Л.Мөрдорж ХӨХӨӨ НАМЖИЛ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Л.Мөрдорж ХӨХӨӨ НАМЖИЛ

ХӨХӨӨ НАМЖИЛ

Гурван бүлэг таван үзэгдэлт дуурь

Хөгжим: Л.Мөрдорж

Цомнол: Л.Ванган, Ч.Чимэд

Удирдаач Н.Туулайхүү УГЗ

Найруулагч А.Дашпэлжээ АЖ

Зураач Г.Ганбаатар СТА, ЕНШ

Туслах найруулагч Б.Цэрэндаваа

Тайзнаа анх 1961 онд тоглож, Ц.Намсрайжав АЖ, ТШ удирдаж, УГЗ Д.Лхасүрэн найруулж, Ц.Доржпалам ерөнхий зураачаар ажиллажээ. 2014 онд шинэчлэн тоглосон.

ДҮРҮҮД:

Хөхөө Намжил  /Ард залуу/            тенор                            М.Даваадорж

Уянга  /Намжилын хайрт бүсгүй/   сопрано                          Б.Энхнаран

Алтайн дагина                             меццо-сопрано                М.Дариймаа СТА

Дуганч лам                                  тенор                              Д.Эрдэнэ-Очир

Галдан түшмэл                             баритон                          А.Сайнбаяр СТА, ЕНШ

Түшмэл                                        баритон                          Э.Амартүвшин МУГЖ

Хувилгаан                                    бас                                С.Бат-Эрдэнэ

Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын  аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно.

Нэгдүгээр үзэгдэл

            Хошуу ноён нас нөгцсөн  учир агь ноён Галдан тушаал гаргаж ард олны үс гэзгийг нь задлуулж,албадан уй гашуудал хийлгүүлнэ. Дарлан зовоогч ноён үхсэн нь сайн болж гэж ард олон дотроо баярлавч  арга буюу гашуудан байх энэ үеэр Хөхөө Намжил ирж  "Аав ээж, амраг садангаасаа хагацсан биш, харгис  ноёны үхсэнд гашуудах нь байтугай харин ч баярлах хэрэгтэй"  хэмээн ард олныг  ятгах үед түшмэл ирж "ноёны зарлигийг зөрчив"  хэмээн Намжилыг баривчилна.

            Галдан ноёны зарлигаар дуучин залуу Хөхөө Намжилыг эх сайхан нутаг, элгэн садан, энхрий хайрт амрагаас нь салгаад өндөр Алтайн хязгаарт цөлөхөөр авч явна.

Хоёрдугаар үзэгдэл

            Алтай нутагт Хөхөө Намжил цөлөгдөн ирээд өлгий эх нутаг, энхрий хайрт амрагаа мөрөөдөн дуулж байхад нь түүнийг сонсож бахадсан Алтайн дагина гэнэт гарч ирж эх сайхан Алтай нутгийг магтан дуулахыг хүсэхэд Хөхөө Намжил уран цэцэн үг хэл, уянгат сайхан хоолойгоор Алтай нутгийг магтан дуулав.

            Алтайн дагина Намжилыг үнэхээр сайхан дуулсанд баясаж, "Аялгуу дууныхаа тэргүүнд Алтай сайхан нутгийг минь магтаж дуулж бай" гээд энэ нутагт үлдэхийг ятган  алт мөнгө, үнэт эрдэнэс, уран гоо охидын бүжгээ түүнд үзүүллээ. Гэвч Хөхөө Намжил  хайрт амраг,өссөн төрсөн нутагтаа очихыг мөрөөдөж байгаагаа хэлэхэд Алтайн дагина хун шувуу шиг далавчтай, гуурст хурдан хүлэг бэлэглэж "Нартай өдөр амрагтайгаа уулзаж, сартай шөнө энд ирж бай" хэмээнэ.  

            Хөхөө Намжил талархлаа илэрхийлэн төрсөн нутгийн зүг одоход Алтайн дагина, эрдэнэсийн охид үднэ.

Гуравдугаар үзэгдэл

            Холын холд цөлөн явуулсан Хөхөө Намжил гуурст хурдан хүлэгтэй болж нутагтаа эргэн ирсэнд атаархан хорссон Галдан ноён хайртай хүүхнээр нь түүнийг хорлуулахаар хуйвалдаан зохионо.

            Хөхөө Намжил нутагтаа ирж хайрт хүүхэн Уянгатайгаа уулзаад уянгат дуугаа ард түмэндээ өдөртөөсонсгон  шөнөдөө буцаж явах болсныг Уянга хүүхэн буруугаар ойлгож сэтгэлдээ хардах ажээ. Уянгын хайр сэтгэлийн энэ хардлагыг муу санаатнууд ашиглан Хөхөө Намжил түүнийг үүрд орхиж байгаа мэтээр ухуулж, гуурст хурдан хүлгийг нь  хөнөөвөл Хөхөө Намжил хаашаа ч явж чадахгүй болно хэмээн Хувилгаанаар ятгуулна.

Дөрөвдүгээр үзэгдэл

            Уянга хүүхэн хэргийн нарийн учрыг бүрэн тунгаалгүй хайр сэтгэлийн хардлагын улмаас нөхрийнхөө гуурст хурдан хүлгийг хөнөөсөн  нь түүнд гэмшиж баршгүй алдаа болжээ.

            Хорон муу санаатнууд Уянгын хийсэн бузар хэргийг үнэлж түүнд шан хүртээнэ.Хөхөө Намжил амраг Уянгадаа гомдон "Хайртай хүлэг минь амилаагүй цагт ханиа гэж үзэхгүй" гээд дахин цөлөгдөн одно.

            Уянга хүүхэн муу санаатнуудад мэхлэгдсэнээ сая ухааран мэдэж үнэнч сайн нөхөртөө хор хүргэсэн өөдгүй эм гэж өөрийнхөө амийг хорлох гэхэд Алтайн дагина гэнэт ирж хайрт нөхөртөө үнэнч байж, хүлэг сайн морьтой нь тэнцэх уянгат сайхан дуутай хөгжим урлаж, гуурст хүлгийн нь толгойгоор хуурын толгойг хийхийг зааж сургаад, захиад явжээ.

Тавдугаар үзэгдэл

            Нутгаа санасан Хөхөө Намжил уйтгарлан сууж байтал Уянга хүүхэн хүрч ирэн морины сүүлний хялгасаар утасласан уян сайхан дуутай, хайрт хүлгийг нь дүрсэлсэн уран гоё хийцтэй, хуур хийгээд түүнд бэлэглэв. Хайрт хүлгийг нь орлох энэ морин хуур ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжихийн билэгдэл болон мөнхрөв өө.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр