Н.Римский-Корсаков ЩЕХЕРЕЗАДА

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Н.Римский-Корсаков ЩЕХЕРЕЗАДА

Эхлэл төгсгөл бүхий гурван үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Н.А.Римский-Корсаков
  • Цомнол: 1001 шөнийн үлгэрийн сэдвээр
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: Б.Жамьяндагва ТШ, ХБ, АЖ
  • Туслах найруулагч: Н.Чинзориг
  • Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
  • Манай тайзнаа: 1963-3-07

 

 

 

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Төгсгөл

Гюльнара /гүнж/    

Синдбад /далайчин/

Цэргийн тэргүүн    

Хаан                      

 

Зах хязгааргүй их далайн дунд өчүүхэн хугархай шураг дээр нэгэн хүн үхэлтэй тэмцэн хөвнө...

Далайн шуурганд онгоц нь сүйрсэн Синдбад далайчныг хуйлран шуугих давалгаа нэг өндөрт өргөж, эргүүлэн ёроолгүй харанхуй руугаа татан оруулах шиг... Гэтэл тэртээ алсад үүлэн дунд ямар нэгэн орд харш үзэгдэхэд Синдбад тэр зүгт тэмүүлэв.

Дорно зүгийн нэгэн их хотын төв талбайд ядарч туйлдсан Синдбад хэвтэнэ. Синдбадын эргэн тойронд ордны үзэсгэлэнт охид хөгжилдөн бүжиглэнэ.

Охидын сэтгэл уярам бүжигт автсан Синдбад тэдэнд учир зовлонгоо ярьж танилцуулахаар шийднэ. Охид далайчныг ойлгон хүндэтгэж, харин энэ хотын харгис захирагч ноёныг ирэхээс өмнө зайлж явахыг хүснэ.

Энэ үед харгис ноён, үзэсгэлэнт гүнж Гюльнарын хамт гарч ирмэгц, хотын иргэд, цэргүүд бүгд мэхийн ёсолно.

Гюльнарын гоо үзэсгэлэн, Синдбадын сэтгэлийг донсолгож, гүнжид аймшиггүйгээр ойртон очиход, гүнж угтан очиж уяхнаар харах нь үнэхээр таалалтай.

Догшрон уурласан ноён тэрсүү далайчны амийг хороохоор шийдэхэд Гюльнара өршөөн хэлтрүүлэхийг хичээнгүйлэн гуйж, Синдбадыг суллав.

 

Шөнө дунд ордны цэцэрлэгт Гюльнарыг нойрсож байхад, Зоригт Синдбад үзэсгэлэнт гүнжийг дахин харахаар энд ирсэн ажээ. Гүнж ихэд сочсон авч өмнө нь өдөр ордны талбайд уулзаж, сэтгэлийг нь татсан далайчин байхыг таньж, харилцан сэтгэл зүрхээ нээн ярилцсаар өглөө болсныг мэдсэнгүй.

Синдбад бүсгүйг өөртэйгөө хамт явахыг гуйж, гүнж ч зөвшөөрнө.

 

Дурлалт хосууд зугтан гарч ирэхэд, тэднийг ноёны цэргүүд хөөсөөр гүйцэн ирэхэд Гюльнара даруй буцахыг тушаана. Хатуу ёсыг зөрчиж хэрэгтэн болсон гүнжийн тушаал хүчгүй болжээ.

Харгис ноён Гюльнарыг харийн хүнд урвасанд тооцож, цаазлахыг тушааж, Синдбадыг хотоос хөөнө.

 

...Дахиад л их далайн дунд шураг хүн хоёр хөвсөөр...

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр