А.Хачатурян СПАРТАК

Үнэлэмж
(2 үнэлгээ)
А.Хачатурян СПАРТАК

 

Хоёр бүлэг, есөн үзэгдэлт балет 

 

 

 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Хачатурян
  • Цомнол: И.Волков
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Хөрвүүлэн тавьсан: Х.Гэрэлчимэг МУГЖ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Туслах найруулагч: Ц.Чинзориг
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Хувцас дизайнер: Г.Оюун
  • Анх тайзнаа: 1968-4-09-нд Москва
  • Манай тайзнаа: 1984-5-05

 

Хоёр бүлэг, есөн үзэгдэлт балет 

 

 

 

 

  • Гол дүрүүд
  • НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

 

Спартак /гладиатор бослогын удирдагч/      

Красс   /Ромын эзэнт гүрний цэргийн жанжин/ 

Фригия  /Спартакийн сүйт бүсгүй/               

Эгина    татвар эм                                       

Гладиаторууд                                         

 

Алиа жүжигчид, малчид, сээхэлзүүр хүүхнүүд, ордныхонд УДБЭТ-ын балетын жүжигчид, ХЦДБЧ-ын бүжигчид оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

 

Түрэмгийлэл. Ромын эзэнт улсын цэргүүд явсан газар бүхнээ гай зовлон тарьж, Итали эх нутгаа хүчирхийлэл түрэмгийллийн орон болгон хувиргажээ.

Эзэнт улсын цэргийн жанжин Красс хүн чанараа алдаж зэрлэг араатан шиг авирлана. Түүний явж өнгөрсөн газарт хот тосгон үнс нурам, хүн ардууд эрх чөлөөгүй боолчууд болж байлаа.

Эзэнт улсын нийслэлийн хэрмийн дэргэд эрх чөлөөгүй боолчуудыг ичгүүр сонжуургүй доромжлон, эрчүүдийг гянданд хорихоор авч явахад хүчинд автагдсан Спартак, Фригия хоёр хагацна.

 

 

Крассын зугаа цэнгэл.Красс Фригияг худалдан авч хөөрхий бүсгүйг давхар зовлонд оруулав. Цусаар ч юмуу, дарсаар ч юмуу будагдсан алиалагчид Фригияг Крассын суудалд урьж тохуурхан доромжилно.

Красс Фригиягийн гоо үзэсгэлэнд унаж, шунал хүслээ барьж ядан байхад татвар эм Эгина түүнд саад болж өөрийнхөө хайр сэтгэлийг Крассд илчилнэ. Энэ мөчийг ашиглан Фригия оргон зугтав. Алт мөнгө, архи дарс, зугаа цэнгэлд мансуурсан Красс цус үзэж сэтгэлээ хангахаар шийднэ.

Баг өмссөн хоёр гладиаторыг ордонд оруулж ирэх бөгөөд аль өрсөж нэгийгээ хөнөөсөн нь амьдрах эрх эдлэх ёстой ажээ.

Амь өрсөлдсөн урт тэмцэлдээний эцэст ялж гарсан гладиаторын багийг авахад Спартак байна.

Спартакын бодол Би чинь өөр  шигээ эрх   чөлөөгүй   нөхрийнхөө   амь насыг хөнөөсөн яргачин боллоо. Одоо цаашид яах вэ?  Гутамшигт боолчлолд өвдөг сөгдөх гэж үү? Сэтгэл зүрх минь юу шаардаж байна?

 

 

Гладиаторууд шоронд. Төрөлх нутагтаа эрх чөлөөтэй амьдарч, хайрлаж дурлахын төлөө гар дахь гав гинжээ тасалж, боолчлол, дарлалын эсрэг босох хэрэгтэй. Спартак энэ ариун үйлстээ санаа нэгт нөхдөө уриалан дуудахад цөм үнэнчээр хүчин зүтгэхээ андгайлна. Ингээд гладиаторууд шоронгоос зугтав.

 

 

Аппиевагийн замд. Оройн шингэх нарны туяанд Аппиевагийн их замын дэргэд цаг нөгцөөн амарч байгаа малчид дээр Крассын найрнаас оргож амжсан Фригияг ирэхэд малчид түүнийг найрсгаар угтаж   авлаа.

Фригиягийн араас мөрдөж ирсэн боолын эзнийг малчид тоглоом тохуу болгон хөөж явуулах үед Спартак   тэргүүтэй    бослого   гаргасан   боолчууд   хүрэлцэн ирэв.

Спартак малчдыг эрх чөлөөт амьдралынхаа төлөө нэгдэн тэмцэхийг уриалахад, малчид ч нэгэн   дуугаар зөвшөөрнө.

Ийнхүү босогчдын эгнээ   зузаарч,   эрэлхэг   зоригт Спартакыг өөрийн удирдагчаар өргөмжлөв.

 

 

Крассын ордонд. Красс ялалтаа тэмдэглэхээр том найр хийж, өөрийн татвар эм Эгинагийн хамт зочдоо хүлээнэ. Ромын баячууд  Крассын хүчин чадал, ялалтыг өргөмжлөн дэвэргэж, алдаршуулан магтаж, найр наадам болж байхад нь тэдний эзэмшлийг Спартакын цэргүүд хүрээлэн авсан    тухай аймшигт   мэдээ ирнэ.

Ромын алдар цуут жанжинууд сандран гүйлдэж, Красс Эгина хоёр аймшигт байдлаас айж мэгдэн зугтав.

Зоригт Спартак хүчирхэг боолчуудын хамт ордныг эзлэн, эзэнт улсын цэргийг хөөнө. Спартакын өмнө баривчлагдсан Крассыг авчирна. Красс өөрийн ордонд болсон тулалдаанд дийлсэн гладиатор Спартак мөн болохыг танина.

Боолчууд Ромын жанжинг алахыг завдахад Спартак хориглон зогсооно.

Спартак, ордондоо боолчуудыг хооронд нь тэмцэлдүүлэн нэгийг нь нөгөөгөөр нь алуулж байсан Крассыг шударга тэмцэлд дуудаж, хэрвээ Красс дийлбэл амийг нь өршөөхийг   амлана.

Босогчид алан хядагчид биш, шударга тэмцэгчид ажээ. Красс дийлж чадсангүй. Боолынхоо өмнө ингэж шившгээ тарьснаас алж өгөхийг гуйна.

Спартак Крассыг чадал тэнхээгүй, аймхай хулчгар амьтан болохыг ард түмэн үзэг гээд амь хэлтрүүлэн хөөж явуулна.

 

 

Хорон санаа хуйвалдаан. Красс боолчуудын өмнө өвдөг сөхрүүлж, шившиг болгосон Спартак болон бусад боолчуудаас өшөө авахаар тангараглаж байхад Эгина Крассын хорыг маажиж, үзэн ядах үзлийг нь улам дэвэргэнэ.

Красс бүх цэргүүдээ удирдан, босогчдыг хүйс тэмтрэхээр хөдлөхөд Крассд ухаан жолоогүй дурласан Эгина түүний өмнө гавъяа байгуулахаар шийдэж Спартакчуудын хуарангийн зүг явна.

Эгинагийн алхам бүр Спартак болгоомжил! Уур хорслоор дүүрэн эмэгтэй хүн юу хийж чаддагийг чи үзэх болно” гэж хэлэх шиг. Эгина цэргийн алдарт жанжны элбэг баян эдлэнг захирсан эрх мэдэлтэй хатагтай болох гэсэн алсын бодлоо биелүүлэхийн   тулд   юу ч хийхээс буцахгүй болжээ.

 

 

Долдугаар үзэгдэл.

Спартакчуудын хуаран. Үүр тэмдэгэрэх үед Эгина сээхэлзүүр хүүхнүүдийн хамт Спартакчуудын майхан руу сэм гэтнэ. Фригия майхнаас гарч ирлээ. Өнөө шөнийн шийдвэрлэх тулалдааны өмнө эндээс явахыг хүссэн Спартакын гуйлтыг Фригия дахин дахин бодож, хайрт хүнд минь ямар нэгэн гай тотгор бүү учраасай гэж бурхан тэнгэрт залбирч мөргөнө.

Гэсэн ч ямар нэгэн муу   совин   татах   нь   Фригияд аймшиг төрүүлнэ.

Спартак бүсгүйг   тайтгаруулж   хагацашгүй   хайраа харилцан  илэрхийлнэ.

Фригия Спартактайгаа ямагт хамт байхыг хүсэвч түүний хүслээр арга буюу явна. Гэнэт бөөн шуугиан дэгдэж хэрэлдэж маргасан Спартакчууд майхны гадаа ирнэ.

Тэдний дотор хагарал гарчээ. Чухам юу болсныг Спартак асуухад малчид голдуу хэсэг цэргүүд Спартакаас салж явах болсноо мэдэгдэнэ.

Босогчдын хагарал ялагдалд хүргэж болзошгүйг сайн ойлгосон Спартак эрх чөлөөгүй амьдарснаас эрэлхэгээр тулалдаж үхсэн нь дээр гэж үзнэ Спартакд үнэнч үлдсэн нөхдүүд нь эцсээ хүртэл тулалдахаар тангараглана.

 

 

Урвалт, наргилт. Эгина сээхэлзүүр хүүхнүүдээ дагуулан Спартакын хуаранд очиж малчид голцуу хэсэг цэргүүдийг урвуулан архи дарсаар зочлон зугаацан цэнгэж байна.

Гагцхүү Эгина Крассыг хүлээж гунихарна. Красс ирж урвагч гладиаторуудыг баривчлан авч, юутай ч зүйрлэшгүй гавъяа байгуулсан Эгинаг өндөр өргөн мандуулж, хөхүүлэн шагнана.

 

 

 

Сүүлчийн тулаан. Крассын дайчид Спартакын бүлгийг бүслэн авчээ. Хүч тэнцвэргүй тулалдаанд Спартакын үнэнч нөхдүүд амь эрсдэв. Ганцаараа үлдсэн Спартак ариун үйлсийн төлөө өвдөг сөхрөхгүй тэмцэлдсээр атаат дайсны гарт амь үрэгдэнэ.

Боолчуудын домогт удирдагчийн шарил дээр Фригия бусад боолчуудын хамт уй гашуудалтайгаар бөхийн ёсолно.

Спартакын нэр, түүний алдар гавъяа үеийн үед алдаршин мандаж, үхэшгүй мөнхөд үлдэнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр