Л.Делиб ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Л.Делиб ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ

 3 бүлэг, 5 үзэгдэлт балет

 

1870-5-25-нд Парисийн Гранд-Опер театрт  анх тоглогджээ.

Манай тайзнаа анх 1966-5-25 онд тоглогдож,  АЖ,ТШ Ц.Намсрайжав удирдсан. 1976, 2002 онд сэргээн тавьсан.

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Л.Делиб
  • Цомнол: Ш.Нюнтер, А. Сен-Леон
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Туслах найруулагч: Н.Чинзориг
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар

 

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Сванильда                                         

Франц   /Сванильдагийн дурлалт залуу/   

Коппелиус   /Дархан өвгөн/               

Хотын захирагч                                

4 найз                                   

Па де труа                                   

Чардаш                                            

 

Балетын бүх жүжигчид, ХБК-ийн оюутан, сурагчид оролцоно.

 

 

 

Эртний түүхт Галиций гэдэг багахан хотын төв талбайд сайхан сэтгэлт өвгөн дархан Коппелиусын сууц байна. Эсрэг талын жижиг байшингийн цонхоор залуу охин Сванильда шагайн харж ертөнцийи өнгө үзэсгэлэн, байгалийн гоо сайхныг бишрэн харж байтал хэзээний танил дархны цонхон дээр урьд үзээгүй нэг охин ном уншиж суух нь тэр.

Гэнэн томоогүй жаал охин ихэд гайхан өвгөний цонхонд ойртож, "энэ лав охин нь байх, яагаад гудамж талбайгаар зугаалдаггүйсэн билээ" гэж бодолхийлэн зогслоо.

Наргиант залуус өдөржингөө өвгөний цонхны дэргэд шуугилдаж зоримог нэг нь сэм нэвтрэхийг оролддог байлаа.

Тэнд цугладаг залуусын дотор хайрт Франц нь ч мөн нэг биш удаа байхыг далдаас харсан Сванильда хардах хайрлахыг хослуулдаг л биз.

Цайлган сэтгэлт Франц нь цамнан бүжиж охинд ёслоод хайр сэтгэлээ нуулгүй илчилж, халуун үнсэлтээ илгээж байтал дархан өвгөн цонхоороо харж, өдрийн явдлыг сонирхож, өнөөх тоглоомоо цаашаа нуучихаад өнгийж хараад буцаад орчихлоо.

Булгилсан зүрх, догдолсон сэтгэлдээ хөтлөгдөн Сванильда харж үзсэнээ замхруулж сарниулахаар цэнгэг агаар, нарны туяанд гарч халин бүжиглэгч эрвээхэйтэй хөөцөлдөн наадсаар хариугүй барихын даваан дээр Францтайгаа яг тулгарчихлаа. Франц хүү ухасхийн эрвээхэйг барьж, энгэртээ зүүж гайхуулахад нь гомдсон Сванильда "Хатуу сэтгэлтэй чамайг харах ч хүсэл огтхон ч алга" гэлээ."Учраа ололцьё доо" гэж Францыг гуйхад уурласан Сванильда үл тоон явахыг завдлаа. Энэ үеэр хөгжөөнт яриа хөхүүн инээдээрээ орчныг сэрээсэн олон залуус, охид хөвгүүд ирэв.

"Өндөр хонхыг өргөж зүүсний өвч баярыг хийх боллоо" гэж хотын дарга өргөн олонд зарлан мэдэгдлээ.

Хотын дарга өөрөөсөө зайдуу байсан Сванильдад хандаж:

"... Өргөн их баяр дээр та хоёр өнөр хуримаа ч хий" гэлээ.

Үеийн хүүхнүүд нь ч дэмжээд далдыг мэдэгч мэргэний тухай домогт үлгэрээ яриа ч гэхэд "Бахархах юм бидэнд дууссан" гэж чанга дуугаар хэлэхэд чагнан зогсож байсан Франц тасран салж олноос явлаа.

Цугласан олон аажмаар тарж оройн тайван хотыг нөмөрч олны хөл бүр тасарчээ. Өдрийн ажилдаа алжаасан өвгөн дархан гэрээсээ гарч үүдээ цоожлоод танил өвгөнийдөө очиж тансаг амтат дарсыг тайвуухан сууж ууя гээд тавтай гэгч нь алхаж явтал нь тал талаас нь залуучууд тосч, танайд оръё доо өвгөн гуай гэхэд: "Өнгөт хорвоод юм бүхэн сайхан ч өчүүхэн зовлогоо амраах нь надад дээр" гээд хүч гарган гараа угзраад урд замаа барин явлаа. Гэтэл гярхай нүдтэй цовоо бүсгүй газарт унасан нэг түлхүүрийг олжээ.

Салан хөгшин сандрахдаа гээжээ. "Сайн харж байгаарай" түүнийг гээд санаа шийдэн, өвгөнийд ороход сайн санаат Сванильда минь туслаач гэхэд айх гайхахыг хослосон Сванильда аль ч учрыг нь ойлголгүй хэлснийг нь зөвшөөрч олсон тулхүүрээр үүдийг нь онгойлгоод орж явчихлаа.

Олноос ичсэндээ буруулж яваад орох газаргүй тэнэж явсан Франц одоо талбайд хэн ч байхгүй, ороод Коппелиятайгаа учраа ярилцья гээд өндөр шатыг сунгаж тавихад өгсөж явтал нь өвгөн ирж хүү зугтаалаа.

 

 

 

Өвгөн дарханы гэр. Шөнө дөл цаг. Түүний урласан үзмэр болох өнгөт хар арьстан, хөмсөг өтгөн Хятад хүн, буурал сахалтай бөгтөр өвгөн, бумбагар хацартай жаахан хүүхэд, ертөнцийг багтаасан элдэв ном, ер бусын сонин тоглоомууд энд тэндгүй хөглөрөн тарж эрдэнэт оюуны ид чадлыг түмэнтээ илтгэж мянгантаа тодруулна.

Гэтэж орсон хоёр бүсгүй гэрийн доторхийг сайн ажиглаж, унжуулсан хөшгийг аажмаар сөхөж учрах гэснээ сая олж, яах аргагүй нойрсчээ гэж бодов. Хоёр бүсгүй ойртоод, хүүрнэж охинтой ярилцах гэтэл хөх нүдтэй тэр охин хөдлөх ч үгүй, ярих ч үгүй өнөөх л хэвээрээ сууна. Инээд нь хүрсэн хоёр бүсгүй учрыг сая ойлгож, хөдөлгүүр оньсон дээр нь гараа хүргэхэд хөдөлж, зарим нь бүжиг ч хийлээ.

Хөл нийлүүлж цөмөөрөө тоглолоо. Зоримог санаатай Сванильда бүсгүй залилж Францыг хуурахаар шийдээд тоглоомон хувцсыг өөрөө өмсөөд тохилог гэгчээр суудал дээр нь суулаа. Энэ үед эргэж ирсэн өвгөн дархан урилгагүй зочдыг гэрээсээ явуулж, амьсгаа дарж түр суутал, далд холоос дахиад шуугиан, даан ч дээ бас зарим нь үлдчихжээ гэж ахин орчныг харж суухдаа, сэм цонхоор давж яваа айл хөрш Францыг олж харлаа.

За одоо яахыг үзье гээд зайдуу газар өвгөн нуугдав. Зайлуул Франц ч Коппелиягийн урьд нь очоод гараа сунгаж түүнтэй ярих гэтэл ганцхан ухасхийгээд өвгөн ч барьлаа, гарч зугтаах гэж Франц ч зүтгэлээ.Хүч сорин хоёулаа үзэлцэвч хөгшин нь залуугаа бариад авлаа. Хөөрхий Франц үнэнээ хэлж, "Талж дээрэмдэхээр би ирээгүй, таны охинд дурласан" хэмээн учирлана.

Байз хүү минь, нээрээ юм бол, байзнаж суугаад хоёулаа ярилцан, балга дарсаа хувааж ууя гээд байгаа дарсаа хүүд өгөөд бараг өөрөө юу ч амссангүй. Ам нь халсан Франц хүү ахиад Коппелияг чинь харъя гээд алхан явах гэтэл хөл нь солбиод дахиад босъё гэхэд тэнхээ нь барагдаад тэнтэр тунтар хэд алхаад, тээглэж унаад нам унтлаа.

Өвгөн дархан сая сэхэж дархан хүний уран гараар бүтсэн, далд утгатай үлгэр шиг тоглоомуудыг хийхэд даанч их хугацаа зарлаа гээд урдаа хэвтсэн олон номноос онцолж нэгийг аваад унштал нь хийж урласан Коппелия нь хэдийн суудлаасаа босоод хэдэнтээ урагш алхахыг харсан өвгөн гойд их баярлаж, байтал өрөөстэй байсан тоглоомууд нь өөрсдөө байрнаасаа босч элдэв хөдөлгөөнийг хийгээд эргэж суудалдаа суух нь тэр.

Яриангүй энэ чинь зүүд биш яг л амьд юм шиг хөдлөхийг хараач гэтэл хэзээний суудлаасаа Коппелия хэдэн хөдөлгөөнийг хийж, хэсэг зуур зогссоноо уран бүжгийг үүсгэн урд нь зөндөө тонгочиж гарлаа. Харж суусан өвгөний хараа нь гүйцэхгүй будилж эхэллээ. Гартаа сэлэм эргүүлэн бүжсэн гайхам дүрсгүй тэр охин газарт унасан Францыг ч тойрч бүжин гараасаа хөтөлж өвгөнийг ч урина. Яаж зогсоох аргаа өвгөн эрэхдээ яарч хэдэн хувцасыг түүнд сольж өмсүүлэхэд Испани,  Шотланд бүжгүүдийг хийнэ. Арай гэж түүнийг өвгөн аргаар тогтоогоод байранд нь суулгав.

Саатаж баахан амрахаар суухдаа эцэж ядарсан өвгөн дархан  Францыг сэрээж энэ золигийг эндээс явуулаач гэхэд үүнийг сонссон эрх охин эдний гэрээс явж одлоо.

Зөнөг толгой би яах гэж зөндөө олон тоглоомыг хийв ээ гэхэд тоглоомууд тохуурхаж байх шиг тонгочиж цаашаа бүжлээ.

 

 

Галиций хотын төв талбайд өргөн их баяр болж, зүг бүрээс гоолиг хосууд хөг нийлүүлж хөхөн бүжнэ. Жаргалд умбасан Сванильда Франц хоёр өөр хэнийг ч бодохоо больж алаг хорвоод амьдралаа холбохоор шийджээ.

Бодолд унасан өвгөн дархан хамаг багажаа хэмхэлснийг хаанаас төлүүлэхээ эс мэдэн сууна.  Бүхнийг ойлгосон ухаалаг Сванильда бусдаас түрүүлж өвгөнд хандаж:

- "Аваач ах минь энэ мөнгөнөөс" гэж аргадаж дарханыг тайвшруултал хотын дарга "Тосч аваарай Колпелиус минь" гээд хүүдийтэй зоос өгч уйтгар бүхнийг үргээн найр эхэлснийг өргөн түмэнд зарлана

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр