас чинийх болно гэж захив.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дээдсийн ордонд Золушкагийн эцэг эх хоёр охидтойгоо их л хүндтэй байранд морилжээ. Энэ үед гоё ганган хувцасласан үзэсгэлэнт охин гэнэт гарч ирсэн нь бүгдийн анхаарлыг татлаа. Энэ бол өрөвч цайлган сэтгэлтэй Золушка байсныг хэн ч үл танина.

Ханхүүд Золушка таалагдаж, сэтгэлийг нь хөдөлгөн, тэд хайрын нүдээр ширтэлцэн удтал бүжиглэсэнд хоёр эгч нь атаархаж байв.

Ханатлаа бүжиглэсэн Золушка явах цаг болсныг гэнэт мэдэж гарах хаалга эрэн гүйж яваад шаахайныхаа өрөөснийг гээжээ.

Ханхүү сэтгэлт охиноо эрээд олсонгүй гагцхүү өрөөсөн шаахайтай нь л үлдэв.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Золушкаг эрээд олоогүй хаан хүүгийн уйтгар гунигийг алиалагчийн элдэв хөдөлгөөн ч гаргаж чадсангүй.

Хотын бүх гуталчдыг дуудан авчирч Золушкагийн шаахайтай төсөөтэй шаахайг эрээд олсонгүйдээ уцаарлан хөөж явуулав.

Золушкаг дэвэн дэлхийгээр эрж хайхаар ханхүү эрс шийдэв. Ханхүү Испани, Дорно дахинаар хэсүүчлэн олон гутал шаахайг шалгаж үзэж эцэж цуцталаа эрсээр нэгэн айлд тохиолдлоор оров. Гэрийн дотор адилхан хувцастай хоёр охин байна. Ханхүүг орж очингуут түүний барьж яваа шаахайг булаацалдан хөлдөө тааруулж үзэв. Хэнд нь ч таарсангүйд уйлж унжин маяглацгаав.  Шунаг сэтгэлт эх нь бас санаархан шаахайг хөлдөө тааруулсан боловч багтсангүйд бухимдан уурлаж шидэт шаахайг эвдэхээр завдахад пийшингийн дэргэд сууж байсан Золушка сандран босч хормогчноосоо шидэт шаахайныхаа нэгийг унаган тэдний анхаарлыг татав.

Ханхүү, хайрт Золушкагаа таньж ханилан суухаар болон хайртай хоёр аз жаргал баяр баясгалангаар дүүрэв.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр