С.Прокофьев РОМЕО ЖУЛЬЕТТА

Үнэлэмж
(0 үнэлгээ)
С.Прокофьев РОМЕО ЖУЛЬЕТТА

РОМЕО ЖУЛЬЕТТА

Хоёр бүлэг долоон үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: С.С.Прокофьев
  • Цомнол: В.Шекспирийн эмгэнэлт жүжгээс сэдэвлэж Л.Лавровкий, А.Пиотровкий, С.Рядлов
  • Удирдаач: Н.Туулайхүү
  • Балетмейстер: Х.Гансүрэн
  • Ерөнхий зураач: Ц.Энхтуяа
  • Анх тайзнаа: 1938-12-30
  • Манай тайзнаа: 2001-4-22

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • ХОЁРДУГААР БҮЛЭГ
  • Тавдугаар үзэгдэл
  • Зургадугаар үзэгдэл
  • Долдугаар үзэгдэл

 

Ромео

Жульетта

Монтекки

Парис

Герцог

Тибальд

Лоренцо лам

Меркуцио

Винвольди

 

Верон хотын талбай. Монтеккийн хүү Ромео өөрийн найз Розалина бүсгүйтэй үүрийн гэгээг угтан бүжиглэнэ. Капулеттын гэр бүлийнхэн Жульетта охиноо олны дунд явуулах дургүй байдаг нь язгууртан залуу Паристай сүй тавих болсонтой холбоотой байлаа.

Хотынхон аажмаар сэрж, хөл хөдөлгөөн эхлэн нэгэн өдрийг угтан бүжиглэх бөгөөд улмаар Монтекки болон Капулеттын талынхан маргалдаж улиг болсон тулалдаан эхлэв.

Тулалдааныг хотын захирагч Герцог зогсоож  дахин үймээн дэгдээхгүй байхыг тушаалаа.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Капулеттын ордон. Хүндэт зочид Капулеттынд зочлохоор явж байхыг харсан Ромео болон түүний нөхөд хурим найрыг үймүүлэхээр тохирон зүсээ хувирган ордонд нэвтрэн орно.

Капулеттын ордонд найр наадам болж байна. Ромео олны дундаас Жульетта охиныг хараад түүний гоо үзэсгэлэнд бишрэн татагдах бөгөөд Жульетта охин ч сүйт залуугаа мартан,өршөөлгүй дайсныхаа ганц хүүг сонирхон танилцлаа.

Хайр сэтгэлд мансууран хаана байгаагаа ч мартсан Ромеог аюулаас хамгаалан хоёр найз нь авч явахад тэднийг таньсан Тибальд хойноос нь элдэн хөөв.

 

Жульетта охины цонхны доорхи цэцэрлэг. Шөнө дурласан хоёр нууцаар уулзан хайрын үгээ хэлэлцэнэ.

Ламын өргөө. Ромео Жульета хоёр нууцаар гэрлэхээр Лоренцо лам дээр ирэв. Дайсагналцсан хоёр гэр бүлийг энэ дурлал эвлүүлж болохыг Лоренцо ламтан ухаарч гэрлүүлэхээр адислана.

 

 

Верон хотын талбай. Меркуцио Винвольди хоёр хотын талбайд нийтийг хөгжөөнө. Ордны найрыг үймүүлсэн тэднээс хариугаа авахаар эзэрхэг Тибальд ардын хөгжөөнийг таслан Меркуциог тулаанд дуудна.

Аз жаргалтай Ромео тэдний тулааныг зогсоож эвлэрүүлэхийг хичээхэд Тибальд Меркуциог хөнөөнө. Ромео Тибальдаас Меркуциогийн өшөөг авна. Хотын дарга Ромеог шийтгэж хөөн явуулав.

 

 

Жульеттагийн унтлагын өрөө. Хуримын анхны шөнийг өнгөрүүлсэн Жульеттаг, өглөө болоход Паристай гэрлүүлэхээр тогтжээ.  Хурим хийхээс татгалзсан охиноо ноён Капулетт сонсохыг ч хүссэнгүй, Лоренцо ламаас түүнийг ятгахыг хүснэ. Лоренцо ламтан охиныг тайтгаруулж гайхамшигт эмийг өглөө. Парис сүйт бүсгүйгээ авахаар ирэхэд Жульетта гүн нойронд автжээ.

 

 

Бунхан. Уй гунигт автсан Ромео, Жульеттагийн хажууд хор уун үхэтхийн унав. Гүн нойрноос сэрсэн Жульетта гашуунаар харамсан сүүлийн үнсэлтээ Ромеод зориуллаа.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр