Л.Минкус ДОН КИХОТ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Л.Минкус ДОН КИХОТ

 

Эхлэл бүхий 3 бүлэг, 4 үзэгдэлт бүжгийн жүжиг

 

Манай тайзнаа анх 1971-3-14-нд тоглогдож, АЖ, ТШ Ж.Чулуун удирдаж, Ц.Зориг ерөнхий зураачаар ажиллажээ. 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Л.Минкус
  • Цомнол: Сервантес
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
  • Анх тайзнаа: 1869-12-14
  • Манай тайзнаа: 1971-3-14

 

 

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Харанхуйлал
  • Гуравдугаар бүлэг

 

Дон Кихот /рыцарь/                  

Санчо Панчо /түүний зэвсэглэгч/ 

Китригийн аав                    

Китри /түүний охин/                   -    

Базиль /үсчин залуу/               

Зүүдний вариац                    

4-р үзэгдлийн вариац             

Гудамжны бүжигчин                    

Гамаш /баян тайж/                   

Мерседес                                     

Китрийн найз хүүхнүүд            

Бухтай тулалдагч                     

УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн оюутнууд оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

Тайж язгуурын цэрэг эрийн хувцас, дундат зууны үеийн рыцаруудын адал явдлын тухай бичсэн ном хоёроос хэзээд ч салдаггүй Дон Кихот уншиж байгаа номноосоо нүдээүл салган байх зуур зээ дүү Антонина арай ядан номноос нь салгахад Дон Кихотын бодол өөрчлөгдөн өөрийн зэвсэгчээр Санчо Пансог авч хуучны хуяг дуулга өмсөн том гэгчийн морин жад барьсаар алсын замд хөдлөхөөр шийдлээ.

 

Испанийн  Барселон хотын байдал.

Голын эрэг дээр Лоренцийн жижиг гуанз байна. Талбайгаар баярт оролцогсод зугаалан ийш тийш хөлхөнө.

Лоренцийн охин Китри ирж олныг хөгжөөн хөгжилтэй бүжгээ бүжиглэлээ. Китрийн  сэтгэлт  залуу  Базиль  Китрийг  сурагласаар  ирэхэд,   найз   хүүхнүүд  нь  Китрийг нууна. Базилийн найз залуус тэр хоёрыг уулзуулахад Китри, Базиль нарын  хөгжөөнт бүжиг эхэлнэ.

Бүжиг өрнөж байтал Лоренцо ирж тэр хоёрыг салгалаа. Базильд сэтгэлтэй хэмээн Китри эцгийгээ ятгахыг оролдовч мөнгөгүй ядуу залуу Базиль Лоренцод таалагдсангүй.

Энэ үед алтан эмжээрт дээл өмссөн ихэмсэг тайж Гамашийг гарч ирэхэд Лоренцоос бусад нь түүнийг шоолон инээлдэнэ. Гадны хүмүүс байгааг үл харгалзан Гамаш, Китрийг эхнэрээ болгох хүсэлтэйгээ илчлэв.

Лоренцо баяртайгаар охиноо Гамаш руу дагуулан ирнэ. Гамаш ч Китрид ойртон хайр сэтгэлээ илчлэв. Түүнд Китрийн уур хүрсэн учир дэвүүрээрээ Гамашийг цохин, олныг уриалан хөгжөөнт бүжиг Сегедиль хэмээх олон хүний бүжгийг бүжиглэцгээлээ.

Бүжиг дуусч гудамжны бүжигчин хүүхэн гарч ирэхэд  цугларагсад алга ташин угтав.

Хөгжөөнт хөгжим эгшиглэн, олон түмний хайрыг татсан бухтай тулалдагчид хэсэг хэсгээрээ гарч бүжиглэв. Гудамжны бүжигчин хүүхэн алдарт тэмцээнчид гарч ирэхийг тэсэн ядан хүлээнэ.

Тайзан дээр тэмцээнчид гудамжны бүжигчин хүүхэнтэй бүжиглэн, бухын тулалдааныг дүрсэлнэ. Гэнэт цугларагсад зам тавьж уйтгарт Дон Кихот, Санчо Пансо нар орж ирэв. Санчо Пансо бүрээ татан хэрэн хэсэж яваа тайж язгуурын цэргийн эр ирж байгааг мэдэгдэв.

Лоренцо олны дундаас гарч ирэхэд, Дон Кихот түүнээс хоол өгөхийг шаардан хамт явлаа. Санчо Пансо тэднийг даган мөн яаравчлав.

Энэ бүдүүн эрийг дооглон тохуурхахаар завдан байсан хүүхнүүд түүнийг тойрон нүдийг нь боож тоглоё гэцгээв.

Хүүхнүүд Санчотой бүжиг хийн толгойг нь эргүүлж унагалаа.Тоглоом үүгээр дууссангүй. Дараа нь эрэгтэйчүүд Санчог дээш шидэцгээнэ. Санчо тусламж гуйхад Дон Кихот бамбайн оронд таваг, жадны оронд сэрээ барин цугларагсад руу дайрч Санчог суллав.

Бүжиг дахин үргэлжиллээ. Дурлалт Базиль, Китри нар цуг байгаа нь харагдана. Дон-Кихот Китрийг хараад зүүдэнд ордог сайхан хүүхэн Дульцине, хэмээн андуурч түүний өмнө өвдөг нугалан хуучин франц бүжиг (менуэт) хийхээр урина.

Китри менуэт хийх зөвшөөрөл Дон-Кихотод өгч хамтаар бүжиглэцгээхэд тайж Гамаш ч Китрийн найз хүүхэнтэй бүжиглэнэ. Гамаш Китри рүү очиход, залуучууд саад хийж түүнийг түлхэцгээнэ.

Бүжиг үргэлжилнэ. Үймээний далимд Санчо Пансо нэг том загас хулгайлан авч нуухыг оролдон шуугиан дэгдээж, бүжиг таслав.

Лоренцо түүнийг хөөж иржээ. Будлианы үеэр Базиль, Китри хоёр, найз хоёр хүүхэнтэйгээ шар айрагны газар уулзахаар тохиролцон зугтацгаана.

 

 

Шар айргийн газар. Эрэгтэй, эмэгтэй залуучууд бүжиглэцгээнэ.

Баярын зугаалганд оролцогсод энд цугларчээ. Наргиан ид эхэлж байтал хөөж яваа хүмүүсээс нуугдаж амжсандаа баярласан Китри, Базиль хоёр ирцгээн хөгжилтэй бүжиглэцгээнэ.

Китрийн найз хүүхнүүд ч тохирсон ёсоор тэр хоёртой уулзан хөгжөөнт бүжиглэлийг үргэлжлүүлнэ. Шар айргийн газар цуглардаг хүмүүст нэр хүндтэй Мерседес хүүхэн бүжиглэж олны анхаарлыг татав. Үзэгчид цэцэг шиднэ.

Цыганууд ч ирлээ. Хөгжөөнт бүжиглэл ид үргэлжлэн байх үед Лоренцо, Гамаш хоёр Китрийг эрсээр орж ирнэ.

Китрийг найз хүүхнүүд нь нуусан боловч эцэг Лоренцодоо баригдлаа. Лоренцо Китрийг Гамаш руу хүчээр түлхэн гар бариулан адислаж, түүнтэй суулгахаар завдахад, Китрийн найз хүүхнүүд, Базилийн найз залуус саад учруулна. Цугларагсдыг хага яран Базиль гарч ирээд солиотой хүний царай үзүүлэн өөрийгөө хутгалан унав.

Энэ үед энэрэнгүй үзэлт Дон Кихот, үхсэн Базильтай Китрийг суулгахаар адислахыг Лоренцод тушаана.

Дон Кихотоос айсан Лоренцо, Китри Базиль хоёрыг аргагүйн эрхэнд адислав. Үсчин залуу Базиль зөвхөн үүнийг л хүсч байжээ.

Худлаа үхсэн Базиль босон харайхад түүний найз нөхөд дохио өгч Китрийг аван зугтацгаана.

 

 

Замын хажуугийн алс тэртээ салхин тээрэм харагдана. Дон Кихот, Санчо Пансогийн хамт хэсүүчлэн явсаар энд иржээ.  Дон Кихот салхин тээрмийг харахад аварга том хүн гараа сунгаж байгаа мэт түүнд бодогдон устгахаар шийднэ.

Энэ бол энгийн нэг салхин тээрэм гэдгийг Санчо Пансо, Дон Кихотод ойлгуулахыг хичээвч бүтсэнгүй. Дон Кихот жадаа гарган тээрмийн сэнстэй байлдаж эхэллээ. Дон Кихот сэнстэй байлдсаар түүний үзүүрт өлгөгдөн газарт ойчин ухаан алдав.

Шигүү ой, шархадсан Дон Кихотыг авч яваа Санчо түүнийг унтуулна. Санчо ч  өөрөө унтлаа.

/зүүд/

Янагийн охин тэнгэрүүд Дон Кихотод түүний хайрт хадагтай Дульцинег нь авчирч өгч байгаагаар зүүдэлнэ.

 

 

Барселон хотын талбай. Ёслолын бүжиг.

Китри, Базиль хоёр хуримлаж байна. Хэсүүчлэн яваа Дон Кихот,  Санчо Пансо хоёр ч хурим дээр ирж баяр хүргэцгээнэ.

Дон Кихот хуримыг умартан аялалаа үргэлжлүүлэхээр явахад залуучууд үдэн гаргана.

Наргиан эхэлж Китри, Базиль хоёр хослон бүжиж, уригдсан хүмүүс Испанийн  (Испани Каны) бүжиг хийнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр