П.И.Чайковский НОЙРССОН ГҮНЖ

Үнэлэмж
(4 үнэлгээ)
П.И.Чайковский НОЙРССОН ГҮНЖ

 

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет

Манай тайзнаа анх 1990.03.31 нд тоглож, УГЗ Ч.Жамсранжав удирдсан.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: П.И.Чайковский
  • Цомнол: И.Всеволожский, М.Петипа
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Хөрвүүлэн тавьсан: Х.Гэрэлчимэг МУГЖ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Ерөнхий зураач: Б.Сосорбарам
  • Манай тайзнаа: 1990-03-31

 

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Аврора гүнж      
Дезире ханхүү   
Карабос дагина  
Сирень дагина   
Дагинасууд        
4 Жонон-           
4 жижиг Фрелин -
4 Том Фрелин    
Муур /эр/          
Муур /эм/          
Улаан малгайт   
Чоно                
Хаан                
Хатан               
Каталабют         
Хөх шувуу         
Чулуунууд         

УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн бүжгийн ангийн оюутнууд оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

Хааны шилтгээний дэргэд зочид цугларчээ. Хааны охин Аврорагийн мэндэлснийг зарлаж дохио хангинана.Гүнж мэндэлсний баярт ирэхийг урьсан урилгыг тараахаар ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг бүрт элч мордуулна. Мөн сайн санаат Дагинасыг ч урихаа мартсангүй.

 

 

Хааны ордон

Зочид шинэ мэндэлсэн гүнжийг харахыг тэсч ядан хүлээнэ. Өрлөг эх Аврораг өлгийд тавихад зочид баясан түүнд бэлэг өгнө. Танхимд хаан, хатан орж ирнэ. Удалгүй Сирень дагина бараа бологчдын хамт ирэн бяцхан Аврорад ховор бэлэг авчирчээ. Гэнэт аймшигт зочин айсуй мэдээг хаанд Каталабют ирж мэдэгдэнэ. Энэ үед аймшгийн дагина Карабос харх хулгана хөллөсөн тэргээр ирнэ. Тэрээр Каталабютыг, өөрийгөө уриагүйд хилэгнэсэн байв.

Хааны ордныхон Карабосыг тайвшруулахыг оролдовч тэднийг илбэдэн тараана. Каталабют тайлбарлахыг оролдовч Карабосын уур хилэн нь улам бадарч дайран давшлан түүний толгойд нэг ч үс үлдээлгүй халзан болгов. Каталабютыг ингэж цээрлүүлээд Аврорагийн өлгий рүү хандахад хатан ээж энэрэнгүй сэтгэл гаргахыг түүнээс хүснэ. Карабос охиныг харж «16 насандаа хурц үзүүртэй ээрүүл /иг/ -д хатгуулж үхнэ» гэж хувь заяаг нь зураглана. Энэ мөчид Аврораг сайн санаат дагина Сирень өмгөөлж, амь насыг авран, харин 100 жил нойрсуулахаар болгож чаджээ. Карабос дагалдан явагчдынхаа хамт шилтгээг орхин одно.

Сайн санаат дагинууд Аврорагийн өлгийд мэхийн хүндэтгэн буцацгаана. Хаан энэ өдрөөс эхлэн харъяат нараа хурц үзүүртэй игийг хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгав...

 

 

Ордныхон зочдын ур чадварыг шагшин магтана. Ордны эмэгтэйн хувцас өмсөж зүсээ хувиргасан Карабос гэнэт цугдарагсад дундаас сэм гарч ирнэ. Залуу бүсгүйг дуудаж түүнд мөнгөн иг өгөөд алга болно. Бүсгүй игийг нөхөддөө үзүүлнэ. Энэ нь ордныхны анхаарлыг татна. Хааны хуулиар хорьсон игийг бүсгүйчүүдийн гарт байхыг хараад Каталабют учиргүй их айн сандарч байтал хаан, хатан хоёр орж ирнэ. Каталабют үгүйлэхийн аргагүй тэвдэнгүй тул игийг хааны хөлийн дэргэд алдана. Хаан машид уурлан игийг хаанаас авсан хэмээн ёслол үйлдэгчээс асуухад Каталабют бүсгүйчүүд рүү заана. Хаан харуулыг дуудна. Тэрээр буруутныг ол гэж Каталабютад тушаав. Хөөрхий тэр эрэлд гарав. Хааны зарлигийг хэн зөрчсөнийг хэн ч үл мэднэ. Хаан ихэд хилэгнэн Карабосын урьдчилан таамагласан тэр аюулт зүйлээс эмээж, бүсгүйчүүд болон Каталабют нарыг баривчлахыг тушаана. Хөгшин Каталабют өршөөл гуйна. Ордныхон ч мөн гуйна. Хаан хатны үгэнд орж Каталабютыг өршөөнө. Харуулууд игийг аваад явна.

Залуучууд баясан бүжиглэнэ. Дөрвөн жонон ч ирнэ. Тэд Аврораг гэргийгээ болгохыг хүсчээ. Удалгүй Аврора өөрөө гарч ирнэ. Бүгд залуу гүнжид баяр хүргэнэ. Каталабют Аврорагийн гоо үзэсгэлэнг биширсэн жононгуудыг танилцуулна. Аврора хүлээцтэй сонсоод хэнийгээ сонгохоо мэдсэнгүй. Тэрээр хатан хааныг зөвлөхийг хүсэв. Энэ мөчид үл таних эмэгтэй Аврорад сайхан баглаа цэцэг барина. Аврора ордныхонд цэцэгнээсээ бэлэглэнэ.

Бүх цэцгийг тарааж дуусмагц түүний гарт баглаад нуусан мөнгөн иг үлдэнэ. Аврора урьд үзээгүй шинэ зүйлийг ихэд сонирхож цугларагсдын сандран тэвдэхийг үл анхаарна. Гагцхүү хурц зүйл хатгахад тэрээр газарт унана.

Ордныхон түүн дээр гүйлдэн ирнэ. Хатан, хаан Каталибют, жононгууд болон ордныхон уй гашуу болон түүний дэргэд сөгдөнө.

Үл таних хатагтай энэ бүхнийг сэтгэл хангалуун ажиглана.Тэр өөрийн нөмрөгийг тайлахад Карабос болохыг бүгд танина.Миний таамаглал биеллээ гэж тэр бахаа ханатал баярлана. Ёжтой инээмсэглэсэн Карабос алга болно.

Гэвч хар муу санаа амьдралын саруул хүчийг хэрхэн дийлэх билээ. Сирень дагина гарч ирнэ. Сирень дагина Аврора амьд, ердөө л нойрссон, цэвэр царайлаг залуу түүнийг үнсэхэд гүнж сэрэх тэр цаг мөч ирнэ хэмээнэ. Жононгууд нойрссон Аврораг хаан, хатны хамт авч орно. Сирень дагина шидэт дохиураа өргөхөд ордныхон бүгд унтана. Аврораг сэртэл тэд түүний хамт мөн унтах юм. Сирень байгалийн хүчинд хандаж авралт жононг иртэл шилтгээнийг бусдын нүдэнд өртүүлэхгүй байхыг хүснэ.

 

 

100 жил өнгөрөв. Ойн цоорхойд Дезире жонон бараа бологчдын хамт амарч байна. Жононгийн найз бараа бологчдод цэцэг түүж өгөхийг хүснэ. Бүсгүйчүүд явцгаана. Ордныхон нүд боож наадна. Бүх хатагтай нар түүнийг өөртөө татахыг эрмэлзэвч тэрээр тэднийг үл тооно. Энэ үед шидэт Сирень гарч ирэн Жононд нойрсож буй гүнж болон алс тэртээх увидаст шилтгээний тухай ярьж өгнө. Үүнийг сонссон жонон Дезирегийн сэтгэл хөдөлж, дагинаас Аврора гүнжийг зааж өгөхийг хүснэ.

Урт замыг туулж Дезире жонон Сирень дагина хоёр Аврорагийн шилтгээнд хүрэлцэн ирнэ. Харин шилтгээнд жонон ганцаараа орох ёстой байв. Тэр өөрөө хорт Карабосыг ялан дийлж Аврораг сэрээх ёстой байв.

 

 

Шилтгээний цонх, хаалгыг аалзны зузаан шүлс ороожээ. Эргэн тойрон бүх зүйлс нойрссон байв. Карабос нойрсож буй Аврораг нягт хамгаалан хэнийг ч шилтгээнд үл оруулна. Гэтэл гэнэт жонон Дезире гарч ирнэ. Хүнд бэрх тэмцлийн дүнд Карабосыг бараа бологчдынх нь хамт ялж нойрсож буй үзэсгэлэнт гүнжийн дэргэд ирж зогсоно.

Карабосын мөхөл ирнэ. Дезире жонон Аврораг үнсэхэд түүний хамт шилтгээнийхэн амь орно. Хаан охиныг нь аварсан жононг түүний гэргий болгож өгнө.

 

 

Аврора Дезире нарын хуримын өдөр. Полонезийн ёслол төгөлдөр аялгуунд хаан, хатан болон ордныхон гарч ирнэ. Аврора, Дезире ч хүрэлцэн ирнэ.

Каталабют тэдний нөхөд, эр ба эм муур, Флорина гүнж болон Хөх шувуу, Улаан малгайт болон Саарал чоно нарыг үлгэрийн орноос залж авчирна.

Зочид болон сайн санаат дагинууд хүрэлцэн ирж цэнгээн наадам болно. Сирень дагина, үнэт баялгийн дагинууд, алмаас эрдэнэ, алт мөнгө, индранил, Флорина гүнж, эр, эм муур болон Хөх шувуу, Улаан малгайт болон Саарал чоно бүгд Дезире Аврора нарт баяр хүргэнэ.

Аз жаргалтай Аврора Дизере хоёр баярлаж талархсанаа бүгдэд илэрхийлнэ. Зочид хөгжилтэй мазурка бүжиг бүжиглэнэ.

Сайн санаат Сирень дагиныг алдаршуулж залуу хос Аврора, жонон Дезире нар хорон санаатныг дарж аз жаргалаа эдэлнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр