Б.Дамдинсүрэн ТЭМЦЭЛ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Дамдинсүрэн ТЭМЦЭЛ

 

Дөрвөн бүлэг, зургаан үзэгдэлт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Дамдинсүрэн
  • Цомнол: Д.Намдаг
  • Удирдаач: М.Санжмятав
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ
  • Ерөнхий зураач: Л.Намхайцэрэн АЗ
  • Анх тайзнаа: 1965-7-10

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Сүхбаатар /Жанжин/баритон

Дандар/Ард/     бас

Пансан / Ард/   тенор

Гэлэг /Дандарын томхүү/тенор

Балжир            тенор

Пагма   меццо сопрано

Дуламсүрэн      сопрано

Гүнчин  баритон

Дэмбэрэлбаритон

Барон Унгерн    бас

Нумандарьтенор

 

Нэгдүгээр үзэгдэл

 

Цас мөс хучсан уулын хэц газар. Дандар өглөөний хүйтэн жавар дундуур нутгийнхаа олныг гамшгаас дүрвуүлж байна. Дандарын бага  хүү Балжир олонд  хандаж,  „тулалдан босч   тэмцэцгээе" гэхэд ардууд анхааран сонсоцгооно.  Гэтэл гамингууд   дахин   буудаж  ардууд ахиад л уул өөд мацна. Дандар, Балжир нар дороо хориглон   буудалцахад дайсан эргэж зугтана. Алагдсан   хүүгээ   тэвэрсэн   эмгэн ирж „хэн биднийг аврах" юм бэ? гэж асуухад Дандарын их хүү Гэлэг “бурхан биднийг аварна"  гэж   хариулна.

Энэ   бүгдийг  чагнаж суусан Балжир тэмцэлд шийдмэг уриална. Уурссан Гэлэг эзэн богддоо мөргөхөөр Дандарыг хөтлөн явна,

 

Хоёрдугаар үзэгдэл

 

Хараагийн Дарь эх ламын хийд. Гамингаас дүрвэн ууланд бүгж байсан зарим нэгэн хүмүүс гаслан зовлонгоос арилгаж өгөхийг бурханд даатгахаар ирж мөргөл үйлдэж байхад Нумандарь лам бүхнийг аврах Барон тодорсныг зарлана. Ардууд Бароныг илээр дургүйцэж дор дороо шуугилдана.

Гэтэл гаднаас Барон Унгерн дагалдах офицеруудынхаа хамт ирэв. Тэрээр харгис бодлогоо сүржин зарлахад Гэлэг олноос тасран гарч ,,Их жанжны цэрэгт эр биеэрээ зүтгэе" гэж тангараглана. Бароны харгисыг мэдсэн ардууд аажмаар зугтаж одно. Гайхаж үлдсэн Барон, Нумандарь нар эзэнгүй сүмийн үүдийг хорсолтойгоор харан хоцроно.

 

Гуравдугаар үзэгдэл

 

Уулын агуйд шуурга тасралтгүй шуугиж, холын бараанд шовх уулс сүүмэлзэнэ. Задгай галын дэргэд Дандарын эхнэр Пагма, бэр Дуламсүрэн нар уйтгарлан сууна. Агуйн амаар үе үе цас бүрхэн байх энэ мөчид Пансан ирж, Барон байлдаанд дайчилж байгааг хэлнэ.

Алсад хүмүүсийн шуугилдах чимээ сонсогдож ардын намын төлөөлөгч Дэмбэрэл ирээд „намын уриалгыг" Балжир, Пансан нарт танилцуулахад тэд сайн дураараа журамт цэрэгт элсэхээр явна.

Хийд рүү явсан Дандар буцан ирж Барон Унгерн, Гэлэгийн тухай мэдэгдэнэ. Балжир, Пансан хоёр журамт цэрэгт элсэхээр явсныг дуулаад тэднийг буцааж ирэхээр Дандар яаравчлан одно.

 

Дөрөвдүгээр үзэгдэл

 

Журамт цэргийн байрлаж байгаа ой модтой хээр газар партизан цэргийн аравны дарга Гүнчин хэсэг хүмүүст өнгөрсөн өдрийн тулалдааны тухай, домогт баатар Сүхийнхээ тухай ярьж байтал хүүгийнхээ хойноос яваа Дандар ирж учир явдлыг ойлгохгүй энэ тэрийг асууж лавлана.Энэ үед Балжир нар ирж Дандар хүүгээ хараад буцаж харихыг ятгахад цэргүүд,  "Хүүдээ битгий саад хий. Хувьсгал түүнийг дуудсан" гээд Алтанбулагийг чөлөөлөх тулалдааны бүрээ дуурсгаж журамт цэргүүд тангаргаа өргөн тулалдаанд хөдөлнө.

Үүнийг харж суусан Дандар "Хүлээ! Хүлээ! Хувьсгалын хэрэгт би зүтгэлцэе" гээд цэргийн цувааны хойноос гүйцэхээр явна.

 

Тавдугаар үзэгдэл

 

Хад асгатай уулын бэлд Бароны хээрийн буудал байрлажээ. Бароны хамгаалагчдын дунд Гэлэг байх аж. Тэнгэр бүүдгэр, салхи зэврүүн, алсад дайны чимээ сонсогдоно. Барон бодлого болон бухимдана. Бароны офицерууд Пансанг барьж авчирна. Барон Пансанг байцааж хариу үг дуугарахгүй болохоор нь түүнийг цаазална. Энэ үед Дандар ирнэ. Гэтэл Гэлэг эцгийгээ Баронд барьж тушаана. Энэ үеэр журамт цэргийн сүрт уухай цуурайтна.

Давшилт эхэлж Бароныхон сандран зугтана. Нуугдаж үлдсэн Гэлэг эцгийгээ буудах гэтэл Гүнчин үсрэн ирж Дандарыг хамгаалан өөрөө шархдаж аажмаар тамир алдан Дандарын гар дээр унана.

Дандар Гүнчингээ гар дээрээ өргөн урагш давшина.

 

Зургаадугаар үзэгдэл

 

Зуны дэлгэр цаг. Ярайсан гэрүүдийн дэргэдүүр журамт цэргийн цувааны түрүүч нь өнгөрч хүрээг чиглэн явна. Хүмүүс цугларан баярлалдана.

Эдний дунд Пагма, Дуламсүрэн нар харагдана. Дуламсүрэн манцуйтай хүүгээ тэврэн дайнд мордсон нөхрөө мөрөөдөн дуулна.

Дандар, Балжир нар ирж Пансан нас барсныг мэдэгдээд Гэлэгийн урвасныг олонд зарлав.

Яах ч учраа олохгүй байгаа Гэлэг бүх буруугаа эцэгтээ нялзаахыг оролдоно. Ард олон учрыг ойлгож урвагч Гэлэгийг ардын мэдэлд шилжүүлнэ. Орос, монгол цэргийн цуваа дахин үргэлжилж түүний эхэнд Сүхбаатар гарч ирнэ. Ардууд их жанжин Сүхбаатартаа баяр талархлаа хүргэж, түүний заасан гэгээн замаар итгэл төгс давшихаа илэрхийлнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр