ИСПАНИ БҮЖГИЙН ЦОМОРЛИГ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
ИСПАНИ БҮЖГИЙН ЦОМОРЛИГ

ИСПАНИ БҮЖГИЙН ЦОМОРЛИГ

Испани ардын хөгжмөөр тавигдсан хоёр бүлэг, долоон үзэгдэлт балет.

Хөгжмийн Испани ардын хөгжим

Удирдаач  Ж.Чулуун АЖ, ТШ

Цомнол ба балетмейстер:  Херардо Виано Гомес де Фонсеа

Зураач А.Морозов

Манай тайзнаа анх 1977-6-22-нд тоглогдсон.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Уушын газар.  Испанийн өмнө хэсэгт орших Севилья хот. Хүмүүс аяга дарс уухаар орж ирцгээдэг Таверна (уушийн газар). Уушийн газрын эзэгтэй Донья Констанса өөрөө залуухнаараа байгаа боловч Ампаро гэдэг насанд хүрсэн гоо үзэсгэлэнт охинтой бөгөөд тэр охинд нь Федерико гэгч залуу таалагддаг байв. Уушийн газар Ампарогийн найз нөхөд орж ирцгээн бүжиглэцгээх ба Федерико Ампарог «Ла тангэра» гэдэг бүжгийг бүгдэд зориулан бүжиглэхийг хүснэ.

Тэр хөгжилтэй бүжигтээ бүгдийг оролцуулан Севилийн үндэсний «Колорин Колорадо» гэдэг бүжгийг цөм сэтгэл хөдлөн бүжиглэцгээнэ.

Донья Констанса гэнэт бүжгийг зогсоож, орж ирсэн баян зорчигсдыг угтаж авсангүй гэж охиноо зэмлэнэ. Ампаро эхийнхээ шаардлагыг яаран биелүүлэх ба зочдод зориулж сегидиль бүжгийг дур муутайхан шиг хийнэ.

Баян залуусын дундаас нэг дэгжин залуу гоёж гоодсоноороо бусдаас ялгарах ба тэр залуу Ампарогийн анхаарлыг татах гэж зүйл бүрээр оролдох боловч түүний бүдүүлэг зан харьцаа хүүхний дургүйг хүргэнэ.

Ампаро түүнийг дооглохоор шийдэж Пастораг орж ирэхээр нь дэгжин залуу бүжгээр саатуулахыг гуйх ба Пастора «Ла Канья» гэдэг бүжиг хийнэ. Дэгжин залуу, Донья Констанса, Пастора, Ампаро гурвын алинд анхаарал хандуулахаа мэдэхээ больж эцэст нь түүгээр тоглоом тохуу хийж байгааг ойлгон уурлан гарч одно.

Федерико орж ирэхэд Донья Констанса найрсаг угтаж, охиноо түүнд хайртайг мэдэх тул тэдний хайр дурлалыг ерөөн бүгдийг хуриманд урих ба баярласан Федерико, Ампаро хоёр сегидиль бүжгийг бүжиглэнэ.

Хоёрдугаар үзэгдэл

Шөнийн болзоо. Сарны гэрэл туссан хотын гудамжинд Антонио болон хэсэг залуус болзоот газраа дурласан хүүхнүүдээ хүлээн сапатэадо бүжиг бүжиглэцгээнэ. Тэд өсгийгөөрөө нарийн хэмнэлийг угалз зурах мэт тод цохилно.

Болзсон газраа Пастора ч ирлээ. Тэд уулзсаныхаа баярыг илэрхийлэн эртний «Эль эскаррамен» гэдэг бүжгийг бүжиглэх ба ихэмсэг бөгөөд зоримог Пастора хүүхэн бүжгээрээ нэгэн зүйлийн тухай марган хайрт хүндээ нотлон ярих мэт байдаг.

Бусад хүүхнүүд мөн болзоондоо ирцгээн аз жаргалтай хос залуус «Андалузын танго» бүжиглэнэ.

Гуравдугаар үзэгдэл

“Цыганы табор” дахь фламенго. Цыгануудын түүдгийн дэргэд «Солеа хитана» бүжгээ бүжиглэцгээж байтал тореадорын царгил ширүүн аяс тасална. Маха бухтай тэмцэгч залуу торерогоос зугтан ирж эелдэг хүмүүс бүхий энэ таборт нуугдана. Харин тореро цыгануудын тусламжтайгаар Махаг өөртөө дурлуулж чадсан бөгөөд аз жаргалаа олсон тэр хоёр табороос явна.

Харин цыганууд «Самбра» болон «Фарука» бүжгүүдээ бүжнэ. Хоёр хүүхэн нэг цыган залууд хайртайгаас болж маргаан үүсэх ба хайртай цыган хүүхэн залууг таборын шүүхээр оруулахыг шаардах боловч нөгөө хүүхэнд нь хайр сэтгэлээ өгсөн залууг табор буруушаасангүй. Таборын эзэгтэй мэргэлэн маргааныг тасалж бүгд «Альбротадо» бүжиг бүжиглэцгээнэ. Үүр цайна. Цыганууд аян замдаа гарах цаг болжээ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Баскуудын нутаг. Баска нутгийн ихэнх бүжгүүд шашны гаралтай бөгөөд сүмийн өмнө буюу хотын захиргааны өмнө баяр наадмын үеэр хийгддэг.

Талбай дээр засаг захиргааны төлөөлөгч болох Алькальд (тэргүүлэгч) түүний туслагчид болон чистулярууд (хөгжимчид) цуглардаг ба тэд баскуудын баяр наадмыг нээдэг байна.

Бүх газрын жүжигчид тэмцээн явуулан шалгарсан найман залууд эртний шилдэг бүжгүүдийг бүжиглэх эрх олгодог байна. Энэ үзэгдэлд ийм хоёр бүжгийг үзүүлдэг.

1. «Эспаданс де Амая» гол дүр нь цэргийн тэргүүлэгч, VIII зууны үеийн баскуудын домогт баатар Айтор.

Пиринейн уулын алслагдсан оргилуудад онгон шүтээнд бишрэгчид нилээд их үлдсэн ба тэд огторгуйн оддыг тахин шүтдэг байв.

Сарны бүдэг гэрэлд хэдэн гоолиг, чийрэг залуус баскуудын ялагдашгүй, гүн итгэлт санааг билэгдэн туялзуур жадаа зөрүүлэн зогсоцгооно. Цэргүүд нь шархадсан тэргүүлэгчээ дайны талбарт хэзээ ч орхидоггүй юм. Майте хүүхэн Эх орныг төлөөлнө.

2. «Сан Мигель дель Арречинага» гэдэг хоёр дахь бүжиг нь ардын ёслол, наадмыг харуулдаг юм.

Басконийн Маркине гэдэг багахан газар гэгээн Мигелийн дурсгалт сүм оршдог. Эрт балар үеэс тэр нутгийн хүмүүс энэ сүмийн дэргэдэх талбай дээр цугларан баяр наадмаа «Сан Мигель» гэдэг бүжгээр эхэлдэг байв. Энэ бүжиг сайн (сан Мигель) муу (Демоние) хоёрын маргаан тэмцлийг тусган харуулах ба шүүгч, Майте хоёр сайныг илүүд үзэн хүндэтгэснээр сайн нь ялж байгаа нь харагдана. Тэр үед баскууд римчүүдийн зориг тэвчээрийг ихэд магтан сайшаадаг байсан тул сайн нь рим хүний дүрээр тоглодог байна.

Баяр наадам «Пассакалья» бүжгээр төгсдөг.

Тавдугаар үзэгдэп

Өндөр Аргоны Хота. Бүх Испани даяар алдаршсан Испани бүжгүүдийн хатан хаан нь болох «Өндөр Арагоны Хота» нь бадрангуй өрнүүн мөртлөө уянгалаг төв бүжиг юм. Хота нь бүжигчдэд бүжиглэх үедээ урнаар найруулан зохиож, авъяас чадвараа дүүрэн гаргаж чадах бүрэн эрх чөлөөг олгодог олон янзын хувилбар бүхий цог золбоо, нарийн урлагтай гайхамшигтай сайхан бүжиг билээ.

Хота нь янз бүрийн үйл явдалтай байдаг. Энэ үзэгдэлд нэг залуу жаахан уучихсан харьж явааг харуулна. Түүний хүүхэн нь шувууны дууг сонсох гэж ойн цоорхойд явж байгаад согтуу залууг олоод харчихна. Яая даа байз? Айл хөршийн хүмүүст мэдэгдэхгүй юмсан, ичмээр юм гэж бодно. Тэр дашмагтай архийг нь булаан авах ба залуу согтоогүй гэдгээ нотлохын тулд хота бүжиглэнэ.

Айл хөршийн хүмүүс нь бүжигт оролцоно. Хүүхний санаа амарч хүмүүс явсны дараа дашмагтай архийг нь буцаан өгч дайлна.

Зургадугаар үзэгдэл

Мальорка аралд. Мальорка арал дээр бол огт өөр Испани, өөр хүмүүс байдаг. Алдаршсан агуйн дэргэдэх булгаас ус авахаар домботой хүүхнүүд ирнэ. Энд мөн эх газраас ирсэн, ам нь цангаж ядарсан залуу гарч ирэх ба хүүхнүүд түүнийг Мальорка арлын Болеро бүжгийг хамт бүжиглэхийг урин дараа нь булгийн усаар зочлохыг амална.

Хүүхнүүд залууд таалагдах боловч алины нь шилж авахаа мэдэхгүй эргэлдэж байтал нөгөө хоёр хүүхэн яваад өгчээ.

7-р үзэгдэл

Севиль дэхь хурим. Дахиад Андалузия. Нөгөө л Севиль дахь талбайн байдал. Хиральдо хэмээх өндөр цамхгийн ойролцоо хуримын ёслол явагдаж байна. Энд гэрлэж байгаа хоёр залуу Федерико, Ампаро, тэдний найз нөхөд оролцсон үзэгдлүүд явагдаж, Малагенья, Фанданго, Пасодобле зэрэг цог жавхаатай бүжгүүдийг хийцгээнэ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр