Ц.Нацагдорж ӨГӨӨДЭЙ ХААН

Үнэлэмж
(0 үнэлгээ)

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ц.Нацагдорж
  • Цомнол: Ш.Шажинбат
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1991-5-18

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Төгсгөл

Өгөөдэй хаан  баритон

Цагаадай бас

Толуй тенор

Хадаанбас

Хонхордой баритон

Турхан хатан   сопрано

Рахман тенор

Лучано тенор

Елюй Чу Цай  тенор

Бөө бас

Элчтенор

Нэгдүгээр ард

Хоёрдугаар ард

Ардууд, дайчид, албатууд

 

1228 он. Их өргөөнд олон түмэн, хаад ноёд, вангууд цугларч зарлигийн элч эзэн Чингис хааны гэрээслэл-зарлигийг буулгана.

Өгөөдэйг Монголын хаан ширээнд өргөмжлөн залах их ёслол болж Өгөөдэй хаан өчил өгнө. Чингисийн гэрээслэлийг эрхэмлэн сахихаа андгайлна.

 

Нэгдүгээр үзэгдэл

 

1234 он. Өгөөдэйн цэрэг Алтан улсыг дайлаар мордоод буцаж явна. Өгөөдэй Алтан улсыг эзэлсэн ч гэсэн улс орноо төвхнүүлэх талаар хийсэн бүтээсэн зүйлгүй гэж сэтгэл түвдэн бухимдахын зэрэгцээ дүү Толуйгаа хэрхэн нас барсан тухай бодлогоширно.

Бодол. Турхан хатан Өгөөдэйн амийг аврахыг Бөөгөөс гуйна. Бөө: "Өгөөдэйн амийг аварч болно. Харин төрлийнхнөөс нь нэг хүнийг золисонд гаргана." гэтэл ... Толуй "Би хаан ахынхаа оронд амь насаа алдах ёстой" гээд адислан "мөнхийн ус" ууж нас барна. Өгөөдэй ийм явдал болсныг бодоод улс орноо төвхнүүлэх талаар дахин эргэцүүлэн бодно. Өгөөдэйг холоос харж байсан Чу Цай түүн дээр ирж:

"Морин дэл дээр байгуулсан улсыг

Морин дэл дээрээс захирч болохгүй"-г учирлана.

 

Хоёрдугаар үзэгдэл

 

Хархорины хөл хөдөлгөөнтэй нэгэн талбайд олон газрын түмэн хэлийн хүмүүс хөлхөлдөнө. Тэдний дунд Венецийн худалдаачин эр хятад тогоочтой ярилцана. Хурсан олон түмэн Хар хорин хотыг байгуулсан тухай, өртөөний алба бий болгосон тухай ярьж байтал Өгөөдэй хаан ирж тэр ярианд оролцоно. Венецийн худалдаачин өртөөгөөр явж ирсэн, улс орны талаар хаантай ярилцаж байх үед хүмүүс үймэлдэн алсаас элч ирж байна гэсэн мэдээ тарна.

Бат хааны элч иржээ. Түүний мэдээнд Гүег, Бүри хоёр Батыг доромжилсон, мөн Доголху баатар яс хаяж байгаа тухай бичсэнийг Өгөөдэй хаан уншаад ихэд уурсаж бодлого болон зогсоно.

 

Гуравдугаар үзэгдэл

 

Хааны ордон. Турхан хатан өөрийн нууц амраг дотнын хүн лалын худалдаачин Рахмантай нэгэн зүйлийг сэм ярилцана. Турхан хатан Бат хаанд явуулсан бичгийг сольсон, Рахман алт мөнгө их олж байгаа тухайгаа болон ер нь Өгөөдэй хааныг архинд дуртай болсныг нь далимдуулан хөнөөж болох тухай ярилцаад Рахман хоосон цаасан дээр хааны тамга даран авч явна.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Хааны ордон. Өгөөдэй хаан зарим сайд, ноёд, захирагч нартайгаа зөвлөлдөн, улс орныхоо ажил алба, мөн өвгөд дээдэст өглөг хишиг өгч байгаа тухай тодорхой ярилцана.

Бат хааны элч ирж Өгөөдэй хаанд бичиг өгнө. Тэрээр захиаг уншаад Доголхуг цаазалсан тухай мэдэж ихэд балмагдав.

Ийм явдлыг хэн хийгээд байгааг тааварлаж ядан хилэгнэж эзэн Чингисийн хөргийн өмнө сөхрөн өчил дуулна.

Өчилд өөрийн хийсэн дөрвөн сайн, дөрвөн муу үйлийн тухай өгүүлж эзэн Чингисийн хөргийн өмнө андгайлан зогсоно.

 

1236 он. Хар хорин хот. Үлэмжийн төгөлдөр түмэн амгалангийн орд баригдаж дууссаны баяр болно. Зарлигийн элч Түмэн амгалангийн орд дууссан тухай тунхаглахад түмэн олон бүгд сөхөрч их хаанаа алдаршуулна.

Өгөөдэй хаан эцгийнхээ тулгар төрийн тухай хэлсэн үгийг давтан хэлж "Монгол улсынхаа төлөө зүтгэе!" гэнэ.

Ардууд Монгол улсаа хөгжин мандахын билэг дэмбэрэлт ерөөл дэвшүүлнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр