Х.Билэгжаргал ГЭРЭЛ СҮҮДЭР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Х.Билэгжаргал ГЭРЭЛ СҮҮДЭР

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Амьдралын хүнд бэрх үе, зовлон гамшгийн харанхуй дундуур үнэний гэрлийг бөхөөлгүй авч явсаар

бидний гал голомтыг зүрхнийхээ галаар асааж өгсөн эгэл жирийн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулав.

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Х.Билэгжаргал
  • Цомнол: Г.Мэнд-Ооёо
  • Удирдаач: Ц.Баатаржав УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Анх тайзнаа: 1989-12-30

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Өлзий /ахмад уурхайчинбас

Өлзий /Залуу уурхайчин/баритон

Сэндэр /Өлзийгийн сэтгэлт бүсгүй/сопрано

Үйтүмэн /Залуу уурхайчин/тенор

Сүгмэд /атгаг санаатан/тенор

Байцаагчтенор

Сахиул цэрэг

Уурхайчид, хоригдлууд

Нэгдүгээр үзэгдэл

Уурхайд осол гарчээ. Харанхуйн дунд ёлтойх гэрэл ямар нэгийг эрэн тэмтчих авай. Тэр бол шоронгийн хүнд жилүүдийг гэтэлж, дараа нь уурхайн гүнд орж ирсэн Өлзий гэгч нэгэн билээ. Өлзий нөхдөө нурангаас гаргасаар байгаад шархдаж цааш явах тэнхэлгүй болох яг тэр агшинд залуу эр Үйтүмэн гарч ирэв. Тэр эр Өлзийг харсан боловч амь зулбан цааш гүйнэ. Өлзий түүнийг дуудав. Үйтүмэн шархтай Өлзийг авч явах гэсэн боловч чадсангүй. Өлзий ээлжийн ахлагчийн хувьд Үйтүмэнг бушуу явахыг тушаав. Энэ үед түгшүүр улам нэмэгдэн Үйтүмэн амиа аврахаар яаран гүйхдээ харанхуйн дунд юм хүчтэй мөргөж уналаа.

Үйтүмэн тэмтчин явсаар Өлзийн дэргэд хүрч ирэв. Тэр эр бачимдан бухимдаж уурхайгаа "Тамын орон" хэмээн зүхнэ. Үүнээс үүдэн Өлзийн сэтгэлийн аниагүй шарх сэдрэв. Түүний ярианаас Үйтүмэний сэтгэлд нэгэн таамаглал төрж горьдлын гэрэл асахыг хэзээ ч үзээгүй аавыг нь санагдуулна. Тэр хоёр өнгөрсөн үйл явдлын гамшгийг амсаж хувь заяа нь төөрөлдсөн хүмүүс гэдгээ мэдэж байна. Өлзийн сэтгэлд өнгөрсөн үеийн үйл явдал эргэн дурсагдана...

Дөрөвдүгээр үзэгдэл

Уурхайд осол гарснаас хойш нилээд хугацаа өнгөрчээ. Өлзийн тамир тэнхээ ихэд доор орсон ажээ. Үйтүмэний сэтгэлд сүүмэлзэн ассан горьдол таамналын гал Өлзийн дуртгалаас улам дэврэн аавыгаа мөн гэдэгт итгэж ядна. Өлзийн туулсан зам, баригдаад сураггүй болсон аавынхнь намтартай адилхан болохыг бодох тусам Үйтүмэн өөрийн таамаглалдаа улам бүр итгэнэ.Орь хүслээ батлах гэж сүүлчийн асуултаа Өлзийгээс шамдан асуух агшинд Өлзий хорвоогоос тасран одох ажээ.

Энэ үед хүрз хангинаж, хүмүүс ярилцаж, амьдралын гэрэл гэгээ орж ирнэ. Үйтүмэний сэтгэлд итгэл, аз жаргал айсуй яг тэр үест Өлзий хэзээ ч эргэж ирэхгүй мөнхийн аяндаа буцна.

Гүжир гүтгэлгийн ангалд унасан Өлзий шиг өч төчнөөн эрс, үр хүүхэд, төрөл төрөгсөд болох Үйтүмэн шиг үйтүмэн хүмүүсийн хувь заяа цаг үеийн гамшиг дунд төөрсөн ч амьдын хорвоод үнэний гэрэл бөхсөнгүй.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр