Б.Дамдинсүрэн ЖАРГАЛЫН ЗАМ

Үнэлэмж
(2 үнэлгээ)
Б.Дамдинсүрэн ЖАРГАЛЫН ЗАМ

 

Таван үзэгдэлт дуурь

 2008.07.09 нд шинэчлэн тавьсан.

                                                                       

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Дамдинсүрэн
  • Цомнол: Ч.Чимэд, Ц.Ойдов
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: А.Дашпэлжээ АЖ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1951-7-02

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

 

Халиун /Малчин бүсгүй/           сопрано

Бор /Малчин залуу/                  тенор

Баатар (Халиуны аав)             тенор

Чулуун (Борын найз залуу)       тенор

Жалсар (Бүтэлгүй залуу)          тенор

Ерөөлч өвгөн                           баритон

Улаа нэхэгч                            баритон

Батаа                                     тенор

Мэдээч:

Думаа                                    сопрано

Цэцэг                                     сопрано

ӨвгөнДорж

Зөвлөлтийн офицер                  бас

Монгол цэргийн офицер

Хятад офицер

Дотоод монгол залуу

Японы хурандаа                      тенор

Японы офицер              тенор

Малчид, Монгол, Зөвлөлт, Хятад, Японы цэргүүд, Дотоод Монголын иргэдэд найрал дуучид, балетын жүжигчид тоглоно.

 

1945 оны намрын нэг өдөр. Багийн малчин ардууд өвгөн  Баатарын ажилд туслалцаа үзүүлэхээр үд дунд түүний гэрийн гадаа цугларчээ.

Эх орноо магтан дуулцгаах охид, хөвгүүд эсгий хийж дуусаж байна. Энэ өдрийн ажил тэдэнд онцгой баяр хөөр төрүүлнэ. Учир нь өвгөн Баатар олон төл хүлээн авч энх тунх бойжуулж одонгоор шагнуулж байгаа ажээ.

Цалгар назгай залхуу хойрго, бүтэлгүй залуу Жалсар хүрч ирэн Баатарын охин Халиунд сэтгэлээ нээх боловч найз охидод нь шоолуулан зугтаж одно.

Бор, Чулуун хоёр наадмаас буцаж ирнэ. Бор наадамд хэрхэн барилдаж бөхийн түрүү авсан тухайгаа нөхдүүддээ ярина. Бүгд баясаж түүнд баяр хүргэнэ.

Хэний бригад уралдаанд түрүүлэх талаар бүсгүй яриа өдөж бүгд  маргалдсанаа бригад тус бүр уралдаанд түрүүүлнэ гэж амлалт авна.

Бор, Халиун хоёулхнаа үлдэж бие биедээ хайр сэтгэлээ илчилж ярилцана.

Хүндтэй шагнал хүртсэн өвгөн Баатарт хүндэтгэл үзүүлэх найр болж ардын ёс заншлаар хамгийн ахмад нь баяр хүргэж үг хэлээд найр эхлэнэ. Дараа нь хуурч магтаалч эхлэн найрт оролцогчид жолоодогч Чойбалсан, ах дүүгийн барилдлагат зөвлөлтийн ард түмэн, аугаа их багш Сталинд аз жаргал хүсэн ерөөж  мөнгөн аягатай сүү өргөнө.

Найр өрнөж хүмүүс айраг ууж, дуулж, бүжиглэнэ.

Улаач гэнэт хүрэлцэн ирж Монголын засгийн газар империалист Японд дайн зарласан тухай мэдээ хэлэхэд найр өндөрлөнө. Бүх бүсгүйчүүд, залуучууд эх орноо хамгаалах үйл хэрэгт оролцож маршал Чойбалсангийн уриалга, тушаалыг хүлээн авч эх оронч ариун үүргээ биелүүлэхэд эрс шийдмэг байгаагаа илэрхийлнэ.

1945 оны намар. Квантуны армийн бат бөх бэхэлсэн нэгэн нуувчинд японы цэргүүд дотоод монголын хэдэн хүнийг байцаахаар авчирна. Тэднийг Японы армийн нэг офицер байцааж японы нууц албаны офицерыг олзлоод нөхдөө буцааж өөрөө японы ар талд үлдсэн монголын тагнуулч хаана нуугдаж байгааг хэлүүлэх гэж элдвээр оролдоно. Японы офицерын элдэв заналхийллийг тэвчин тэд юу ч эс хэлнэ.

Санасандаа хүрч чадаагүй япон офицер таван минут бодох хугацаа тэдэнд өгөөд гарч явна.

Тагнуулчийн маягаар хувцасласан Монголын хувьсгалт армийн байлдагч Бор дотоод монголын эсэргүүцлийн бүлгийн удирдагчийн хамт гарч ирнэ. Хамт ирсэн хүн нь Бор байлдааны даалгавар биелүүлэх үедээ хэрхэн эрэлхэг зоригтой ажилласан тухай магтан ярина. Дотоод монголчуудын хүсэлтээр Бор эрх чөлөөт сайхан эх орныхоо тухай ярьж өгнө.

Японы офицер дахин хүрч ирж монголын тагнуулч хаана нуугдаж байгааг хэлэхийг шаардана. Ямар ч хариулт авч чадаагүй тэр нэгэн монголыг зодож эхэлнэ. Хамгаалах хүнгүй тамлагдаж байгаа хөөрхий дотоод монголчуудыг харсан Бор биеэ барьж чадалгүй өөрийг нь халхлан далдлах хүмүүсийн дундаас гарч ирнэ. Түүнийгбайцаана. Зодолт, хэрцгий тамлалтын алинд нь ч Борын эр зориг шантарч эх орноо хайрлах үнэнч сэтгэл нь хувирсангүй. Тэр огт дуугарсангүй.

Уур хилэндээ галзуурах шахсан япон офицер Борыг буудаж алахыг тушаана. Японы цэргүүд тушаалыг ёсоор болгохоор Борыг авч явна.

Алсад хүнд их буунуудын дуу чимээ нүргэлэх нь сонсогдоно.

Энэ нь Зөвлөлт, Монгол, Хятадын ардын армийн дайчдын хамтарсан давшилт эхэлж буйг илтгэнэ. Япончууд сандарч тэвдэн ийш тийш гүйлдэнэ. Дайсны командын гол байр бут ниргэгдэнэ. Дотоод монголчууд өөрсдийг нь чөлөөлсөн дайчид, офицеруудад баяр талархалаа илэрхийлнэ.

 

1945 оны намар. Баатарын хотонд  залуучуудын бригадууд хоорондоо уралдан ажиллаж үүрэг амлалтаа дор бүрдээ биелүүлцгээжээ. Тэд маш их хөөр хөгжөөнтэй байх бөгөөд баясгалант хөдөлмөрийн тухай, шилжин явах улаан тугаа хэнд ч алдахгүй байх тухай дуулцгаана. Энэ үед цэргээс халагдсан дайчид фронтоос буцаж ирнэ. Тэдний дунд Борын анд Чулуун байна. Хүмүүс нутгийнхаа эрчүүдийг угтан авч ялсанд нь баяр хүргэнэ.

Халиун ирж хайрт Бор нь байлдааны даалгавар биелүүлж яваад сураггүй алга болсон тухай мэдээг Чулуунаас сонсоод сэтгэл зүрх нь шимшрэн хямарч их уй гашууд автагдана. Тэнд байсан хүмүүст нэг адил харамсан гашуудна. Ажлын завсарлагын хугацаа дуусах дөхжээ. Нэгдлийн намын үүрийн дарга Батаа цугларсан олонд хандаж эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө эх орноо хамгаалах ариун дайнд оролцож баатарлагаар тулалдаж гавьяа байгуулсан дайчид, амь үрэгдсэн нутгийн журамт нөхдийн төлөө тэдний үлгэр дууриаллаар хөдөлмөрлөхийг уриална.

Бүгд ажилдаа орцгооно.

 

1945 оны аравдугаар сарын 19-ний шөнө. Багийн  айлууд унтсангүй. Хааяагүй хүмүүс дуулж, бүжиглэнэ. Хүн бүрийн хөөр баяр оргилно. Өглөө эрт нэгдлийн багийн бүх хүн сайхан эх орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа өгөхөөр явцгаана. Баяр цэнгэл ид өрнөж байх үест Бор зөвлөлтийн нэг офицерын хамт гэнэт хүрэлцэн ирнэ. Олон түмэн баяр баясал дүүрэн Бор болон түүний орос андыг угтаж авав. Бор байлдааны цагийн даалгаврыг яаж биелүүлсэн, түүнийг шархдаад үхэх гэж байхад нь зөвлөлтийн баатарлаг армийн дайчид хэрхэн аварсан тухай сэтгэл хөдлөн ярина.

Тэнд байсан хүмүүс Зөвлөлтийн офицерт баяр хүргэж, алдар гавьяаг нь шагшин, Монгол, Зөвлөлтийн ард түмний ган бат найрамдлын төлөө хундага өргөцгөөнө.

Сэтгэл нь догдолж, хязгааргүй баярласан Халиун гүйж ирнэ. Бор амьд, аз жаргалтай амьдарна гэдэгтээ тэр итгэж ядна. Халиун ухасхийн Бор руу очиход Бор түүнийг чангаар тэвэрч авна.

 

 

Хүндэтгэлийн хэсэг. Бүх ард түмний санал хураалт. Ардууд Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглан санал өгч байна.

Бүх хүн хайрт жолоодогч Чойбалсан, их багш Сталины алдар гавъяаг магтан, эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан дуулж хуурдана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр