А.Морозов АЙ БОЛИТ ДОКТОР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
А.Морозов АЙ БОЛИТ ДОКТОР

Гурван бүлэг зургаан үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Морозов
  • Цомнол: Чуковскийн үлгэрээр П.Аболимова
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Балетмейстер: Б.Жамьяндагва ХБ,АЖ,ТШ
  • Ерөнхий зураач: Б.Төмөрхуяг
  • Анх тайзнаа: 1947-9-20
  • Манай тайзнаа: 1975-2-15

 

 

  • Гол дүрүүд
  • НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Хоёрдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл
  • Зургадугаар үзэгдэл

 

Айболит  өвгөн доктор

Варвараэмгэн

Ванечка докторын ач охин

Танечка эмгэний ач охин

Бармалейдээрэмчин

Бармалейн туслахууд

Усан цэргийн ахмад

Амьтад

 

 

Далайн эрэг дээр гурван байшин байна. Голын байшинд нь өвгөн Доктор,  баруун талд нь Танечка  охин эмээгийнхээ хамт,  зүүн  талд  нь Ванечка өвөөгийнхөө хамт  суудаг  байжээ.

Өглөө эрт докторын байшин руу өвчтэй амьтад ба шувууд цувран ирцгээнэ.

Шүд нь өвдсөн баавгай ирж цагаа харан бусдаас түрүүлсэндээ баярлана. Түүний араас хоолой нь өвдсөн хоёр тахиа нүдний шилээ хагалсан шар шувуу бумба туулайнуудаар хөтлүүлэн   ирлээ.

Сүүл нь гэмтсэн муур Васька, сармагчин Чичи, нохой Авва, Алтан хараацай зэрэг амьтад уван цуван ирж дараалан зогсоно.

Хамгийн сүүлд нь ирсэн үнэг арга заль хэрэглэн дарааллын түрүүнд орох гэсэн боловч чадсангүй. Хүлээсэн цаг ч болж амьтад докторын байшинд орцгоов. Таня Ваня хоёр гэрээсээ гарч хөгжилтэй бүжиглэнэ. Гэтэл галуу. тогоруу, нохой зэрэг амьтад цагаасаа хоцорчээ.  Таня,  Ваня хоёр тэдэнд туслахыг хичээнэ. Докторын үүдийг тогштол түүний ууртай дүү хүүхэн Варвара гарч ирэн бүгдийг хөөнө. Таня, Ваня хоёр Варвараг залилан амьтдыг оруулав.

Уурандаа багтрах шахсан Варвара амьтан сургагч харгис Капитонийг дуудахаар явлаа.

Докторын гэрээс өвчнөө эмчлүүлэн эдгэрсэн амьтад хөгжилтэй бүжиглэн гарч ирэхэд Таня, Ваня хоёр ч хамтран наадна. Гэтэл харгис Капитоныг дагуулсан Варвара ирж бүх амьтдыг ташуурдуулна. Ваня хамгаалахыг оролдсон боловч хүчин эс хүрэв. Капитони өөрийнхөө авчирсан тортой нохойнуудыг зааж бүх амьтдыг торлоно гэж айлган сүрдүүлнэ.

Шуугиан сонссон доктор гарч ирэн Капитонийг хөөж явуулав.

Гэтэл шуудан зөөгч ирж захидал гардууллаа. Доктор захидлыг уншваас: Алс хол Африк тивд жижиг сармагчингууд өвдсөн тул яаралтай ирж туслахыг доктороос гуйжээ. Яаж явахаа мэдэхгүй байтал түүний хуучны танил усан цэргийн ахмад ирэхэд нь учрыг ярьж гуйваас  ахмад Африк  тивд яаралтай хүргэж өгөхөөр амлалаа.

Яарч сандарсан доктор хамт авч явах амьтдаа сонгон авч тахиа, баавгай, хараацай, үнэг, нохой Авва, сармагчин Чичийг авч явахаар шийдвэрлэв. Таня,  Ваня хоёр хамт явахыг гуйсан боловч зөвшөөрсөнгүй. Орой бүрий болж амьтад тарцгаав.

 

Үүр гэгээрэх үеэр доктор, амьтад, усан цэргүүд ачаагаа ачиж эхлэв. Ваня. эрт босон Танягаа сэрээж ачааны авдарт нуугдан явахаар арга бодсоноо хэлэхэд Таня ч зөвшөөрөв. Тэр хоёрыг харсан хараацай ирж бүх учрыг ойлгон Таня, Ваня хоёрыг авдарт нуун далдалж хэнд ч хэлэхгүй гэдгээ амлав. Бусад амьтад ч ирлээ. Доктор бүх ачаагаа шалган хэл хүргэхээр Африк   тив рүү   Алтан хараацайг явуулав.

Авдруудыг хадаж ачаагаа ачаад алсын замдаа хөдөллөө. Үлдсэн амьтад уйтгарлан, тэдний хайрт доктор ирэх хүртэл чухам яаж байхаа бодолхийлнэ. Доктор өөрийн дүү хүүхэн Варварад амьтдыг асарч хамгаалж байхыг захисан боловч Варвара  амьтдыг  заналхийлнэ.

Энэ үед торхтой зөгийн балаа авахаар яваад хожигдсон баавгай сандран гарч иртэл амьтан сургагч харгис Капитони түүнийг гинжлэн  авлаа.

 

Африк тив. Жижиг сармагчингууд хүндээр өвчилсөн учир том сармагчин болон матар, анааш зэрэг амьтад тэднийг эмчлэн сувилна. Гэтэл хараацай нисэн ирж докторын ирж яваа тухай мэдэгдэхэд сармагчингууд баярлана. Алсаас усан онгоц дөхөн дөхсөөр далайн эрэгт тулж доктор ба амьтад яаравчлан гарч ирэв. Доктор авдруудыг онгойлготол Ваня үсрэн гарч ирлээ. Нүдэндээ үл итгэсэн өвгөн доктор алмайран зогсоно. Авхаалжит Ваня Танягаа яаж ирснийг үзэхээр бас нэг авдрыг яаравчлан онгойлговоос Таня эрүүл энх гарч ирэв. Хараацай ч тэр  хоёртойгоо уулзан хөгжилдлөө.

Дөнгөж сая бүх учрыг ойлгосон доктор хоёр залууг зэмлэсэнгүй. Нэгэнт ирсэн хойно сармагчингуудыг эмнэх ажилд орохыг зөвлөлөө. Тэд бүх сармагчингуудын халууныг үзэж эм уулган тариа хийснээр сармагчингууд богино хугацаанд эдгэрэв.

Энэ бүх байдлыг алсаас ажиж байсан Африк авгай өвчтэй хүүхдээ тэвэрсээр Доктор дээр ирэхэд нь тэр түүнийг дуртайяа хүлээн авч эм уулган тариа хийнэ. Өвчнөө эмнүулсэн сармагчингууд, хүүхдээ эдгэрүүлж өгсөнд баярласан Африкчууд докторт баяр хүргэж нутгийн жимсээр дайлан сайхан бүжгээ бүжиглэнэ.

Алсын аянд ядарсан докторыг амраахаар авч явав. Таня Ваня  хоёр аль эрт зугаалахаар явжээ.

Гэтэл дээрэмчдэд хөөгдсөн Таня, Ваня хоёр зугтан гарч ирэв. Хүчин эс хүрэх хоёр хүүхэд арга буюу дзэрэмчдэд баригдчихав.

Энэ үед шуугиан сонссон доктор гарч ирээд дээрэмчдэд бас баригдав. Гурван африк эр докторыг хамгаалахаар ирсэн боловч дээрэмчдэд ялагдан хүлүүлэв. Бармалей тэргүүтэй дээрэмчид доктор ба Таня, Ваняг хүлж гэрийн зүг  явлаа

Докторын хайрт амьтад цугларан чухам яаж тэднийг чөлөөлөх тухай ярилцан байх зуур ухаант шар үнэг арга заль зохиож эмийн авдарнаас унтуулдаг эм авч түүнийг цэцэгт шингээн дээрэмчдэд үнэртүүлж унтуулах арга олжээ.

 

 

Бармалейн ордон.

Доктор, Таня, Ваня нарыг дээрэмчид ордондоо авчрав. Бармалейн тушаалаар докторыг харанхуй агуйд түгжиж, Таня, Ваня хоёроор ажил хийлгэх боллоо. Таня Докторыг суллаж өгөхийг Бармалейгаас гуйсан боловч эөвшөөрсөнгүй. Тэр ч байтугай хутга хурцалж чамайг ална гэж сүрдүүлэв. Гэтэл нохой Авва, сармагчин Чичи нар сэмхэн ирж дээрэмчдийг хазан, цохиж үймүүлээд зугатаахад,  дээрэмчид тэдний хойноос хөөн явж зөвхөн хоёр дээрэмчин үлдэв. Энэ үед Ваня ухаан сэдэж өөрийн жижиг бөмбөгөө гарган тоглоход хоёр дээрзмчин бөмбөгийг сонирхон булаах гэхэд нь бөмбөгөө хол шидлээ. Тэнэг хоёр дээрэмчин тэр бөмбөгний хойноос  гүйж   алга болов.

Таня, Ваня хоёр Докторыг агуйгаас нь гаргахыг оролдсон боловч үүдэнд нь аймшигт аалз байсан учир чадсангуй. Гэтэл дээрэмчид Чичи, Авва хоёрыг гинжлэн харгис бүжгээ хийж  сүрдүүлнэ.

Гэнэт ухаант шар үнэг сайхан үнэртэй сарнай цэцэг барин ирээд бүхний анхаарлыг татан бүжиглэж цэцгээ үнэртүүлэхэд нойрны эм үнэртсэн дээрэмчид бүгд унтацгаав. Таня, Ваня хоёр маш хурднаар Авва, Чичи нарын гинжийг авч хаяад Бармалейн хутгаар аалзыг алж , Докторыг суллан зугтав. Бусдаасаа хоцорч сандарсан тахиа ордонд орж ирэхдээ муухай хашгиран дээрэмчдийг сэрээж өөрөө арай л баригдчихалгүй нөхдийнхөө хойноос зугатаалаа.

Бармалей сэрэнгүүт бусад дээрэмчдийг босгож Докторын хойноос хөөв.

 

 

Дээрэмчдээс зугатаасан өвгөн Доктор, Таня, Ваня болон амьтан шувууд элсэн говийг туулан алс хол далайн эрэг тийш зугатаав. Дээрэмчид ч тэднийг хөөсөөр ядарч туйлдсаны эцэст далайн эрэгт тулж иртэл гарч болшгүй хадан хавцал дайралдлаа. Авхаалжит Ваня модоор гүүр тавьж тэд дөнгөж нөгөө эрэгт нь гартал Бармалей тэргүүтэй дээрэмчид ч гүйцэн ирэв. Ваня гүүр модоо амжин автал дээрэмчид далайд унаж матрын хоол  болон зарим  нэгэн нь зугтан одов.

 

 

Нэгдүгээр үзэгдлийн тайз

Докторыг байхгүй хойгуур Варвара харгис Капитони хоёр амьтдыг зовоон баавгайгаар мод зөөлгөж туулай, нохойгоор хог шүүрдүүлэн өөрсдөө жарган цэнгэж байна. Тэд Докторыг эргэж ирэхгүй гэж боджээ.

Гэтэл хараацай нисэн ирж Докторыг айсуй тухай мэдэгдэв. Амьтад ба шувууд баярлаж, Варвара,Капитони хоёр орж гарах газраа олж ядна. Доктор ч ирлээ. Бүх амьтад баяртай уулзаж зовлонгоо тоочин гомдол эрнэ. Учрыг ойлгосон Доктор  Варвара, харгис Капитони хоёрыг хөөж явуулав.

Таня, Ваня хоёр ч эмээ өвөө хоёртойгоо уулзан бүх амьтан ба шувуу, сайхан санаатай хүмүүс хамтран хөгжилтэй бүжиглэж амар  сайхандаа жаргажээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр