П.И.Чайковский ХУНТ НУУР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
П.И.Чайковский ХУНТ НУУР

Хунт нуур балет нь дэлхийн хамгийн алдартай, бүхий л театрт тавигддаг маш олон үзэгчтэй балет юм. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет 

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 10 минут

Насны хязгаар 6+

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: П.И.Чайковский
  • Цомнол: В.И.Бегпчев, В.Ф.Гельцер
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ, Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Туслах найруулагч: Ц.Чинзориг
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

ОДЕТТА - Б.Саруул СТА                    

ОДИЛЛИЯ - Б.Саруул СТА                

ХАН ХҮҮ - А.Эрдэнэболд                       

АЛИА САЛБАДАЙ - Т.Хан-Очир             

РОТБАРТ  - Э.Эрдэнэжаргал СТА         

ПА-де-труа - О.Анужин, О. Олонбаяр, Б. Пүрэв-Очир              

Хатан эх  - Р.Байгалмаа СТА           

Жижиг хунгууд -О. Анужин, Ж. Ханбулнай, Б. Алтаннамар, Г. Маргад-Эрдэнэ

Том Хунгууд  - Б.Баасансүрэн/СТА/, М. Мөнхтуяа, У. Анужин     

УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.

Үзэсгэлэнт гүнж  Одетта ордны бүгчим агаараас салхинд зугаалахаар гарч цэцэг түүж явсаар шидэт хар шувуу Ротбартын нутагт санамсаргүй орж ирснийг мэдсэнгүй. Хорон санаат Ротбарт Одеттаг хун болгон хувиргаж нууранд хөвүүлнэ. Ротбарт ингэж олон сайхан хүүхнийг хун болгон хувиргасан юм.

Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхүү Зигфридийн насанд хүрсний баярыг тэмдэглэхээр үеийн нөхөд нь цугларчээ. Ханхүүд баяр хүргэхээр нутгийн хүүхнүүд ч ирнэ. Үнэнч нөхөр  Алиа салбадай үсрэн  дүүлж, зочдыг баясгана. Ханхүүгийн хүмүүжүүлэгч өвгөн Вольфганг жавхаалаг агаад, хөгжилтэй. Хайрт хүүгийхээ насанд хүрсний найранд оролцохоор хатан ээж ч ирнэ.  Авхайг хүндэлсэн  залуус хөгжилтэй бүжгээ хийж, Алиа садбадай ч эргэн үсрэн, инээлгэн баясгана. Орой болж хатан авхай явахдаа хүүдээ маргааш найран дээр амраг ханиа сонгож авахыг сануулна. Зигфрид бодолд орно. Хэнд ч дурлаж үзээгүй  ханхүү ийнхүү уйтгарласан бизээ.

Огторгуйд хунгийн сүрэг ниснэ. Угийн анд дуртай Зигфрид буугаа авч хоёр найзын  хамт явцгаана.

Сартай шөнө эзгүй хээр тал, Алс тэртээд нуурын ус цэлэлзэн аймшигт хадан хавцал ёрдойн харагдана. Сүрэг хун нууранд хөвж явна. Хамгийн сүүлд толгой дээрээ титэмт хун хөвөх нь Ротбартын ид шидэнд автсан Одетта байлаа. Ханхүү Зигфрид хоёр найзын хамг титэмт хунг буудахаар завдсан боловч амжсангүй. Зигфрид ганцаар үлдэж хунг сахихаар шийднэ.  Гэнэт хадан хавцал гэрэлтэн, титэмт хун залуу бүсгүй  болон гарч ирээд уйтгартайяа  бүжиглэнэ. Бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэл нь эзэмдэгдсэн Зигфрид үсрэн гарч хүүхний замыг хаан зогсоно.

Ханхүү айж сандарсан бүсүйг  тайвшруулж, түүнд ямар нэг хор хүргэхгүйгээ батална. Одетта өөрийн гунигт түүхээ ярив.

Одетта ба түүний хүрээлэн буй хүүхнүүд нь  хорон санаат Ротбартын илбэнд өртөгдөн хохирогсод байлаа. Өдөр нь бүгд хүн шувуу болж, зөвхөн шөнийн цагаар хадан хясааны дэргэд хүүхнүүд болон хувирдаг хувь тавилантай байжээ.

Бүх насаараа хэн нэгэн хүн Одеттад дурлах хүртэл энэ  явдал үргэлжлэх ёстой байлаа. Харин тэр хүн, өөр хэнд ч дурлаагүй байх ёстой.

Гэтэл хадан хясаа гэрэлтэн шидэт хар шувуу Одеттаг Зигфридээс салган авч олон хүүхнийг илбэдэн гаргана. Ханхүү тэдний дунд Одеттагаа эрж хайвч олсонгүй. Энэ үед Одетта дахин гарч ирэх нь үнэхээр үзэсгэлэнтэй. Зигфрид, Одетта хоёр харилцан бие биедээ үнэнч хайр сэтгэлээ илчилцгээнэ. Үүр хаяарч Одетта өөрийн дурлалт хүнтэйгээ салах ёс гүйцэтгэн найз хүүхнүүдийнхээ хамт хадан хавцал руу далд орно. Арга нь барагдсан Зигфрид нуурын хөвөөнд уйтгарлан хоцорно.

Зэлүүд хээр тал. Шөнө хүүхнүүд болон хувирсан хунгууд Одеттаг сэтгэл зовон хүлээнэ. Ашгүй Одетта ч ирнэ. Тэрээр Зигфрид өөр хүнд хайртай болсныг ярьж, үхэхээс өөр замгүй болсноо гуниглан өгүүлэхэд хүүхнүүд, найз бүсгүйгээ тайтгаруулахыг оролдоно.

Гэтэл шидэт Ротбарт  бүх хунг хадан хавцалд оруулахаар  хөөхөд  амжиж ирсэн  Зигфрид,  Одеттаг  хүчлэн  барьж үлдээнэ.

Ханхүү өөрийн эрхгүй хийсэн бүх буруугаа хүлээн уучлал гуйсан боловч Одеттагийн сэтгэл эргэшгүй байна. Ротбарт Зигфридийг усанд живүүлэн алахаар нуурын усыг үерлүүлнэ. Ханхүү давалгаатай тэмцэлдэн, хүч нь барагдах мөчид үнэнч Одетта хадан хясаанаас үсрэн Зигфридийн гар дээр унана.

Хагацашгүй дурлалын эрчинд үерийн ус намдаж, өштөн дайсан дарагдан, амраг хос жаргалын замдаа ороход, хорвоо ертөнц   тэр   аяараа   баяр  хүргэх   мэт,   наран   мишээн  мандана.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр