П.И.Чайковский ФРАНЧЕСКА да РИМИНИ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
П.И.Чайковский ФРАНЧЕСКА  да РИМИНИ

Манай тайзнаа анх 1963-4-08 онд тоглогдсон.

АЖ, ТШ Ц.Намсрайжав удирдаж, А.Чичинадзе дэглэж, АЖ, ТШ Л.Намхайцэрэн зураачаар ажиллажээ.

1982, 2009 онд сэргээн тавьсан.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: П.И.Чайковский
  • Цомнол: А.Дантегийн зохиолоор сэдэвлэв
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: Г.Батчимэг СТА
  • Ерөнхий зураач: Ц.Ганзориг СТА
  • Манай тайзнаа: 1963-4-08

 

  • Гол дүрүүд
  • 1
  • 4
  • 7

Франческа /үзэсгэлэнт бүсгүй/

Паоло /түүний сэтгэлт залуу/  

Жотто /Паоло-гийн ах/  

 

1-р хэсэг

Үзэсгэлэнт хүүхэн Франческа залуу эр Паоло хоёр хайрын сайхан янаг сэтгэлээр харилцан бие биедээ дасчээ. Гэвч Паологийн ах хар санаат Джотто гэнэн бага дүүгээ шалж байгаад хайрт Франческаг нь гэнэдүүлэн эхнэрээ болгох ёсыг бурхны өмнө хийжээ. Хууртагдаж тангараг өгсөн Франческа хайр сэтгэлгүй Джоттотой хэрхэн дасах билээ.

2-р хэсэг

Ахдаа хаягдаж мэхэнд нь торлогдсон хөөрхий Паоло амраг хүүхнээ түүнд булаагдсанаа санах тутам бодол нь төөрөлдөж мөрөөдөх тутам зүрх нь шимширнэ. Гэвч хайраар дүрэлзсэн Паологийн зүрхэнд хайрт Франческа  нь үргэлж уяатай.

Гунигт бодол, бузар ёс Паолог хичнээн дарсан ч уулзах цагийн жаргал, учрах   мөчийн мөрөөдөл, түүний бодлыг   эзэлжээ.

3-р хэсэг

Мэх хэрэглэсэн хар санаат Джотто хүчээр сүрдүүлж хүслийг нь доромжилсон Франческа охины   сэтгэлийг   олж авах гэж элдэв арга хэрэглэх ажээ. Джотто тангараг зөрчвөл хараан зүхэхээр заналхийлнэ.   Үхэвч түүндээ   үнэнч байна гэсэн ганцхан бодол Франческагийн сэтгэлийг эзлэх тул Паологийн дүр  түүний  сэтгэлд  оршино.

 

 

4-р хэсэг

Өсөхөөсөө хүнд итгэдэггүй Джоттогийн сэтгэлд өлөн зүүд, хорон санаа байнга тэнүүчлэн, төрсөн дүүгээ бузар сэтгэлээс хардан бодох тул түүний цус улалзсан нүдэнд хоёр амрагийн дүр   тодорно.

5-р   хэсэг

Хувь заяа нь хорлогдсон хөөрхий Франческа ганцаараа сүмд ирж бурханд мөргөхдөө “Алдагдсан” хүчээ олж өгөөч гэж гуйна. Олзлогдсон сэтгэлээ чөлөөлж өгөөч хэмээн залбирна. Итгэл бодол санаашралд нь Паоло хадаастай ингэж уулзана гэдэгт Франческа итгэнэ. Хайраар хөлөглөсөн Франческагийн алхам бүрд хайрт Паоло нь туяарна.

6-р хэсэг

Бодлын хөлгөө унасан Франческа хүүхэн хайрт Паолотойгоо уулзан учирч болох ирээдүйг зөгнөн мөрөөдөж амьдралын сайхныг бишрэн магтаж, амрагийн жаргалыг эдлэн амсаж, ариун дурлалын бэлэг болгож атгуулсан цэцэг нь   дүрслэгдэн бодогдоно.

Хоёр залуу ингэж уулзвал юутай сайхан бэ?

 

 

7-р хэсэг

Гэвч энэ бол бодол, хүсэл болохоор Франческа ганцаараа сүмд байгаагаа мэдэж хайр сэтгэлтэй Паолотойгоо хамтран суулгаж жаргуулаач гэж өмнөө байгаа бурханд мөргөж, өмөг түшигт нь сөгдөж гуйсан ч өмнөх бурхан нь юу ч дуугарсангуй ... өнөө л Франческа  ганцаараа..

8-р хэсэг

Гэтэл Паоло нь үнэхээр ороод ирлээ. Сэтгэлт хоёр уулзаж, хайр хүслээ илчилж, амраг сэтгэлийн бэлэг тэмдгийн улаан цэцгээ дурсан ярихдаа, хатуу сэтгэлт, чулуун зүрхт ахынхаа тушаалыг арга буюу хүчлэгдэн биелүүлсэн зүрх сэтгэлээ нээн ярив. Гэвч хий бодлоор хардаж байдаг санаа муут Джотто үүнийг харвал яах бол!

9-р хэсэг

Хар санаа өвөрлөгч, харгис хэрцгий Джотто, атаа хорсолдоо идэгдэж хайраар учирсан залуу хосыг харгис гараараа хорооно. Гэтэл нүгэлт хүн нүгэлдээ гэгчээр аймшиг нь түүнийг мөрдөж өршөөл уучлалыг горьдож хашгирсан ч,өрөвдөж Джоттод хэн ч тусалсангүй. Нүгэл нь нүдээрээ нэвтрэн бахардаж унах нь жигшилтэй бөгөөд шившигтэй.

Ариун дурлал мөнх мандан, хар санаа ялагдав.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр