Д.Лувсаншарав ШИВЭЭ ХИАГТ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Д.Лувсаншарав ШИВЭЭ ХИАГТ

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Д.Лувсаншарав
  • Цомнол: Д.Пүрэвдорж АУЗ, ТШ
  • Удирдаач: Ж. Чулуун АЖ, ТШ
  • Найруулагч: Ц.Пүрэвдорж
  • Ерөнхий зураач: Ц.Доржпалам
  • Анх тайзнаа: 1971-12-12

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

Рааш /ард өвгөн/ бас

Онолт /ард өвгөн/тенор

Гэрэл /Раашийн охин/   сопрано

Түмэн /Онолтын хүү/    тенор

Сүхбаатар /жанжин/      баритон

Го си лин /гамингийн дарга/ тенор

Орос цэргийн дарга      баритон

           

Ардын журамт цэрэг, дарга, Зөвлөлтийн улаан армийн дарга, цэргүүд, офицер, цэргүүдэд найрал дуучид, бүжигчид тоглоно.

 

Нэгдүгээр үзэгдэл

 

Их Хүрээ-Хиагтын зам, Ивцэг өртөөнд төмрийн дархан Рааш, охины хамт аж төрөн сууна. Гамин, Барон үймсэн хэцүү цагт их хөлийн замаас нүүлгэхээр худ худгай болох Онолт иржээ. Гэрэл хайрт Түмэнтэйгээ айлсах гэж баярлавч учир мэдэх Рааш өвгөн Онолттой ярилцахаар гэрт орно. Энэ үед Онолтын хүү Түмэн шадар нөхдийн хамт ирж зэвсэг нуусан газар очихоор Гэрэлийг дагуулж явна. Зэр зэвсгээсээ хагацсан гамингууд хүн бүхнийг хардан сэрдэж Рааш, Онолт нарыг баривчилж "Бадарч яваа улсын бас нэг голомт унтраг!" гэж гэрийн өрхийг бүтээнэ. Гэвч нутгийн ардууд өрхийг татаж "Галын дуу" өргөнө.

 

Хиагт дахь гамин цэргийн хуаран. Го силин тэргүүтэй цэргийн эрхтнүүд Рааш, Онолт нарт зүсэн бүрийн арга хэрэглэж зэвсэг нуусан газрыг хэлүүлэхийг оролдоно.

Идээ зоог барьж эзэн дээдэст мөргүүлэхийг тулгаж, цэргийн сүр хүчээр далайлгаж, бас цаазлан хороож буй хүнийг харуулна. Гэсэнч өчиг авч чадсангүй. Эцэст нь хуурмагаар суллан, далд туршуул хойноос нь тавина.

Түмэн шадар нөхөд болон Гэрэлийн хамт зэвсэг нуусан агуйг эрж байна. Гэрэл аавтайгаа цуг нэг удаа энд ирсэн учир газраа олохгүй сандарчээ. Энэ үед эцэж туйлдсан Рааш, Онолт нар ирж уг газрыг зааж

зэвсгээ авахыг зөвлөнө. Гэтэл тэднийг мөшгөн дагаж ирсэн гамингууд Раашийн амь насыг бүрэлгэн, Түмэнг баривчилж, түүний барьцаанд Сүхбаатарыг хөнөөлгөхөөр  Онолтыг арга буюу зөвшөөрүүлэн явуулна.

 

Монгол Ардын журамт цэргийн хуаран. Шадар цэргүүд, Гэрэл нар эсэн мэнд ирж нөхдийн хамт тулалдаанд бэлтгэж байна. Энэ үед эргэлзэж төөрсөн Онолт ирж Гэрэлтэй уулзана. Бүхний учрыг олоход Сүхбаатар туслах тухай Гэрлийг хэлэхэд Онолт түүнтэй уулзуулахыг гуйна.

Ардын журамт цэргийн дарга нартай уулзаж ярилцан үзсэн, харсан бүхнээс үнэнийг ухаарсан Онолт журамт цэргийн талд орж байна. Энэ үед Хиагт дахь гамин цэргийнхэнд бууж өгөх тухай бичиг илгээхээр шийдэхэд Онолт өөрийн саналаар элч нарын хамт явна.

 

Хиагтыг дайрахын өмнөхөн. Го болон гамин цэргийн дарга нар баривчлагдсан Түмэнгээс эцсийн өчиг авахаар тулган байцааж, арга ядахдаа цаазаар хороохоор шийдвэрлэнэ. Гэтэл ардын журамт цэргийн элч нар ирж тулган шаардсан бичиг гардуулна. Түүний хариуд элч нарыг баривчилна.

Ардын журамт цэрэг Хиагтыг дайрлаа. Хар санаа нь бүтээгүй Го Онолтыг буудаад зугтана.

Ардын журамт цэрэг Хиагтыг эзэллэлээ. Гэрэл, Түмэн нар уулзаж их жанжин Сүхбаатар шинэ Монголын ирээдүйг зааж захина.

Их ялалтын дараа амсхийх мөчид ардын журамт цэрэг хувьсгалын баатарлаг дуу "Шивээ Хиагт"-ыг зохиож дуулна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр